Ганданд хадгалагдаж байгаа эртний ном судрыг сэргээн засварлаж, цахим хэлбэрт оруулна
Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй танилцлаа. Төлөөлөгчид төв хийд болон ховор үнэт номын сангаар орсон юм.
Мөн Берлин хотын төлөөлөгчдөд Гёте институт хэрэгжүүлж буй төслөө танилцууллаа.
"Гандантэгчинлэн хийдийн сэргээн засварлах урлан байгуулах” төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих юм байна.
Ганданд хадгалагдаж байгаа эртний ном судрыг сэргээн засварлаж, үнэт ховор судруудыг цахим хэлбэрт оруулж, хойч үедээ хадгалан үлдээх зорилготой аж.
Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд ХБНГУ-ын 2 мэргэжилтэн Гандантэгчинлэн хийдийн лам нарт сургалт явуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.