Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг дахиад дуулиан тарих уу

0

Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг дахиад дуулиан тарих уу

Авлигатай тэмцэх газраас шүүх байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлгийг энэ сарын 06-нд зарлахаар болсон байна. Уг нь өнгөрсөн сарын 15-нд Шүүийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хөрөнгийн мэдээллийг нийтэд нээлттэй болгосон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Цензүргүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн хэмээн хэлсэн. Мөн зарим шүүгчийн дансанд сая ам.доллар, таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болголоо. Харин АТГ-аас энэ сард дахин "илчлэхээр” болсон нь энэ.

Хэд хоногийн өмнө АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хуудастаа тавьсан. Гэтэл энэ мэдүүлэг бодож байснаас илүү дуулиан тарьж орхилоо. Тодруулбал, энэ удаагийн ХОМ-ээр төрийн гурван өндөрлөгийн орлого эрс буурсан гэж гарсан бол УИХ-ын зарим гишүүнийх хэдэн арав дахин өссөн тохиолдол ч тааралдав.

Түүнчлэн төрийн бусад өндөр албан тушаалтнуудын жилийн орлого, орон сууцны тоо, автомашин зэрэг нь ч олны анхаарлыг ихэд татав.

Жишээ татахад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан л гэхэд нийт 446.9 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн бусад гишүүдийнх нь орлого жилийн 185 сая төгрөг ажээ. Мөн тэрбээр хоёр орон сууцтай, хурдан удмын 298 адуутай, 107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 196.7 сая төгрөгтэй гэж мэдүүлсэн байв. Үүнээс гадна тэрбээр "Доктор фарм” ХХК-иас 410 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн бол мөн компанидаа хувь эзэмшдэг болох нь ХОМ-ээс харагдана. Түүний нэр дээр "Феминдало” ХХК, "ЖБ Прайм” ХХК-ийн хувьцаанууд бүртгэлтэй байдаг аж.

Тэгвэл сүүлийн үед нутгийнхаа бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэргээр дуулиан тариад байгаа Д.Мурат гишүүний хувьд жилд 63.5 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийнх нь бусад гишүүн 45.9 саяыг олдог гэжээ. Мөн хоёр орон сууцтай, Hummer, Land Cruiser-200 машинтай, 935.6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, барилгын материал үйлдвэрлэлинй чиглэлийн таван компанитай гэж мэдүүлжээ.

Ингээд харахад манай түшээд яах аргагүй хөрөнгөлөг бөгөөд хэд хэдэн компани ажиллуулдаг нь энэ ХОМ-ээр илрэн гарч ирлээ.

Тэгэхээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлсэнчлэн, төрийн томчууд нь ийм байхад бусад өндөр албан тушаалтнууд ямар байх нь ойлгомжтой аж. Хар ухаанаар бодсон ч сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нарын жилийн орлого дийлэнх нь 100 сая төгрөгөөс хол давсан байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гарган тавьсан ХОМ-ээс харж болно.

Тухайлбал, гэр бүлийн гишүүд нь хамгийн их орлоготой, хамгийн их хадгаламжтай шүүгч бол Б.Цогт юм. Түүний гэр бүл жилд 302.7 сая төгрөгийн орлоготой бөгөөд хадгаламждаа 175.1 сая төгрөг байршуулсан байна. Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал хамгийн их орлоготой шүүгчдийн жагсаалтанд Х.Сонинбаяр 140 сая, Д.Тунгалаг 117.4 сая төгрөгөөр удаалжээ. Харин хамгийн их хадгаламжтай шүүгчийн жагсаалтанд Б.Бат-Эрдэнэ 111.6 сая, Ц.Амарсайхан  105 сая нар орсон байна.

Бас нэгэн хачирхалтай баримт дурдахад, мөн ХОМ-ээс шүүгч нарын жилийн орлого болон хэрэглээнийх нь харьцаа хэтэрхий хол зөрүүтэйг харж болохоор байгаа. Наад захын жишээгээр харуулахад, хамгийн олон машинтай шүүгчээр Д.Ганзориг тодроод байна. Тэрбээр 80.5 сая төгрөгийн өртөг бүхий Lexus 470, Toyota Pruis, Газ 66, Land 80 гэсэн дөрвөн "хөлөгтэй” юм. Харин хамгийн үнэтэй машинтай шүүгч Д.Тунгалаг бөгөөд 185 сая төгрөг бүхий Peugeot 206, Lexus-570 машинтай аж. Жагсаалтын гуравт шүүгч М.Батсуурь 79 сая төгрөгөөр үнэлсэн Land 200, Toyota Harrier машинаар орж байна.

Энэ бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарган тавьсан бодит баримт. Тэгэхээр шүүгч нар яахын аргагүй иргэдийн нийтлэг амьжиргаанаас хол, дээд түвшний амьдралтай гэдэг нь харагдаж байна.

Хамгийн энгийн тоо бодож үзэхэд л, сард гурван сая төгрөгийн цалин авдаг шүүгч нар жилд даатгал, шимтгэлээ хасаад 29.1 сая төгрөг авдаг байж таарна. Гэтэл ХОМ-ээс харахад жилд 140 сая, 117 сая төгрөгийн орлоготой шүүгч нар нэлээд олон байх аж. Түүнчлэн 100 саяас дээш төгрөгөөр үнэлэгддэг Land 200 хөлөглөж, м2 нь 4,000,000 төгрөг гэгддэг Ривер Гарденд амьдарч байгаа хүмүүс ч бий гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлж байсан.

Тэрбээр "Шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэлээд нь "Ривер гарден” хотхонд амьдарч байгаа. Энэ бол нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууц. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч хоол, унаа бусад зүйлд цалингаа зарцуулахгүйгээр 30-40 жил цуглуулж, ийм орон сууц авна. Тэгэхээр шүүгчид түрээсийн орон сууцанд амьдраад байгаа юм уу, худалдан авсан орон сууцанд амьдраад байна уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай” гэсэн. Анх Х.Нямбаатарыг шүүгч нартай холбоотой дуулианыг сөхөхөд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, уучлал гуйхыг шаардаж байсан.

Тэгвэл тус зөвлөл гаргаж тавьсан ХОМ-тэйгээ тулж ажиллахад гэмгүй гэдгийг дээрх жишээнүүд харуулж байна. Ер нь Монголд шүүгч, эсвэл хуулийн томоохон албан тушаалтнууд баян амьдардаг гэх ойлголт бий болсон. Баян амьдрах нь хувь хүний эрх хэдий ч хуулийн нэрээр ажиллаж буй хүмүүс хэрхэн баяжсанаа тайлбарлах ёстой.

Дээр нь шүүгч нар лицензийн наймаатай ч нэр хутгалдах магадлалтай боллоо. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ өнгөрсөн сарын 27-нд мэдэгдсэн. Тэд шүүгч нарыг лицензийн эрхийг хууль бусаар сэргээх, шилжүүлэхэд оролцсон гэж үзээд эдгээр зөвшөөрөл тус бүрийг харгалзах шүүгч нартай нь ил гаргана гэсэн юм.

Хамгийн гол нь, эдний гаргах баримтад 36 компанийн нэр орсон байгаа аж. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар, эдгээр нь нөгөөх алдарт "30 гэр бүл”-д харъяалагддаг компаниуд байх магадлалтай гэнэ.

Тэгвэл АТГ-аас энэ сард гаргаж тавих шүүх байгууллагын албан тушаалтнуудын ХОМ, УИХ-ын гишүүдийн илчлэх баримтууд нийгмийг цочроох томоохон дуулиан тарьж мэдэх нь ээ.

Erennews.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex