Матрын булан: САЙД Д.САРАНГЭРЭЛИЙН ЭХНИЙ ШАХААНД АВИЛГАЧ Л.БАЯРЦЭЦЭГ БАГТЖЭЭ
Шинэхэн сайд нарын зөвлөхүүд өрөөндөө очоод суучихжээ. Тэдний нэг нь тушаал нь гараагүй ч саяхан өрөөндөө заларсан Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Баярцэцэг. Л.Баярцэцэг нь Клиникийн III Төв эмнэлэгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж байсан аж. Тэрбээр 14 настай охиныг хүчиндэж, хүчингийн хэргээр ял эдэлж байсан өөрийн төрсөн ах Л.Батмөнхийн ялыг хөнгөлөх, шоронгоос гаргахын тулд яллагдагч ахынхаа шинжилгээний хариуг зассаныг Баянгол дүүргийн прокурорын газрын 2013 оны есдүгээр сарын 25 өдрийн 1234 дугаар тогтоолоос харж болно. Ахдаа биохимийн шинжилгээ хийлгэж, хэвийн хариуг нь 11 дахин нэмэгдсэнээр, С вирусгүй байсныг С вирустэй болгон өөрчилж өөрийн эмнэлгийн программ руу хууль бусаар нэвтрэн орж зассаныг нь хуулийн байгууллага олж тогтоосныг баримтаас харж болно. Ял хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр Л.Баярцэцэг ялаас мултарсан түүхтэй. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байсан бол шинжилгээ хариуцсан эмч нарынхаа ч амьдралыг үрэх байсныг шүүхийн тогтоол гэрчилнэ. Мөн тендерийн комиссын даргаар ажиллаж байхдаа үнэлгээний хорооны хавсралтыг засч явсан нь ч бүртгэгджээ. Түүнийг ажлаас хөөж чадаагүй ч, Гуравдугаар эмнэлгийн захиргаа цомхотголд оруулсан баримт хадгалагдан үлджээ. Ийнхүү 14 настай охиныг хүчиндэж шоронд орсон хоригдлын талд үйлчилж шинжилгээний хариуг өөрчилж явсан Л.Баярцэцэгийг Д.Сарангэрэл сайд төрийн өндөр албанд томилж дэргэдээ суулгаж буй нь ямар учиртай юм бол.
Эх сурвалж:tonshuul.mn Ц.Анударь