Залилангийн гэмт хэргийг анх удаа өршөөлд хамруулжээ Шинэ мэдээ 2015/08/14 930 Өршөөлийн хууль гарснаар өдгөө ял эдэлж байгаа бүх хүн эрх чөлөөтэй болно гэсэн үг биш юм. Харин хар тамхи, хүний наймаа, санаатай аллага, хүчин, цаазын ял авсан хүмүүс, тагнуул хийсэн, эх орноосоо урвасан, терроризм, хүн худалдаалах, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан гэх зүйл ангиар ял шийтгэл хүлээсэн хүмүүс энэ удаагийн Өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй. Түүнчлэн өмнө нь зургаан удаа Өршөөлийн хууль гаргаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 148.3 буюу залилангийн хэргийг өршөөж байсан тохиолдол үгүй юм байна. Тиймээс энэ удаад залилан хийсэн хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шоронд орсон маш олон эмэгтэй эрх чөлөөтэй болох боломж бүрдэж байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа хүмүүс үндсэн гурван төрлөөр л ял эдэлдэг байна. Үүний дийлэнхийг хулгай, хүн амь, залилан эзэлсэн байдаг. Тэр дундаа залилан давамгайлдаг ажээ. Залилан ахуйн шинж чанартай байдаг учраас энэ удаад өршөөлд хамруулж болно гэж үзсэн 930