Г.Алтан авхайн фактууд

0

 

 

Хүмүүсийн анхааралд өртөөд буй Г.Алтан авхайн хувьд олон сонирхолтой түүх байдаг. Тэрбээр өөрөө болон хүүгээрээ дамжуулан иргэн, намд мөнгө зээлж түүнийгээ авах боломжгүй болохоороо шүүхэд гомдол гарган шийдүүлж буцаан авдаг хоббитой гэмээр.

Түүний хүү Эдуард Сүрэн нь "Жаст групп"-ийн Ш.Батхүүд зээлсэн 51,5 тэрбум төгрөгийг Батхүүгээс авч чадахгүй болмогцоо Хадгаламж банк төлөх ёстой хэмээгээд тус банкыг нэгтгэн авсан Төрийн банк төлөх тухай шүүхийн шийдвэр хүртэл гарсан.

Лениний музейн барилгыг МАН-аас төрд шилжүүлэн өмчлөн авах шийдвэр шүүхээс гарч байсан. Гэтэл Г.Алтан ахиад л шүүхэд гомдол гаргах нь тэр. Яасан бэ гэвэл тухайн үеийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар болон иргэн Г.Алтан нар гарын үсэг зурсан зээлийн гэрээ хийгдэж МАН өөрийн өмч байсан лениний музейн барилгыг барьцаанд тавиад Г.Алтангаас 2.9%-ийн хүүтэйгээр 1 сая ам.доллар зээлсэн нь ил болсон. Ингээд шүүхэд гомдол гаргахдаа Лениний музейн байрыг тус намын Тусгаар тогтнолын байраар сольж болох тухай дурьджээ.

2008 онд түүний нөхөр асан С.Жамьянсүрэн нь эхнэрээсээ 93 сая төгрөг нэхэмжилж байсан. Тэрбээр: "Г.Алтан Т.Бадамжунайд 168 сая төгрөг өгч байсныг гэрчилнэ. Ц.Нямдорж Т.Бадамжунай нар авилга өгдөг байсан. Татвараас их хэмжээний мөнгө бултуулсан. Мөн томчуудын бохир мөнгийг хадгалж байдаг хууль бус нууц данстай" гэх мэтчилэн хамаг булхайг нь дэлгэж орхисон. (24tsag сайт)

Бөмбөгөр худалдааны төв галд автаж 400 гаран түрээслэгчдэд 20 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Г.Алтан хатагтай бүх хохирлыг өөрөө барагдуулна гэж байсан ч эцэстээ татвар төлөгчдийн халаасыг тэмтэрчихсэн явдал болсон.

Г.Алтан нь 2010 онд Увс аймгаас МАН-ын бага хурлын гишүүн болж сонгогдсон.

Сайд Ц.Нямдорж Г.Алтан хатагтайн хүүгийн Белла Веста дахь өндөр үнэтэй байранд түрээсийн төлбөр төлөлгүй үнэгүй шахам амьдардаг.

Түүнийг Төрийн банкыг хувьчилж авах гээд хөөцөлдөж байж магадгүй тухай мэдээлэл яригдах болсон билээ. Магадгүй Төрийн банк Жаст групп-ын Батхүүгийн өмнөөс түүнд 51 тэрбум гаран төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан нь Төрийн банкыг санхүүгийн эрсдэлд оруулах замаар хувьчлаж авах гэж байна уу гэсэн хардлага төрүүлээд байна.

Сайханбаяр Сайхнаа


 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex