Наадмаар энгэрээ мялаасан бөхчүүд
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр-наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Аварга дээд сургуулийн багш, улсын начин Б.Адъяахүү "Монгол улсын гавьяат дасгалжуулагч", үндэсний бөхийн цолчин засуул Д.Батболд, Б.Мөнхбаатар нар "Монгол улсын гавьяат жүжигчин" цол тэмдгээр шагнагдсан бол Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба нар төрийн дээд шагнал "Алтангадас одон" гардаж авлаа. Мөн манлай заан Д.Долгорсүрэн "Гавьяат тээвэрчин" цол тэмдэгээр шагнагджээ. Ийнхүү бөхийн хүрээнээс дөрвөн гавьяат зэрэг төрлөө.
Бүгдэд чин сэтгэлийн баяр хүргэж, хүчтэнүүддээ төрийн их баяр наадамдаа амжилттай сайхан барилдахын ерөөл өргөе!
Сэтгэгдэл байхгүй байна.