“ТОРГОНЫ ЗАМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ТӨСЛИЙН НЭГЖИЙН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН ЗАР
- Төслийн зохицуулагч:
Ажлын чиг үүрэг
- Төслийн удирдагчийн шууд удирдлага дор дараах үүргийг гүйцэтгэнэ:
- Төслийн нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Төслийн нэгжийн ажлыг хуваарилан төлөвлөж, явц, гүйцэтгэлийг хангуулах, төслийн удирдагчид тайлагнах;
- Олгогдсон эрх, хэмжээний хүрээнд холбогдох олон улсын болон дотоодын байгууллагуудтай харилцах;
- Хөрөнгө оруулалт татах, төслийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр ажиллах.
Тавигдах шаардлага
- Аялал жуулчлалын чиглэлээр магистраас дээш боловсролтой байх;
- Олон улсын байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагын ажлын туршлагатай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх;
- Олон улсын хэмжээний арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр өргөн туршлагатай байх;
- Аялал жуулчлалын чиглэлээр судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байх.
- Санхүү болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр удирдах албан тушаалд ажилласан байх.
- Ажилдаа идэвхи санаачлагатай байх, ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх.
- Төслийн менежер (санхүү, хөрөнгө оруулалт, оффис хариуцсан)
Ажлын чиг үүрэг
- Төслийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, тайлагнах;
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбогдсон асуудлыг хариуцан ажиллах;
- Судалгаа болон төслийн хэрэгжүүлэх арга хэмжээний эдийн засгийн тооцоо болон санхүүжилтийн хэсгийг хариуцан ажиллах.
Тавигдах шаардлага
- Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
- Санхүүгийн үндсэн програмуудыг эзэмшсэн байх;
- Төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх.
- Төслийн менежер (судалгаа, эвент арга хэмжээ хариуцсан)
Ажлын чиг үүрэг
- Төслийн үйл ажиллагааны чиглэлээр хийгдэх судалгааны ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг хариуцан ажиллах;
- Төсөл үйл ажиллагааны чиглэлээр бусад байгууллага, судлаачидтай хамтран ажиллахад гэрээ хэлэлцээрийн төслийг бэлтгэх, гэрээний биелэлтийг хариуцах;
- Дэлхийн АЖБ болон бусад байгууллагуудтай төслийн удирдагч болон зохицуулагчийн зааврын дагуу тогтмол харилцах;
- Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын маршрут, бүтээгдэхүүн бий болгох, эвент арга хэмжээ зохион байгуулах.
Тавигдах шаардлага
- Хууль эрх зүйн бакалавраас дээш боловсролтой байх;
- Төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрт 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.
- Мэдээлэл, сурталчилгааны менежер
Ажлын чиг үүрэг
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн технологийн асуудлыг хариуцан ажиллах;
- Төслийн үйл ажиллагааг бүх төрлийн цахим мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан сурталчлах, харилцах;
- Сурталчилгааны эхийг төслийн удирдагчийн санал, зөвлөмжийг үндэслэн бие даан боловсруулах.
Бүрдүүлэх материал
- Анкет, цээж зураг 1 хувь
- CV болон өргөдөл /англи болон монгол хэл дээр/
Доорхи хаягаар 2015 оны 9-р сарын 01-ний дотор ирүүлнэ үү!
Хаяг:Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын 2-р байр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
Холбогдох утас:51-262131, 99993639
ЗӨВХӨН ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН АЖИЛ ГОРИЛОГЧТОЙ ЭРГЭЭД ХОЛБОГДОНО