Умард Солонгос: Хориг арга хэмжээ авах нь зөв шийдэл биш юм
Өчигдөр Женев хот дахь НҮБ-ын төв байранд болсон бага хурлын үеэр Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцсэн байна.
Хурлын үеэр Умард Солонгосын төлөөлөгч үг хэлэхдээ, бид АНУ-тай харилцан итгэлцлийг бий болгох хэрэгтэй гэж онцлон тэмдэглээд, хориг арга хэмжээ авч, дарамт шахалт үзүүлэх замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Харин Европын холбоог төлөөлөн оролцсон Австрийн төлөөлөгч харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгахын сацуу хориг арга хэмжээг хэвээр хадгалах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.
Гэвч Умард Солонгосын төлөөлөгч хориг арга хэмжээ авах замаар дарамт шахалт үзүүлэх нь зөв шийдэл биш бөгөөд АНУ, Умард Солонгос хоёр нэгдсэн арга хэмжээ авч, байгаа боломждоо тулгуурлан алхам алхмаар урагшлах нь чухал юм гэж мэдэгджээ.
Тэрбээр энэхүү мэдэгдлээрээ Умард Солонгос нэг талыг баримтлан ямар нэгэн үйлдэл хийхгүй гэдгийг илтгэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.