Лууванг түүхийгээр нь хэрэглэхэд хорт хавдраас сэргийлдэг

0

Лууванг түүхийгээр нь хэрэглэхэд хорт хавдраас сэргийлдэг

Лууван нүдний хараанаас гадна өөр олон талын ач тустай. Лууванд А витамин, мөн В витамины ихэнх нь, төмөр, кальци, С витамин, бета каротин, кали агуулагддаг. Мөн хүний биед шууд шингэж маш их энерги өгдөг, цагаан сахар шиг хорт нөлөө үзүүлдэггүй тодорхой хэмжээний сахар лууванд агуулагддаг. Таны дархлааны систем өвчинтэй тэмцэх хүчтэй болж, таныг эрүүл саруул, хүчирхэг байлгахад лууван тус болдог.

Их хэмжээний лууванг, ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог нь батлагджээ. Мөн лууван, хорт бодисыг гаргаж зайлуулахад элгэнд тусалдаг учраас биеийн эрхтнүүдийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг. Лууван хүний арьсыг уян зөөлөн болгож, батга, нүүр хүзүүгээр юм гарахыг багасган арьсыг улам эрүүлжүүлдэг.
Лууванг чанахад зарим тэжээллэг бодис нь алга болдог учраас түүхийгээр нь идэх юмуу шүүсийг нь шахаж уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Луувангийн шүүсийг шахахад маш бага шүүс гардаг. Энэ нь лууванг дангаар нь идсэнтэй адил гэдэс дүүргэдэггүй тул лууванг хэрэглэх хамгийн зөв арга юм. Ийм маягаар та лууванг илүү их хэрэглэж чадна. Би түүхий лууван зажлах маш дургүй болохоор энэ арга надад үнэхээр тохирдог! Луувангийн шүүсийг шахахдаа, эхлээд ногооны сойзоор сайтар үрж, аяга таваг угаагч шингэнээр угааж, сайтар зайлна (хальсыг авах нь гол биш). Тэгээд луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг учраас шүүсээ тэр дор нь уувал маш сайн. Мөн шүүсээ дангаар нь ууж дастлаа эхлээд усаар бага зэрэг шингэлж уувал зохилтой.

Лууванг улам их идэх нь биеэ эрүүл байлгах маш амархан, хямд төсөр арга юм! Монголд бүтэн жилийн турш лууван тасардаггүй тул үнэтэй биш юм. Иймээс бие махбодоо өвчнөөс хамгаалахын тулд лууван хэрэглээрэй.

Луувангийн тухай сонирхолтой баримт:
~Лууван Афганистанаас гаралтай.
~Дундад зууны Европт, эмч нар могойд хазуулсан хүнд лууван идэхийг зөвлөдөг байжээ.
~Лууван шаргал өнгөтэй байхаас гадна улаан, үзмэн ягаан, хар, шар, цагаан зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг.
~Бета каротинээр (лууван ба бусад шаргал өнгийн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг) баялаг хоол идэх нь үе мөчний өвчин (артрит) тусах эрсдлийг бууруулдаг болох нь харагджээ.
~Бета каротиныг их хэрэглэх нь хорт хавдар тусах эрсдлийг багасгадаг ач холбогдолтой.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex