Хийморийн овоог “хувийн овоо” болгох гэж буй Г.Мөнхцэцэг та ИЧИХГҮЙ байна уу?

0

Зэндэгэнэ овоо буюу Хийморийн овоонд Монголчууд эртнээс сүсэглэж ирсэн байдаг. Тиймдээ ч цагаан сарын шинийн нэгний өглөө эрчүүд Хийморийн овоонд гарч, тухайн жилийн ажил үйлсээ даатгаж, хийморь лундаагаа сэргээдэг эртний уламжлалтай. Тэгвэл УИХ-ын гишүүн, хатагтай Г.Мөнхцэцэг  Богд Уулын Хийморийн овооны урд амны газрыг Занабазарын музей байгуулах нэрээр хуу хаман авч буй талаар эх сурвалж хэлж байна. Хатагтай Г.Мөнхцэцэг "Данзанравжаа” ТББ-ын нэрээр түрий барин Хийморийн овоо руу хүч түрэмгийлэн дайрч, ойр орчимын газарт нь эзэн суухаар болсон нь, сүсэг бишрэлтэй Монгол түмний хувьд таагүй мэдээ юм. Төр түшнэ гэж зүтгэсээр байгаад гишүүн болсон тэрбээр Хийморийн овоог зайдагнах чинээнд тултлаа даварч буй нь харамсалтай. Хууль тогтоох байгууллагын гишүүн гэсэн эрх сүрээ ашиглан, Дархан цаазат ууланд, сахиустай байж мэдэх овоонд халдаж байгаа нь даанчиг болчимгүй хэрэг юм.

Тиймээс УИХ-ын эрхэмсэг гишүүн түүнээс эл бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг Монголчууд шаардах ёстой. Хатагтай Г.Мөнхцэцэгийн авир үйлдлийн улмаас Хийморийн овоо нэрээ өөрчилж Данзанравжаа овоо болж таарах нь. Ингэж Монголчуудын сүсэг бишрэлийг доромжлох эрх Г.Мөнхцэцэгт байх ёсгүй. Ер нь Г.Мөнхцэцэг хаа байгаа газраа түвэгтэй асуудал дагуулж явдаг. МЗЭ-ийг удирдаж байхдаа өвгөн зохиолчдоос тааруу үгс даанч олон сонссон доо. Өдгөө бурханы оронд заларч буй Зундуйн Дорж агсан Г.Мөнхцэцэгийн талаар нэгэнтээ "Сүүлийн үед хамгийн эвгүй сэтгэл төрүүлээд байгаа сэдэв бол Монголын зохиолчдын 15 дугаар чуулган гэдгийг эд хийж, халтуур номоо ч "Миний лобби” гэж гарчиглаад үндэсний хэл, сэтгэлгүй сайд нэртэй авгайтай, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал хаягтай Гомпилдоогийн Мөнхцэцэг 80 саяын асуудлаар холбогдоно. Үүнийг Авилгалтай тэмцэх газар шалгасан уу, шалгасан. Асуудал гарсан уу гарсан. Босоод ирсэн асуудлыг Ардын цолтой хоёр зохиолч нөгөө хэн дээр орж найруулсан гэж яриад байна, энэ үнэн үү? Энэ худал уу?” хэмээн өгүүлж байв.

Тэгвэл Ардын уран зохиолч, МЗЭ-ийн ахмад гишүүн  Б.Бааст гуай мөн л Г.Мөнхцэцэгт тун ам муутай. Ямартаа л "Эрдэмтэд, судлаачид, олны таньдаг сайхан сайхан зохиолчид, тэр дундаа миний аав ч гэсэн мэргэжлийн ордноороо орохгүй болоод олон жил болж байгааг чи юу гэх вэ? Гурван давхар, давхар болгон нь түрээсийн олон өрөөтэй, зургаахан хүний цалин тавьдаг МЗЭ-ийн байрны түрээсээр орж ирсэн мөнгөө юунд зардаг гэдгээ яагаад бидэнд тайлагнахгүй байгаа юм бэ?Д.Нацагдоржийн музей алга боллоо хэмээн гурван жилийн өмнө олон нийт шаардсаны хүчинд та нар хамгийн дээд давхрын нэг умгар өрөөнд их зохиолчийн гар бичмэл, эд өлгийг дэлгэж тавьж нүд хуурсан. Соёлтой оронд, боловсролтой хүмүүс музейн хадгалалтын стандартыг мөрддөгийг чи мэдэхгүй л дээ. Харин тус музей байрлаж байгаад та нарын үед гуанз болгон түрээсэлсэн, Гэрлэх ёслолын ордны ард талын хоёр давхар өрггөтгөлийн байрыг хэнээс нууж нөөцлөөд байгаа юм?

Өнөөдөр гэтэл ийм хөлдүү чи төрийг хямралаас гаргах юм гэнэ! Төрийг бүү хэл, төрийн бус байгууллагыг аваад явчих мэдлэг, боловсролгүй, за бүр дүүрчээ гэхэд, ядаж чамд сэтгэлийн боловсрол алга юм байна. Уг нь би чамайг говийн хүн голдоо нартай, хүний хатгаасанд ордог гэж бодож явсан, худлаа юм байж. Дагуулж очсон нөхдийг далдуур урвуулдаг онцгой чадварыг чинь хэн хүн андахгүй болсон байна лээ. Мөргөдөг үхрийн эврийг тайрдаг, зуудаг нохойг гинжилдэг шиг, ховоор амьсгалж, хорон хэргээ бүтээж яваа асар завтай хүний хошууг нь тайрвал таарна” хэмээн бухимдангуй бичиж байв.

Монголчууд бид ахмадуудынхаа үгийг сонсдог уламжлалтай. Тэгвэл олон ахмадууд Г.Мөнхцэцэгт ам тааруу. Өдгөө Г.Мөнхцэцэг Хийморийн овоог хувийн эзэмшлээ болгохоор аяглаж буйгаас нь харахад ахмадууд түүнийг зөв л таньжээ.

Шуурхай.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex