Сонгуулийн дүн, тангараг өргөхтэй зэрэгцэн хөшигний ард юу өрнөв?
Шинэ Ерөнхийлөгчид тамга шилжихийн өмнө Ц.Элбэгдорж найман жил суусан суудалдаа шигдэж халаагаа тун дурамжхан өгөв. Үндэсний их баяр наадмын нээлт, Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалын нээлт, төрийн дайллага гэхчлэн бүгдийг өөртөө зориулаад бэлдүүлчихсэн байсан гэж байгаа. Үүнийг зарим нь Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай болж сунжирсантай холбож ойлгосон. Гэтэл зориуд дургүйцлээ илэрхийлж арга саам сэдсэн гэж ярих нь ч байна. Уг нь Ардчилсан Ерөнхийлөгчийн үйл хэргийг АН-аас нэр дэвшигч залгуулах болсонд тэрээр харин ч баяртай баймаар. Өмнөх Ерөнхийлөгч нарын тогтоосон жишигтэй харьцуулж, тэднийг дууриадаггүй юм гэхэд ядаж өөрийнхөө хэмжээнд зангарагтай байж бас болохоор. Гэвч тэр тэгсэнгүй. Энэ юутай холбоотой байв.