Орлогоо булаалгасан тэтгэврийнхний ирээдүй

1

Орлогоо булаалгасан тэтгэврийнхний ирээдүй

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэгдүгээр заалтад дараахь нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Энэ нь эмэгтэйчүүдийн 55 насыг 60, эрэгтэйчүүдийн 60 насыг 65 болгож өөрчилж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Гэвч хэд нь энэ насны босгыг алхаж, эрхээ эдэлж чадахыг бурхан л шийдэх байх. Ийнхүү ойрын үед тэтгэвэр авахаар горилж буй хүн бүрийн найдвар 0.5-5 жилээр хойшиллоо гэсэн үг. 

Энэ хуулийг баталснаар дунд хугацаанд буюу 2018- 2020 онд 98.2-227.5 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэврийн сангаас бууруулахаар тооцжээ. Төр хэдийнэ хэмнэсэн мөнгөө хэтэвчиндээ үлдээхээр шийдсэн атлаа өрхийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөхийг гаргасан тооцоо алга.

За яахав, тансаглалд шунасан эрхмүүд ийм арга хэмжээ авч настнуудаа хохироохоос өөр аргагүйд хүрсэн юм байж гэж бодъё. Бас хүн амын нас нэмэгдсэн, дэлхийн жишиг гээд бас бус үндэслэл хэлэх байх. Нөгөөтэйгүүр тэтгэвэрт гарах байсан ажилгүй иргэдийн халаас дээрх хэмжээгээр дундрах нь ойлгомжтой.

Гэвч өндөр албан тушаалтнууд дулаан суудалдаа шигдэх хугацаа уртсаж, биеийн хүчээ үнэлж буй ажилчдын нуруугаа бөгтийлгөх цаг сунаж байгаа хэрэг. Төр иргэдийнхээ тооцсон орлогыг булааж авчихаад оронд нь юугаар, яаж амьдрахыг зөвлөж байгаа юм бол.

50-иас дээш насны иргэдийг ажиллуулах квот тогтоож өгвөл зохилтой

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа ийм үед 50-иас дээш насны ажилгүйчүүд тэтгэвэр хойшиллоо гээд ажил хайхад ямар газар ажилд авах вэ. 40- өөс доош хэмээн нас, шүд, царай зүс хүртэл заадаг хувийн компаниудын тухай ярилтгүй. Төрийн албаны шалгалт өгөөд тэнцэх эсэх нь ч эргэлзээтэй. Ингээд тэтгэвэр нь хойшилсон ажилгүй иргэдэд ядуусын тоог нэмэхээс өөр гарц харагдахгүй байгаа юм. Хамгийн гол нь төр ажиллах насыг нь нэмж чадсан юм бол ажлаар хангах арга хэмжээ авмаар.

Статистикийн хорооны мэдээнээс үзвэл 2016 оны байдлаар 50-59 насны, өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтад нэн даруй өртөх 270 шахам мянган хүн байна. Тэднээс ажил эрхэлдэг нь 170 мянга орчим. Эндээс тооцоход энэ насны бүлгийн дунд ажилгүйдлийн түвшин 37 орчим хувь байгаа нь нийт хүн амын ажилгүйдлийн дундаж 9.4 хувь үзүүлэлтээс бараг дөрөв дахин дээгүүр юм. Ойрын үеийн орлогоос нь тасаллаа гэхэд 50-59 насны 100 мянган ажилгүй иргэн маань юу хийж, яажшуухан амь зуух юм бол гэж төр засаг бодож үзсэн болов уу. Ажилгүйдлийн статистик мэдээг насаар ангилж гаргаагүйг бодвол нүднээс далд асуудал бололтой.

Тэгвэл ажил эрхлэлтэд насаар ялгаварлах нийтлэг үзэгдлийг шийдвэрлэх бодлого бидний араас нь замнаж буй улс орнуудад хийгдсээр иржээ. Тухайлбал, АНУ-д Ажил эрхлэлтэд насаар ялгаварлахын эсрэг хуулийг тэртээ 50 жилийн өмнө 1967 онд баталсан байх юм. Хуулийн гол зорилго нь 40 ба түүнээс дээш насныхныг ажил эрхэлтэд насаар ялгаварлан гадуурхахаас сэргийлэх зорилготой аж. Насаар ялгаварлах гэдэг нь хэн нэгэнтэй насных нь улмаас буруугаар харилцах гэж тодорхойлсон байна. Уг хууль ажилтан ба ажил горилогчоос гадна 20-иос дээш ажилтантай төр, олон нийтийн байгууллагууд болон бүх ажил олгогчдод хамаарна.

Америкийн хууль олон нарийн заалттай бөгөөд зарим зүйлийг дурдъя. Ажилд авах, халах, томилох, дэвшүүлэх, сургах, урамшуулал олгох болон бусад нөхцөл байдалд насаар ялгаварлахыг хориглодог. Түүнчлэн ажил олгогчид насаар ялгаварласан хүний нөөцийн бодлого явуулах болон насаар ялгаварласан тохиолдлыг шүүхэд мэдүүлсэн хүний эсрэг үйлдэл хийх хориотой. Бүр ажлын зар гаргахдаа нас заахыг хориглосон заалт ч энэ хуульд бий. Зөвхөн 2012 онд уг хуулийн дагуу 91.6 сая ам.долларын нөхөн төлбөр олгож байжээ. Хариуцах эзэнтэй, хамгаалах хуультай улс ийм байдаг аж.

Эзэн гэснээс АНУ-д Ажил эрхлэлтийн тэгш боломжийг хангах комисс гэдэг холбооны хууль хэрэгжүүлэгч агентлаг байдаг. Тус байгууллага ажилтан болон ажил горилогчийг ямар нэг шалгуураар хууль бусаар ялгаварлан гадуурхахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Эднийх наад зах нь 15 ажилтантай бүх ажил олгогчийг хянана. Агентлагийн байцаагчид иргэдийн гомдолд үндэслэн мэдээлэл цуглуулдаг агаад ялгаварлан гадуурхсан нь тогтоогдвол хуулийн дагуу зарга үүсгэх эрхтэй. Үүний зэрэгцээ хамаарах бүх этгээдэд зориулан зөвлөмж, удирдамж боловсруулах, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 7.2-т "Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэсэн заалт бий. Гэвч хариуцлага хүлээлгэх арга замыг тусгасан гарц, шийдэл хангалтгүй. Хөдөлмөрийн маргаан, ялангуяа ялгаварлан гадуурхсан үндэслэлээр хохирогчийн талд шийдэгдсэн хэрэг гэж сонсоогүй юм байна. Нэг талаас эрхээ мэдэж тэмцдэггүй иргэд өөрсдөө буруутай боловч тэдний өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хууль, тогтолцоо байхгүй нь гол саад тээг болдог биз. Иймээс ажил эрхлэлт дэх ялгаварлалтын аман ярианаас хэтрэхгүй өдийг хүрлээ.

  • 40-өөс доош хэмээн нас, шүд, царай зүс хүртэл заадаг хувийн компаниудын тухай ярилтгүй.
  • Статистикийн хорооны мэдээнээс үзвэл 2016 оны байдлаар 50-59 насны өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтад нэн даруй өртөх 270 шахам мянган хүн байна.
  • Нэг талаас эрхээ мэдэж тэмцдэггүй иргэд өөрсдөө буруутай боловч тэдний өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хууль, тогтолцоо байхгүй нь гол саад тээг болдог биз.

Сонирхуулахад, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хөдөлмөрийн насыг 15-24 залуу, 25-54 ид насныхан, 55-64 ахмад гэж ангилдаг юм байна. Дэлхийн хөгжилтэй 30 орныг багтаадаг тус байгууллагын хөдөлмөрийн статистикт ахмадуудын ажил эрхлэлтийн дундаж үзүүлэлт Туркэд хамгийн доогуур 33.6 хувь байгаа бол Исландад хамгийн дээгүүр 83.6 хувьтай байх юм. Хөгжилтэй орнуудын жишиг гэсэн үгийн цаана дундаж наслалтын түвшин гэх нэг үзүүлэлт дагадаг. Үүнд хүн амынх нь дундаж наслалт 80-аас давсан орнууд голдуу багтдаг. Бидний жишээ авсан Туркэд дундаж наслалт 80.7, Исландад 84.7 байгаа юм.

Монгол Улсын иргэдийн хувьд энэ үзүүлэлт 2016 оны байдлаар 69.89 гэсэн статистик байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гараад амьдрах насны тоо манайд таван жил байгаа бол хөгжилтэй орнуудад 15 жил байгааг шууд харж болно. Сангийн сайд маань хууль бүрэн хэрэгжих хүртэл эрэгтэйчүүдийн одоо 65 байгаа дундаж наслалт 73 хүрч өсөх тухай амны бэлэгтэй сайхан таамаг дэвшүүлсэн. Гэвч монгол хүн 80 насалдаг болтол төр засаг дахин дахин тэтгэвэрт олгох мөнгөө хэмнэх байх. Ийнхүү урдаас нь ч тэр, араас ч нь тэр иргэдийн орлого танагдах "үр ашигтай” шийдвэр гаргасан авч дээр дооргүй ажин түжин хэвээр.

Сайнаар хэлбэл, хэдэн зуун тэрбумаар нь хэмнэчихээд санаа амарсан төр засаг үүсэх үр дагавараас нь сэргийлэх арга хэмжээ авах нь уу гэтэл огт сураг алга. Ядахдаа тэтгэврийн насыг нэмэх шийдвэрийн улмаас баталгаатай орлогоо алдсан иргэдэд хөдөлмөрлөх эрхээ эдлэх боломж, ажилд орох нөхцөлийг сайжруулах арга хэмжээ аваасай. Хамгийн наад зах нь ажил олгогчдын хувьд 50- иас дээш насны иргэдийг ажиллуулах квот тогтоож өгвөл шинэ хуульд зохицохоос гадна, нэг хэсгийнх нь амьдрах бололцоог хөнгөвчлөхсөн.

Ц.Улам-Ундрах

Засгийн газрын мэдээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

You must register before you can view this text. Please register and Login

mm

dd

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex