Цагаан будаатай холбоотой гомдол ирээгүй гэв
Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд "Хуурамч будаа шатдаг” гэсэн мэдээлэл тархсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Ингэхдээ "Манай улс цагаан будааныхаа хэрэглээг 100 хувь гадаадаас авдаг. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага цагаан будаанд байнга хяналт тавьж байдаг. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа цагаан будаатай холбоотой асуудлаар одоогийн байдлаар мэргэжлийн хяналтын байгууллагад ямар нэгэн гомдол ирээгүй. Манай байгууллага хэвлэл хариуцсан ажилтнаараа дамжуулан тэр мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан хүмүүстэй холбогдох гэж үзсэн. Гэвч хариу өгөөгүй. Ямар ч цагаан будаа шатдаг. Мөн шатаахаар хоорондоо наалдаж барьцалдаад байна гээд байх юм. Будаа нь цардуултай цувуулаг байдаг учраас хоорондоо наалдаж зунгааралдаж байгаа юм” гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.