Л.Эрхэмбаяр: Өөх ч биш булчирхай ч биш ингэж хамтарч байснаас больсон нь дээр

936
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, МАН-ыг засгаас "хөөх” шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдэгдэл хийсэн юм.

Тэрбээр "Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ардчилсан нам, МАН-ын хооронд 2014 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр байгуулсан "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр гарч байгаатай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг долдугаар сарын 10-ны дотор шийдвэрлэхийг холбогдох эрх бүхий хүмүүс, ҮЗХ-ны гишүүдэд үүрэг болголоо.

Ер нь бол МАН ажил хийнэ гэж хамтарсан. Харамсалтай нь тэд нэг л ажлыг хийлээ. Тэд зургаан сайд, долоон дэд сайд авч, өнгөрсөн зургаан сарын хугацаанд 600 гаруй төрийн албан хаагчийг ажлаас хоморголон халсан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирлээ. МАН өнгөрсөн хугацаанд УИХ-ын чуулганы нийт хугацааны 63 хувьд нь зөвхөн Засгийн газрын сайд огцруулах асуудлыг өргөн барьж, ажил хийлгэхгүй байсан учраас бид хамтаръя гэсэн санал тавьсан. Гэвч тэд хамтрахдаа засаг огцруулах асуудлыг тавьдагаа өөрчилж, төрийн албан хаагчдыг халах ажлуудыг хийсээр ирлээ.

МАН-ыг бид эдийн засгийг сайжруулах, иргэд, ард түмнээ ажил үйлсэд уриалж хамт явна гэж итгэж урьсан. Өөрсдөө ч тэгж амлаж байсан. Харамсалтай нь тэд төрийн бодлого, хэрэгжүүлсэн ажлыг мушгин гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр зүйлийг хийсэнгүй.

Ардчилсан нам 2012-2014 онуудад их бүтээн байгуулалтын ажлуудыг хийснийг олон түмэн мэдэж байгаа. МАН-тай хамтарснаас хойш улс орны бүтээн байгуулалтад дорвитой ахиц, өөрчлөлт орсонгүй. МАН 2016 оны сонгуулийн үйл ажиллагаагаа зарлаж, төрийн ажлыг цалгардуулж, түмэн олныг хуваан талцуулах болсон. МАН 2000-2012 оны хооронд бүтэн нэг үеийн турш улсыг удирдаж, УИХ-ын олонхийг бүрдүүлж байсан ч нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалт, цэгцтэй бодлого байсангүй. Өөх ч биш булчирхай ч биш ингэж хамтарч байснаас АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж, 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зүйтэй гэж АН-ын гүйцэтгэх зөвлөл үзсэн болно” гэсэн юм.      
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

936 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex