Шаардлага хангаагүй 50 байгууллагад тусгай зөвшөөрлийг олгожээ

1020
Шаардлага хангаагүй 50 байгууллагад тусгай зөвшөөрлийг олгожээӨргөх байгууламжийн угсралт, аюулгүй ашиглах дүрэм, стандартуудын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор өргөх байгууламж кран, лифт, эскалатор, өргүүрийн эзэмшигч иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад шалгалт хийжээ. Шалтгалтаар өргөх байгууламжийг ашигладаг 663 байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийхэд 305 байгуулага эрсдэл өндөртэй, 352 байгууллага дунд эрсдэлтэй, зургаан байгууллага эрсдэл бага гарсан байна.
 
Харин зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, мэргэжлийн боловсон хүчингүй материаллаг баазгүй 50 орчим байгууллагад тусгай зөвшөөрөл олгосон зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн 16 аж ахуйн нэгж байгууллага өргөх байгууламжийг тусгай зөвшөөрөлгүйгээр дутуу угсарч, засварладаг зөрчил илэрчээ. Тухайлбал, "Зуншин” ХХК, "Бай Лхагва” ХХК-иудыг нэрлэж болох юм. Улсын хэмжээнд нийтдээ улсын бүртгэлд бүртгэгдсэн 7820 өргөх байгууламж ашиглагдаж байгаа юм байна. Эдгээр ашиглагдаж байгаа өргөх байгууламжийн 21 хувь буюу 1646 өргөх байгууламжийн ашиглалтын хугацаа хэтэрсэн байна.
 
Тусгай зөвшөөрлийн цуцлах асуудлыг яам шийдвэрлэх ёстой
 
МХЕГ-ын  хэмжил зүйн  хяналтын улсын ахлах байцаагч О.Ганбаяраас дараахь зүйлийг тодрууллаа.
 
-Материаллаг бааз, боловсон хүчингүй 50 компанид тусгай зөвшөөрөл олгосон гэж байна. Эдгээр байгууллагуудад ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?
 
-Энэ оны шалгалт шалгалтын явцад өргөх чиглэлээр 130 орчим компани Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авсан байгаа. Эдгээр компаниудаас 42 нь хяналт шалгалтад хамрагдсан. Энэхүү шалгалтад хамрагдсан компаниудын угсарсан кран, лифт дээр зөрчил илэрч байгаа. Тухайлбал, краныг буруу хазгай угсарсан зөрчил түгээмэл байна. Харин яамнаас тусгай зөвшөөрөл авсан 50 компани бригад маягаар үйл ажиллагаа явуулж байна. Бид хуулийн хүрээнд арга хэмжээ авсан байгаа. Тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг яам шийдвэрлэх ёстой.
 
-Ямар ч зөвшөөрөлгүй 16 ком­пани үйл ажиллагаа явуулсан бай­на. Эдгээд байгууллагуудад ямар хариуцлага тооцов?
 
-Торгуулийн арга хэмжээ авсан байгаа.
 
-Улсын бүртгэлд бүртгэгдсэн 7820 өргөх байгууламж ашиглагдаж байна. Харин тэднийг хичнээн байцаагч хариуцан ажиллаж байгаа вэ?
 
-Өргөх механизм хариуцсан байцаагч МХЕГ-т нэг байгаа. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хоёр байдаг. Аймгуудад өргөх механизм хариуцсан байцаагчгүй байсан. Саяхнаас даргын тушаалаар тээврийн хяналтын байцаагч нар хавсран нь гүйцэтгэх тушаал гарсан байгаа. Ер нь бол байцаагч нарын ажлын ачаалал их байдаг. Өдөрт нэг байцаагч гурван төхөөрөмж шалгадаг. Иймээс баг байгуулж ажиллах хэрэгтэй. Зөвхөн байцаагч нар ажиллаад зөрчил дутагдал арилахгүй. Улсын бүртгэлд хамрагдаагүй техникүүдэд байгууллагын дотоод журмаар хяналт тавьж байх ёстой юм.
 
-Улсын бүртгэл бүртгэгдээгуй ямар тоног төхөөөрөмж байдаг гэж байна. Эдгээр төхөөрөмжийн талаар?
 
-Бүх төрлийн машины өргүүр, сэрээт өргөгч гэх мэт байдаг.
 
-Дээрх бүртгэлтэй өргөх байгууламжуудаас 1646 өргөх байгууламжийн ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Энэхүү ашиглал­тын хугацаа дууссан өргөх байгууламжид их засвар хийдэг үү. Эсвэл шууд акталдаг юм уу?
 
-Мэргэжлийн хяналтын газраас 2008-2010 оны хооронд өргөх байгууламжийг тоолсон. Энэ үед хуучирсан тоног төхөөрөмж их байсан. Харин одоо бол шинэ тоног төхөөрөмж их орж ирж байгаа. Барилга хот байгуулалтын яам 25 жилээс дээш ашигласан крануудыг лабораториор оношилсоны дараа цаашид ашиглах эсэхийг шийдэх асуудал тавьж байгаа.
 
-Барилгын салбарт бага эрсдэлтэй компани гэж байхгүй болсон байна. Эрсдэлээ яаж тооцдог вэ?
 
-Манайхаас эрсдлийн сан бай­гуулж ажиллаж байгаа. Ер нь бол шинээр угсарсан өргөх механизм дээр осол гардаг. Иймээс шинэ өргөх механизмийг эрсдэлгүй гэж хэлэхэд хэцүү болчихоод байна.
 
Тусгай зөвшөөрлийг эргуулэн татах боломжтой
 
Барилга  хот  байгуулалтын  яамны  Барилга, барилгын  материалын бодлого хэрэгжилтийн зохицуулах газрын  дарга  Б.Цэдэнсамбаас зарим зүйлийг тодруулав.
 
-Мэргэжлийн боловсон хүчингүй, материал баазгүй 50 орчим байгууллагад тусгай зөвшөөрөл олгосон гэж байна. Эдгээр хууль бусаар тусгай зөвшөөрөл авсан аж ахуй  нэгж байгууллагад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Яамнаас яагаад шаардлага хангаагүй газруудад тусгай зөвшөөрөл олгоод байна вэ?
 
-Барилга хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл олгодог. Тайлан дотроос тусгай зөвшөөрөлтэй компаниудад осол гарлаа гэсэн мэдээллийг сонссонгүй. Бид тусгай зөвшөөрлийг олгодог журмынхаа дагуу олгож байгаа. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй газрууд зөрчил гаргаж байгаа байх. Энэ бүхнийг Мэргэжлийн хяналтын газар шалгах ёстой шүү дээ.
 
-Он гарснаас хойш гарсан ослын ихэнх хувийг өргөх байгууламж унаснаас болсон аваарь эзэлж байгаа. Иймээс хяналтыг сайжруулах болон Хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар яамнаас бодлогын хувьд ямар ажил хийж байна вэ?

-Яамнаас гаргасан дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна. Гэвч осол аваарь буурахгүй байна. Бид энэ асуудал дээр санал нэг байгаа.
 
-Тусгай зөвшөөрлийг ямар журмаар олгодог вэ. Боловсон хүчингүй материал баазгүй, тус­гай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй байгууллагуудад тусгай зөвшөөрлийг ихээр олгож байна. Ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцлага хүлээх вэ?
 
-Энэ жил 120 байгууллага тусгай зөвшөөрөл авсан байгаа. Бид зөвшөөрлийг хууль дүрмийн дагуу олгоод явж байна. Урд нь зөвшөөрөл олгохдоо их олон бичиг баримт бүрдүүлдэг байсан. Харин одоо бол бүрдүүлэх материал цөөрсөн. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд яамнаас тусгай зөвшөөрлийг эргүүлэн татах боломжтой. Гол нь акт болон баримт дүгнэлт байх шаардлагатай юм.
 
Нийслэл таймс
Н.Алтанцэцэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1020 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex