Ажиллах хугацаа нь талдаа орчихоод байхад аз жаргалтай болгоно гэж амласаар л сууна

0

2017 оны есдүгээр сарын 29. НИТХ-аар Засаг дарга Су.Батболдын "Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлав.

Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг "базаж”, хэрэгжүүлэхээр боловсруулсан Су.Батболдын 2020 оныг хүртэлх ажлын төлөвлөгөө нь тэр юм. "Аз жаргалтай хот” хөтөлбөр их гоё. Зарим нэгээс нь дурдвал, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд "...Эмээлтэд "Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, Налайхад "Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”, Багануур дүүрэгт "Багануур үйлдвэрлэл, технологийн парк”, Багахангай дүүрэгт "Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна. "Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. "Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулна. "Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барина. "Улаанбаатар тусгай бүс” байгуулна. "Улаанбаатар брэнд” бий болгоно. "Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Хөшигийн хөндийд "Аэро сити” хот байгуулна. Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ.”Нэг өрхөд нэг ажлын байр”, "Тогтмол орлого-тогтвортой амьдрал”, "Ухаалаг Улаанбаатар”, "Гудамж”, "Дугуйн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гээд л амыг нь тосолмоор сайхан хөтөлбөр дэвшүүлсэн.

Харин өнөөдөр тэрээр уншихад ч нүд чилэм энэ олон ажлын хэдийг нь эхлүүлж, хэдийнх нь шав суурийг тавьчихав. Гэтэл Су.Батболд даргын ажиллах хугацаа талдаа орчихлоо. Барьж, байгуулаад бужигнуулж эхэлдэггүй юм гэхэд зураг төслийг нь боловсруулсан нь хэд байгаа бол доо.

Энэ асуултад Су.Батболд дарга юу гэж хариулах бол?

Лав нийслэлийн иргэдийн хувьд "Аз жаргалтай хот” болгохоор хийнэ гэсэн энэ амлалтууд нь цонхны цаадах чихэр хэвээрээ л байгаад байгаа. Су.Батболд даргын ажил авснаасаа хойш хийсэн ажлуудыг бид мэднэ дээ. Хотын түгжрэлийг. бууруулна гээд зарим уулзвараар баруун гар тийш эргэхийг хориглосон. Дүнд нь түгжрэл улам нэмэгдсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүртэл оролцож байж түүнийг нь болиулсан. Улаанбаатар шөнийн гэрэлт гудамжтай боллоо л гэсэн. Нээлт хийгээд л сүртэй гэгч нь гэрлийг нь асаасан. Гэтэл тэр нь олигтой гэрэлтэй гудамж болж чадаагүй. Дараахан нь Эрдэнэт хот хамаагүй бага төсвөөр хавьгүй илүү шөнийн гэрэлт гудамж тохижуулсан байгаа юм.

Өөр яалаа даа. Нийслэлийн өвлийн утааг бол Су.Батболд даргатай яриад ч нэмэргүй байх. Хотын биш Засгийн газрын асуудал болсон. Цэвэрлэх байгууламжийг бас Засгийн газар л нэг тийш болгож магадгүй гэсэн горьдлого үнэрийг нь мэддэг иргэдэд бий.

Бас хотын эргэн тойронд гараад байгаа малын гоц халдварт шүлхий өвчнийг дарчих болов уу гэж Су.Батболд даргад ихээхэн найдлага тавиад байгаа. Уг нь Хотын дарга ХААИС төгссөн болохоор иргэд ингэж итгээд байгаа хэрэг. Гэвч шүлхий нь хоёр жил хэвэндээ өнжлөө. Хотын төсвөөс хэдэн арван саяар нь энэ өвчнийг дарна гэж хөрөнгө зарсаар өнөөг хүрч байна. Шүлхий хэвээрээ, төсөв үрэгдсээр л байна гэсэн үг. Харин Су.Батболд даргыг ирснээс хойш "алга болсон" ажил бол их ээ. Хэдхэн сарын өмнөхийг хүртэл Э.Бат-Үүлийн үед явж байсан олон сайхан төсөл нам унтарсан.

Гудамж төслийн хүрээнд өчнөөн төчнөөн уулзвар, зам барив. "Гандан хүрээ гудамж” гэж жишиг болохуйц аятайхан орчныг гэр хороололд бий болгосон. Дахин төлөвлөлт хийж, нийслэлийн нэлээд хэсгийн гэр хорооллыг байшин хороолол болгож чадсан. Өнөөдөр тэр бүгдийн аль нь ч үргэлжлэхгүй байгаа нь харамсалтай. Ядаж нэрийг нь өөрчлөөд цааш явуулбал хэтдээ хотын хөгжилд тустай байсан гэдгийг олон хүн ярьдаг.

Үүнээс гадна Су.Батболдын Хотын дарга болоод ойр дотныхноо албан тушаалд томилсон, томилогдсон зарим албан тушаалтан нь тендерийн асуудалд нэр холбогдож эхэлсэн тухай мэдээлэл ч бас бий.

Су.Батболд даргын ажил товчхондоо иймэрхүү л байна. Насаараа хууль тогтоож явсан болохоос ажил гүйцэтгэж яваагүй түүнд Хотын даргын ажил хүнд байж ч болох юм.

Гэвч дахиад хэлэхэд, түүний ажиллах хугацаа нь талдаа орчихоод байхад аз жаргалтай болгоно гэж амласаар л сууж байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex