Оливын тос үс өтгөрүүлдэг
Америкийн "www.wikihow.com” сайт оливын тосны тусламжтай үсээ өтгөрүүлэх аргаас нийтэлжээ.
Алхам №1
Үс өтгөрүүлдэг гоо сайхны бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнээс дундаас оливын тос хамгийн шилдэг нь. Оливын тосыг зааврын дагуу үсэндээ түрхэж, хэрэглэснээр хэдхэн өдрийн дотор үс 1-2 дахин өтгөрдөг байна. Эхлээд та 200 грамм оливын тосыг тусгай саванд хий.
Алхам №2
Тусгай саванд хийсэн оливын тосоо үсэндээ жигд түрх.
Алхам №3
Оливын тосоо үсэндээ түрхсэнийхээ дараа нэг минутын турш үсээ сэнсдээрэй.
Алхам №4
Дараа нь үсэндээ тусгай торон малгай өмсөөрэй. Үргэлжлэх хугацаа нэг минут.
Алхам №5
Оливын тосыг үсэнд түрхсэний дараа үс зууралдаж, тухгүй байх болно. Тиймээс та байгалийн гаралтай шампуниар үсээ 3-4 минутын турш сайтар угаагаарай.
Алхам №6
Үсээ шампуниар угаасныхаа дараа бүлээн усаар үсээ угааж, цэвэрлээрэй. Хэдхэн өдрийн дараа та үсээ өтгөрсөн байхыг харах болно.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.