Боломж, эрсдэлийн дэнсэн дээр
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл эцсийн шийдвэрээ гаргаж, манай улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов. Ингэснээр манай төр, засгийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон арга хэмжээний "багц” задарлаа. Өөрөөр хэлбэл, бид боломж хийгээд эрсдэлийн аль алинтай нь "албан ёсоор” нүүр тулж эхлэв. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр чуулганы танхимаас "ОУВС манай улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх олон арга хэмжээ УИХ, Засгийн газарт бий. Хөтөлбөрт тусгасан бодитой алхмуудыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг нааштай үр дүнд хүргэх, эдийн засгийн ахиц, өөрчлөлт бий болгох чиглэлд аль аль талдаа анхаарч ажиллах ёстой. Бид өмнөх алдааг давтах учиргүй” хэмээн сануулсан.
Сэтгэгдэл байхгүй байна.