Ж.ЭРДЭНЭБАТ МАН-ЫГ БУЛШИЛСАН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ!!!!

5

Ж.ЭРДЭНЭБАТ МАН-ЫГ БУЛШИЛСАН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ!!!!

МАН-ын Их хурлыг хуралдуулах, энэ хурлаар хариуцлага тооцох, шинэ дарга томилох нь нэгэнт тодорхой болоод байгаа. Харин тэр суудлыг хэн авах бэ гэдэг маргаан өрнөж, энэ уралдаанд хүчээ үзэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамгийн түрүүнд гараанаас хөдөллөө. Гэвч эрх барьж байгаа намын засаг удирдаж суугаа Ерөнхий сайд намаа ялагдахад гол нөлөө үзүүлсэн гэдгээ мартсан бололтой. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулах тэр цагт МАН-ын дарга М.Энхболд өөрт олдож байсан Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас сайн дураараа татгалзаж, Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын суудлыг өгч байсан. М.Энхболдын энэ шийдвэр намынх нь акулуудын дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн гэхэд болно. УИХ-д олон удаа ялалт байгуулж, бас ч гэж намдаа гавьяа байгуулсан хэмээн бардам бодож суусан хашир гаруудаас эхлээд МАН ялбал мань мэтийнх нь амьдрал сайжирна гэж итгэж суусан жирийн гишүүд хүртэл Ж.Эрдэнэбат гэдэг Ерөнхий сайдыг тийм ч таатай хүлээж аваагүй. Олон нийтийн санаанд нийцэж чадаагүй Ерөнхий сайдын ажил ч олигтой байж чадсангүй.

Цөөн үгээр хэлбэл Ж.Эрдэнэбат МАН-д итгэж, хүлээж байсан тэр олны итгэлийг дааж чадаагүй, чадвар мөхөсдсөн гэхэд болно. Ж.Эрдэнэбатын энэ бүтэлгүйтэл Засгийн газрын гишүүдийг томилох томилгооноос эхлэв. МАН ялах болгонд албан тушаалын бялууны хамгийн томыг хүртэж чаддаг хэрнээ хийсэн ажлаар маруухан хэл амнаас салдаггүй Д.Оюунхорол, тамхины наймаачин Ц.Дашдорж, Монголын баялагт бараг л дангаараа эзэн суусан Н.Номтойбаяр, хавтгай газар болгон дээр байшин барилга овоолж, Монголын төрийг машины ченжийн зах болгож хувиргасан Д.Чойжилсүрэн гээд чих халууцуулж, сэтгэл гонсойлгож ханадаггүй хэдэн нөхдөөр тэр танхимаа бүрдүүлэв. Ядаж байхад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар газрын наймаачин, албан тушаалын наймаачин хэмээн хангалттай цоллуулсан Ц.Сандуйг гаргаж ирлээ. Үнэхээр л баячууд Засгийн газрын танхимд орж ирж, сандал суудалд нь шигдэв. Баячуудынхаа хамт баталсан тогтоол шийдвэр, дүрэм журам нь ч ой гутмаар.

Ж.ЭРДЭНЭБАТ МАН-ЫГ БУЛШИЛСАН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ!!!!

Монголд ажилгүйдэл, ядуурал газар авч, уул уурхайн компанид ажиллаж байсан олон мянган залуучууд хий ажилгүй гэгүүрч, талхныхаа мөнгийг олох гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байхад Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамных нь сайд Н.Номтойбаяр хятадаас баахан ажиллах хүчин оруулж ирэх, тэднийг оруулж ирж байгаа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргаж, өөрийнхөө хувийн компанид гэхэд л 20 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэв. Үүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээгүй байсан гэвэл алдас болно. Үүний араас нүүр улааж, нүд бүлтийж, сэтгэл шимшрүүлсэн олон шийдвэрийг Засгийн газраас гаргав. Приус автомашины татвар нэмэх, хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг хасах, шатахууны татварыг нэмэх гэх мэт иргэдийн амьдралд нөлөөлсөн бүхий л сөрөг шийдвэрийг Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Д.Чойжилсүрэн нар гаргасан. Үүний үр дүн нь саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн. Мөнгөгүй байна, Монгол Улс дампуурах гэж байна, татвар л нэмнэ хэмээн хашгирч, ядарсан иргэдээ улаам цайм дээрэмдэн ёстой л нөгөө Манжийн хаан шиг загнаж байсан Ж.Эрдэнэбат 90 гаруй жилийн түүхтэй МАН-ын нэрийг МАНгар болтол нь хувиргаж, ард түмний дургүйцлийг хүргэсэн.

МАН-аас томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийн болохыг мэдсээр байж иргэдийг өөрөөсөө түлхэх шийдвэрүүдийг улайм цайм гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга М.Энхболдыгоо ялагдах нүхийг улаан гараараа малтсан гээд хэлчихэд нэг их хатуудахгүй л болов уу? Ж.Эрдэнэбатын МАНгар шийдвэрүүдийн үр дүнд М.Энхболд ялагдлаа. Ард түмэн дэмжиж ч чаддаг, түлхэж ч бас чаддаг гэдгээ харуулав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрсөн нутаг Сэлэнгэчүүд гэхэд л М.Энхболдод итгэл хүлээлгэсэнгүй, түүний ялагдалд хувь нэмрээ оруулав. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр дахь удаагаа явагдах тов зарлагдсны дараа "мөнгө байхгүй. Бүсээ чангалж, татвараа нэмж өг” хэмээн хашгирч байсан Ж.Эрдэнэбат гэнэтхэн өгөөмөр хүний дүрд хувирч хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд өгөх, Эрдэнэтийн хувь тараах, бүх гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг 100 хувь тэглэх аймаар, аймаар том мөнгөний шийдвэрүүд гаргалаа. Ж.Эрдэнэбат уулын чинээ алт нэг шөнө олоогүй л юм бол Монгол улсын эдийн засгийн хаанаас нь ч гарахгүй байхаар энэ их том амлалтууд иргэдийг тайвшруулах биш харин ч улам уурлуулж орхисон хэрэг байлаа.

Үнэхээр л Ж.Эрдэнэбат МАН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд ороход гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хувь нэмэр оруулахыг хүсч байсан юм бол энэ их бэлэн мөнгөний амлалт, хөнгөлөлт, хувьцааг ядаж сонгуулийн өмнө гаргаж болох л байсан. Гэвч тэр тэгээгүй. Өнөөдөр сонгуулийн дараа МАН-ынхан ч өөрсдөө "М.Энхболдыг ялагдуулах бүхий л ажлыг Ерөнхий сайд нь хийчихэж. Ж.Эрдэнэбат МАН-ыг гартаа вач, намын дарга болохын тулд М.Энхболдыгоо хорлочихсон юм биш үү” хэмээн хэн нэгнээс ичиж зовохгүйгээр ярьж байна. Миеэ Энхболдыг замаасаа зайлуулсан Ж.Эрдэнэбат одоо МАН-ын дарга болохоор улаарч байна. Намын дарга болохын тулд намынхаа нэр хүндийг, намынхаа гишүүд дэмжигчдийг хөсөр хаясан Ж.Эрдэнэбат хариуцлага бус шагнал горьдож сууна. Бас түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүдтэй холбоотой ноцтой асуудлууд асар их бий. Увайгүй Ерөнхий сайдаа шагнах уу, шалгаж хариуцлага тооцох уу гэдгийг МАН-ын Их хурал шийднэ.

 

 Эх сурвалж: offshore.mn Л.Ган 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
:

naszyjnik rozowe zloto http://www.dagistempire.com/quentin_highlands/south-sea-keshi-baroque-pearl-stud
-earrings-white-aaa-flawless real leaf aspen ornament http://www.dagistempire.com/raven_onamia/sautoir-fantaisie rose quartz round necklace http://www.dagistempire.com/roesiger_falconmesa/bijoux-ethnique-bague-homme-femm
e-argent-massif-fleur-de-vie-shantilight makita cordless driver drill price from souq in http://www.dagistempire.com/romulus_pampa/ganesh-necklace-and-ruby-beads-set-jew
ellery
new manual pipe crimping tool kit pipe hydraulic copper kit 360 head http://www.woinews.com/espino_laurelrun/new-manual-pipe-crimping-tool-kit-pipe-h
ydraulic-copper-kit-360-head

:

http://www.manabjagatitsolutions.com/texture/spigen-new-coated-2-plus-backpack-f
or-school-office-university-collegespigen new coated 2 plus backpack for school office university college
cool children school bag for teenager girls designer animal big eye printing women school book bag http://www.bekasijakartanews.com/chain/cool-children-school-bag-for-teenager-gir
ls-designer-animal-big-eye-printing-women-school-book-bag

:

http://www.pelisaccion.com/brother/roger-vivier-pilgrim-de-jour-leather-crossbod
y-bag-in-pink-roger-vivier-pebbled-leather-crossbodyroger vivier pilgrim de jour leather crossbody bag in pink roger vivier pebbled leather crossbody
nike backpacks uk buy nike backpacks uk online at lower price in http://www.manabjagatitsolutions.com/approve/nike-backpacks-uk-buy-nike-backpack
s-uk-online-at-lower-price-in

:

Та зээл хэрэгтэй юу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу?
эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас тууштай эсэргүүцдэг
санхүүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болно
чөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн,
Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина уу
имэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.com

ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД & ГРУПЕРИЙН ЗӨВШӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА.
*Нэр:........
* Сүүлчийн нэр: ........
* Гар утас: .........
* Хаяг: ...........
* Хот: ............
* Postal Code: .....
* Улс: ..........
* Утас: ..........
* Шаардлагатай зээлийн хэмжээ ..........
* Зээлийн хугацаа: .........
* Зээлийн зорилго: ..........
* Өмнө нь зээл авах хүсэлт гаргасан уу: (Тийм) (Үгүй)
* Мэргэжил: ..........
Таны сэтгэл ханамж, санхүүгийн амжилт бол бидний зорилго бөгөөд бид сонсохоор найдаж байна
чамаас.
Шилдэг уншлага

:

nyamdorjoor bugdiig ni shiiduul nyamdorj daraagiin darga

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex