Ц.ТҮМЭНЦОГТ: ОРДУУДАА БҮС НУТГИЙН ИНТЕГРАЦИТАЙ УЯЛДУУЛАХ ЁСТОЙ

0

General Electric-ийн Ц.Түмэнцогт гэвэл түүнийг илүүтэй таних биз ээ. Өдгөө "Эрдэнэс Монгол” хэмээх том хөлгийг удирдаж буй. "Эрдэнэс Оюу Толгой” ХХК, "Эрдэнэс Таван Толгой” ХХК, "Шивээ- Овоо” ХК зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг нэг бодлогоор зангидаж, нэг зүгт залж яваа толгой хөлгийн ахмад нь Ц.Түмэнцогт. Тэрбээр Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга, Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байсан, эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт баялаг туршлагатай нэгэн. "Эрдэнэс Монгол” ХХК- ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө General Electric компанийн Монгол дахь Суурин төлөөлөгч байсан тэрээр эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, төмөр зам, агаарын тээвэр, эрүүл мэндийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллаж байв. Стратегийн үнэ цэнтэй төслүүдийг Монголын ард түмэнд өгөөжтэй, хүртээмжтэйгээр хөгжүүлэх мөн төрийн эзэмшлийн томоохон компаниудыг хөгжүүлэх хариуцлагатай үүрэг "Эрдэнэс Монгол”- чуудад, "хөлгийн ахмад" Ц.Түмэнцогтод бий.

 

-------------------------------------------------------------------------------------------------------

 

Ц.ТҮМЭНЦОГТ: ОРДУУДАА БҮС НУТГИЙН ИНТЕГРАЦИТАЙ УЯЛДУУЛАХ ЁСТОЙ

Ц.ТҮМЭНЦОГТ: ОРДУУДАА БҮС НУТГИЙН ИНТЕГРАЦИТАЙ УЯЛДУУЛАХ ЁСТОЙ

-"Эрдэнэс Монгол" компани үүсгэн байгуулагдсаны 10 жил, таныг Гүйцэтгэх захирлаар томилогдсоны нэг жилийн босгон дээр бид ярилцаж байна. Компанийн өнгөрсөн 10 жилийн хугацааны болоод таныг ажил авснаас хойш амжуулсан онцлох ажлуудаас яриагаа эхлэх үү?

– Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай компани улс орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан. Хоёрхон хүнтэй ажлаа эхэлж байсан "Эрдэнэс Монгол" компани өнөөдөр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 10 компанийг бүрэлдэхүүндээ багтаасан, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур, дэлхийд данстай компани болоод байна. "Эрдэнэс Монгол”-ын үе үеийн удирдлагууд энэ компанийг санхүүгийн чадвартай, үр өгөөжийг сайжруулахын тулд ямар төслүүдэд төвлөрөх вэ гэдгээ тодорхойлсон нь маш том амжилт. Энэ жилийн хувьд бид амжилт арвин, онцлох ажил ихтэй байлаа. Охин болон хараат компаниуд анх удаа ашигтай ажилласан, хувьцааны бүртгэлийг эхлүүлсэн зэргийг юун түрүүнд онцлох нь зүйтэй. Монгол Улсын иргэн бүр "Эрдэнэс Таван толгой” ХК- ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг. Гэтэл 1072 хувьцаанаас гадна "Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшдэг гэдгээ иргэд тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ хувьцааг бүртгэлжүүлэх ажлыг бид эхлүүллээ. Мөн ойрын таван жилийн бизнес стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байна. Дотоод гадаадын зөвлөхүүдийг авч ажиллуулж байгаа. Группийн хэмжээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ашиг орлого, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахад анхаарч ажилласны үр дүнд "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн БНХАУ-ын "Чалко трэйдинг” компанид төлөх 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг барагдуулж дууслаа. Өнгөрсөн (арваннэгдүгээр сарын эхний) долоо хоногт "Чалко трэйдинг” компанийн урьдчилгаа төлбөртэй холбоотойгоор Хүний хөгжил санд үүссэн 200 сая ам.доллар, Хөгжлийн банкинд төлөх ёстой 100 сая ам.долларыг мөн төлж барагдууллаа. Коксжих нүүрсний үнэдэлхийн зах зээл дээр сэргэснээс нүүрсний экспорт, тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, өр төлбөрийг барагдуулахад давуу тал болж өгсөн. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж, геологи, хайгуул, судалгааны чиглэлээр болон ган төмөрлөг, кокс химийн үйлдвэр, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр, нүүрсний давхаргын метан хийн төслийн эрлийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг зорилго чиглэлээр хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж эхэллээ. Шинээр хийсэн ажил гэвэл, Ерөнхий сайдын энэ оны 38 дугаар захирамжаар байгуу- лагдсан "Монголын үндэсний брэндингийн зөвлөл”-ийн энэ жилийн санхүүжилтийг нь хариуцаж ажилласан. Одоо "Эрдэнэс Монгол”-ын дэргэд ажлын алба байгуулагдан ажиллаж байна. Энэ зөвлөл нь Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, дэлхийд таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах чиг үүрэгтэй юм. Олон улсад нэлээд түгсэн "Nation branding” төрлийн ажил хийнэ гэсэн үг. Товчхондоо, багагүй ачаалалтай жил байлаа.

-Ирэх жил Тавантолгойн төслийг урагшлуулах эсэх нь эргэлзээтэй байх шиг. Ер нь энэ төслийн төлөв ямар байх бол?

-Тавантолгой бол маш их ирээдүйтэй орд газар. Долоон тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэйгөөс гуравны хоёр нь гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрс. Энэ төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хамгийн чухал нь дэд бүтэц шүү дээ. Ялангуяа нүүрсний бизнесийн хувьд бага зардлаар ахиу борлуулалт хийх хэрэгтэй. Олборлолтын өртгийн нэлээд том хэсэг нь тээврийн зардал байдаг. Үүнийг бууруулах л хамгийн том зорилт болж байна. БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл харьцангуй сайжирч ирлээ. Ойрын 2-3 жилийн хугацаанд үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй. Энэ таатай нөхцөл байдлыг ашиглаад дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх нь маш чухал байна. Хоёрдугаарт, нэг цонхны бодлого баримталж, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохыг эрхэмлэж байгаа. Энэ чиглэлд нүүрс угаах үйлдвэр болон шингэрүүлэх, хийжүүлэх технологийн судалгааны ажлыг хийж байна.

-Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэрийн паркуудтай болох нь эдийн засгийг төрөлжүүлэх гол боломж гэж харагдаж байгаа ч нэлээд хугацаа авах бололтой.

-Тийм ээ, ер нь дэд бүтцийн болон нэмүү өртөг шингээх технологийн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Манай компанийн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Монголд анх удаа ширэм үйлдвэрлэсэн "Бэрэн” групптэй хамтраад Чойрын орчимд металлургийн кокс, ган төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ТЭЗҮ хийж байна. Энэ үйлдвэрлэл дээр хамтарснаар "Эрдэнэс Тавантолгой” коксжих нүүрсээ нийлүүлэх бололцоотой юм. Тиймээс хамтраад хөрөнгө оруулалтаа босгох чиглэлээр ажиллаж байна. МАК-ийн хувьд уул уурхайн салбарт олон жилийн туршлагатай компаниудын нэг. Уг компанитай геологийн эрэл хайгуулын чиглэлээр хамтарч ажиллаж байна. Areva компанитай ураны салбарт хайгуул, туршилтын ажлууд хийж байна. Areva нь олборлох, боловсруулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад тэргүүлэх технологитой, ураны салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани. Мөн "Алтай” групптэй хамтран нүүрсний давхаргын метан хий судлах ажил эхэлсэн. Ер нь хувийн хэвшлийн болон гаднын компаниудтай хамтран ажиллаж байгаа нь тухайн компанийн туршлагаар нэг нэгийгээнөхөж ажиллах гэсэн хэрэг. "Эрдэнэс Таван толгой"-н хувьцааны 20 хүртэлх хувийг санхүүгийн хоёрдогч зах зээл дээр борлуулах УИХ-ын тогтоол бий. Хувьцаагаа амжилттай гаргаж, тухайн компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд бид нэмүү өртгийг шингээх хэрэгтэй. Энэ чиглэлээр мөн идэвхийлэн ажиллаж байна.

-"Эрдэнэс Монгол”-ын гол харилцагчид нь Хятадын компаниуд байдаг. Саяхан ХКН- ын их хурал болж ирэх таван жилийнхээ төлөвлөгөө зорилтыг тодорхойллоо. Үүнтэй холбоотойгоор зах зээлийн хэтийн төлвийг хэрхэн харж тодорхойлж байна вэ?

-Ерөөс Монгол Улсын түүхий эдийн гол зах зээл нь БНХАУ. Ойрын хугацаанд үнэ нэлээд эерэг хандлагатай байна гэж таамаглаж байгаа. Хятадын Засгийн газраас санаачилсан "Нэг бүс нэг зам” төслүүдийг банк санхүүгийн байгууллагууд маш их сонирхож байна. Бидний хувьд ч өмнөд хөрштэйгээ нягт хамтран ажиллаж, ялангуяа стратегийн ордуудаас гарч байгаа бүтээгдэхүүнийг өртөг зардал багатай экспортлоход хамтын ажиллагаагаа чиглүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна манайд Шивээ-Овоо, Багануур гэх мэтчилэн хүрэн нүүрсний ордууд нэлээд бий. Монгол Улсад том хэмжээний эрчим хүчний станцууд барьж эрчим хүчийг Зүүн Азийн орнууд руу их хэмжээгээр экспортлох "Азийн супер сүлжээ” төслийн хүрээнд эдгээр ордод том боломж нээгдэж байгаа. Бид стратегийн ордуудаа бүс нутгийн интеграцчилалтай уялдуулж хөгжүүлбэл маш их амжилтад хүрэх бололцоо харагдаж байна.

 

Ц.ТҮМЭНЦОГТ: ОРДУУДАА БҮС НУТГИЙН ИНТЕГРАЦИТАЙ УЯЛДУУЛАХ ЁСТОЙ

 

-Танай хариуцаж буй том төслүүдийн дотор зөвхөн уул уурхайн төдийгүй эрчим хүчний төсөл ч багтдаг. Уг төсөл хэзээ өгөөжөө өгч эхлэх вэ?

-Хятад бол эрчим хүчний маш том зах зээлтэй улс. Шивээ-Овоо ордод суурилсан 5200 МВт хүчин чадалтай станц барьж өмнөд хөрш рүү экспортлох төлөвлөгөөтэй том төсөл сүүлийн 10 гаруй жил яригдаж байна. Өнөөдрийн байдлаар тус улс руу эрчим хүч экспортлох техникийн шаардлага, хэрэглээ байхгүй. Ялангуяа манай улстай хиллэдэг ӨМӨЗО, Хятадын хойд бүс нутагт эрчим хүчний илүүдэлтэй байдаг. Гэхдээ урд хөршийн хамгийн том эрчим хүчний сүлжээ State Grid-тэй бид байнга харилцаатай байгаа. Урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгжүүлбэл харилцан ашигтай төсөл гэж тэд үздэг. Нөгөөтэйгүүр томоохон хотуудад нь агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон. Цаашдаа Хятад улс байгальд ээлтэй хөгжлийн чиг баримжаа баримтална гэдгээ сая зарлачихлаа. Тиймээс хөрш зэргэлдээ орнуудаасаа тодорхой квоттойгоор эрчим хүч импортлох асуудал яригдаж байна.

-Танай группийн бүрэлдэхүүнд автозамын компани байдаг. Яагаад энэ салбар руу орох болов?

-"Гашуунсухайт авто зам” ХХК нь манай охин компаниудын нэг. Тавантолгой- Гашуунсухайтын 240 км хүнд даацын авто замыг хувийн хэвшил барьж, 2014 онд "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлсэн юм. Түүнээс хойш бид хамтарсан компани байгуулаад уг замын арчилгаа, ашиглалт, орлого цуглуулалтыг хариуцан ажиллаж байна. Тавантолгойн ордуудаас гарч байгаа бүх нүүрсийг энэ автозамаар тээвэрлэдэг. Тиймээс автозамын нэвтрүүлэх чадварыг сайжруулах найдвартай ажиллагааг хангах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Үр дүнд нь энэ жил нүүрсний тээвэр эрчимжиж, тус компанийн ашиг орлого сайжирсан. Бид энэ жил уг замыг засаж сайжруулснаас гадна шалган нэвтрүүлэх төвүүд дээр төлбөр тооцоог бэлэн бусаар хийх, орлого цуглуулалтаа сайжруулах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг Боомтын Үндэсний зөвлөлтэй хамтран хийсэн. Ингэснээр эхний хагас жилд өдөрт нэвтрэхавтомашины тоог 800-900 байсныг 1500 хүртэл нэмэгдүүлж чадсан.

-Хэдийгээр нүүрсний үнэ өссөн ч, замаа зассан ч өмнөд хөрш импортоо хязгаарлачихлаа шүү дээ. Энэ асуудлыг компанийн түвшинд шийдвэрлэх гарц хайж байна уу?

-Энэ чиглэлээр Монгол Улсын ЗТЯ, УУХҮЯ, АТҮТ, Гааль зэрэг холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Асуудлыг хоёр улсын Засгийн газар, дээд түвшний удирдлагуудын хүрээнд ярих ёстой. Ойрын хугацаанд ямар нэг шийдэлд хүрэх болов уу гэж харж байна. Нүүрс гаргах техникийн боломж хүчин чадлыг бид энэ жил сайтар нэмэгдүүлсэн байгаа.

-Та өмнө нь хувийн хэвшилд ажиллаж байсан туршлагатай. Төрийн өмчит компаниудын хувьд зөвхөн ашиг орлогоос гадна төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг давхар хүлээдэг. Гэхдээ таны дурдсанчлан өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ашигтай ажиллах шаардлагатай. "Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг бэхжүүлэх, бизнесийн зарчмаар ажиллуулахын тулд юу хийх шаардлагатай гэж харж байгаа вэ?

Засаглал хэр сайн байх нь тухайн компанийн удирдлага, бүтэц зохион байгуулалттай шууд холбоотой. Мөрдөж буй стандарт, дүрэм журмаа хатуу баримталдаг л байх шаардлагатай. Төрийн өмчит компани үр ашигтай ажиллаж болдгийг баталсан олон жишээ бий. Чилийн төрийн өмчит хувьцаат компани, дэлхийн №1 зэс үйлдвэрлэгч Codelco гэхэд л хөрөнгийн биржид бүртгэлтэй, бизнесийн зарчмаар ажилладаг. Засаглал, санхүү, хүний нөөцийн сайн менежмент хэрэгжүүлж, зах зээл болон хэрэглэгчидтэйгээ идэвхтэй хамтарч ажилласнаар амжилттай ажиллаж болдгийн том жишээ юм. Манай компанийн хувьд 100 хувь төрийн өмчит компани. Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч нь Засгийн газар нь төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлнэ гэж зааж өгсөн. Тийм учраас манай компанийн удирдах зөвлөлд ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ, БОАЖЯ-ны төлөөлөл болон хараат бус гишүүд багтдаг. Бизнесийн зарчмаар ажиллахын тулд компанийн алс хэтийн зорилго, стратегийг маш тодорхой болгох ёстой. Дээрээс нь өдөр тутмын менежмент, худалдан авалт нь ил тод шударга байгаа нөхцөлд компани ашигтай ажиллах бүрэн боломжтой.

-Ил тод байх орчин нөхцөл бүрдсэн үү

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдаж авах тухай болон шилэн дансны тухай хуулиар ил тод, нээлттэй байх бололцоо хангагдаж байгаа. Худалдан авалтуудаа шилэн дансны вэбсайтаар дамжуулан зарладаг, худалдан авалтын явцад, үнэлэлт дүгнэлт өгөхөд хараат бус гишүүдийг оролцуулдаг гээд хараат бус байдлыг нэлээд сайн хангасан. "Эрдэнэс Монгол” компани энэ жил анх удаагаа Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (OECD)-ын тайлангийн стандартын дагуу үйл ажиллагааны тайлангаа гаргалаа. Энэ стандарт нь компанийн хувьд ил болгох ёстой бүх мэдээллийг, ямар хэлбэр загвараар оруулах ёстойг хүртэл нарийн зааж өгсөн байдаг. Бидний Монгол Улсад мөрддөг хууль журмын дагуу жилийн тайлан гаргахад харилцагчдад нэлээд хоцрогдолтой хүрдэг тул энэ тайланг хагас жил тутамд гарч байх нь зөв гэж үзээд өнгөрсөн есдүгээр сард эхнийхийг гаргалаа. Бас нэг том ажил гэвэл олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгох ажлын хүрээнд группийн хэмжээнд санхүүгийн тайлан тэнцэлд аудитын шалгал- тыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэх таван компанийн нэг Ernst & Young- аар гүйцэтгүүлсэн. Ингэснээр компанийн бонд гаргах, IPO хийхэд бэлтгэл ажил болж байна. Түүнчлэн АХБ-тай хамтраад компанийнхөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд компанийн үнэлгээ, ордуудын үнэлгээг хийх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, санхүү болон эрсдэлийн удирдлагыг сайжруулах, худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн технологид суурилах удирдлагын систем (ERP) нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хийгдээд явж байна.

-Компанийнхаа ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ. "Эрдэнэс Монгол” гэх их хөлгийн алсын зорилго юу вэ?

-Компанийн ирээдүйг би маш өөдрөгөөр харж байна. Охин компаниуд маань харьцангуй залуу компаниуд шүү дээ. Ер нь цаашдаа уул уурхайн олон улсын томоохон компаниудын хөгжлийн жишгийн дагуу стратегийн ордууд дан дангаараа компани байх бус нэгдэж групп болох нь зүйтэй гэж харж байгаа. Жишээлбэл, Rio Tinto корпораци гэхэд л дотроо Зэсийн групп, Төмрийн хүдрийн групп, Алмазын групп гэх мэтээр төрөлжсөн байдаг. Тийм учраас "Эрдэнэс Монгол”-ын охин компаниуд цаашдаа Зэсийн групп, Нүүрсний групп гэх зэргээр төрөлжих нь зүйтэй гэж харж байна. Мөн санхүүгийн чиглэлээр ажиллах шаардлагатай. Энэ чиглэлээр "Эрдэнэс ассет менежмент” гэж компани байгуулсан. Төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалт татах асуудлыг хариуцаж ажиллах юм.Алсын зорилго маань олон улсын жишиг болсон компаниудын түвшинд

хүрэх. Тухайлбал, Сингапурын "Темасек”, Казахстаны "Самрук-Казына” уул уурхайн баялаг, тухайн улсын хамгийн чухал гэгдэж буй салбарт хөрөнгө оруулж, баялгийн сангийн хэлбэр (Sovereign Wealth Fund)-ээр ажилладаг. Мэдээж үүнд хүрэхийн тулд оновчтой хөрөнгө оруулалт татаж стратегийн ордуудаас оруулж буй ашиг өгөөжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Оюу толгойн гэрээний асуудлыг сүүлийн үед ахин хөндөх боллоо. Та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ төслийн санхүүжилт, үр өгөөжийн талаар иргэд маш их сонирхож асуудаг. Цаашид сайжруулах зүйл их бий. Ялангуяа зардлын хэтрэлт, үр өгөөжтэй холбоотой асуудлуудыг ярилцах шаардлагатай. Ер нь төслийн өгөөжийг хүртэхийн тулд Монголын тал маш их идэвхтэй ажиллах ёстой. Учир нь "Оюу Толгой” ХХК-ийн нийт ажилчдын 90 гаруй хувийг монголчууд бүрдүүлж байна. Тэд үнэлэх боломжгүй асар их мэдлэг боловсрол, ур чадвар, технологи, орчин үеийн уул уурхайн менежментэд суралцаж байна. Нөгөөтэйгүүр, энэ уурхайгаас Монголын тал шууд бус байдлаар өгөөж хүртэх бололцоотой. Нэгдүгээрт, цахилгаан эрчим хүчний асуудал. Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд ч Монгол Улсын дотоодын эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч худалдаж авна гэж тусгасан. Тиймээс хамгийн түрүүнд Монгол Улс эх үүсвэрийг яаралтай шийдэх шаардлагатай. Жил бүр их хэмжээний зардлыг Өвөр Монголын эрчим хүчний компанид төлж байна. Хоёрдугаарт, Засгийн газраас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг чухалчилж байгаа. Энэ хүрээнд зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах ажлыг түргэвчлэх хэрэгтэй. Гуравдугаарт, энэ том төслийг дагаж орон нутгийг хөгжүүлэх, тус компанид бэлтгэн нийлүүлэлт хийдэг, үйлчилгээ үзүүлдэг туслах бизнесүүд хөгжих бололцоотой. Өөрөөр хэлбэл, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай. Оюу толгой бол Монголд маш сайн өгөөж өгөх төсөл. Дэлхийд байхгүй алт, зэс, мөнгө, дагалдах элементийн нөөцтэй орд. Монгол Улс зах зээлд шижсэнээс хойш анх удаагаа зах зээлийн нөхцөлөөр хийж хэрэгжүүлсэн төсөл юм. Тэр утгаараа биднийг их зүйлд сургаж байгаа. Хамгийн чухал нь, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийснээр Монгол Улсад том хэмжээний төсөл хэрэгжих боломжтой юм байна гэдэг том мессежийг дэлхий дахинд өгсөн. Одоо бол "Оюу толгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна. Баялгийн гол цөм нь байдаг гүний уурхайгаас 2021 онд анхны хүдэр гарна. Энэ үеэс л уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.

-Геологийн хайгуулд яаж анхаарч байна вэ. Компани байгуулах төлөвлөгөө байдаг уу?

-Геологийн компани одоогоор байхгүй. Гэхдээ энэ чиглэлийг хариуцсан хэлтэс бий. Ашиглаж эхлээгүй байгаа стратегийн ордууд дээр энэ жилээс эрэл хайгуулын ажил эхлүүлээд байгаа. Олон жилийн турш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүйн улмаас энэ салбарын ажил маш их хоцорсон л доо. Бид өнөөдөр Оюу толгой, Таван толгой гээд том төслүүдээ л ярьж байна. Цаашид аймаг орон нутгийг аваад явчих дунд хэмжээний төслүүд хэрэгжүүлэхийн тулд хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулах шаардлагатай. Бидэнд бодсон зүйл бий. Хайгуул, судалгааг тогтмол хийж шинэ төслүүдийг бий болгоход анхаарах шаардлагатай. Эхлээд хөрөнгө оруулалт олж, хайгуулаа хийгээд, нөөцөө батлуулж байж ордоо ашиглах тухай ярина шүү дээ. Энэ процесс нь 5-8 жил үргэлжилнэ. Урт хугацаа шаардлагатай тул хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалтад зориулсан тусгай санг байгуулах асуудал яригдаж байгаа.

- Энэ их ажлын хажуугаар та өөртөө цаг гаргаж чадаж байна уу?

-Чөлөөт цаг их бага гардаг. Ажлын цагийн хувьд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Тиймээс амралтын өдрүүдийг аль болохоор гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхийг боддог. Түүнээс гадна, байгальд зугаалж, явган аялж, найз нөхөдтэйгээ салхинд гарах дуртай. Өмнө нь харьцангуй зав чөлөөтэй байх үедээ очиж үзээгүй газар, улс орон руу аялах сонирхолтой байлаа. Сүүлийн хэдэн жил зав чөлөө их багассан. Бас ном унших их дуртай

-Сүүлийн үед ямар төрлийн ном уншиж байна вэ?

-Цахилгаан хөдөлгүүр, хайбрид шийдэл гэх мэт технологийн шинэ чиглэл сонирхож байна. Бас криптовалют, блокчэйн технологи гэх мэт шинээр гарч ирж байгаа чиглэлүүдийг зав зайгаараа уншиж судалж байгаа.

-Монголчууд криптовалютыг их сонирхож байх шиг байна. Та үүнийг хэр ирээдүйтэй гэж харж байна вэ?

-Блокчэйн технологи ямар нэг Засгийн газар, санхүүгийн зохицуулах газрын нөлөөгүйгээр харилцах боломж (distributed ledger) олгож байна. Энэ нь санхүүгийн зардлыг маш ихээр бууруулж байгаа юм. Гэтэл, нөгөөтэйгүүр эрсдлүүд харагдаж байна. Тухайн гүйлгээ нь хаанаас гаралтай, ямар эх үүсвэртэй мөнгө вэ гэдгийг хянаж тогтоох боломж хаалттай байгаа. Ерөнхийдөө ирээдүйд санхүүгийн үйлчилгээ дижитал болох нь гарцаагүй юм. Бэлэн мөнгөний хэрэглээ арилж, хүн ердөө гар утастайгаа байхад л бүх үйлчилгээг авч болдог болно. Ялангуяа, хөгжингүй оронд энэ нь үндсэндээ биелэлээ олчихсон, хөгжлөөрөө тасарчихаад байна. Энэ бол хөгжиж байгаа технологи. Эрсдэл, давуу талыг маш сайн тооцох ёстой. 1000 гаруй криптовалютын нийт зах зээлийг өнөөгийн үнэт цаасны зах зээлтэй харьцуулах юм бол хаана ч хүрэхгүй. Сүүлийн үеийн мэдээгээр зах зээлийн үнэлгээ нь 150 тэрбум ам.доллар орчмын эргэлттэй байх шиг байна.

 

Эх сурвалж: Mongolian economy

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex