Ж.Батсүх: Тахь хамгаалах ажилд монгол хүн бүр сэтгэл зүрхнээсээ оролцоосой гэж боддог

0

Ж.Батсүх: Тахь хамгаалах ажилд монгол хүн бүр сэтгэл зүрхнээсээ оролцоосой гэж боддог

-"Тахийн нөхөд сан”хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? Энэ талаар яриагаа эхэлье.

-Манай "Тахийн нөхөд сан” ашгийн бус ТББ анх 2011 онд байгуулагдсан. Миний хувьд 2018 оны 1-р сард энэ ТББ-д ажилд орж өдгөө тус байгууллагын менежерээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монголд тахь нутагшуулж буй гурван газар байдаг. Үүнд: Хустайн нуруу, Зүүнгарын говь буюу Говийн их дархан цаазат газрын Б хэсэг мөн Хомын тал зэрэг газрууд юм. Манай сангийн хувьд бол Зүүнгарын говьд нутагшуулж буй тахийн сүргийг дэмжих зорилготой байгуулагдсан. Яагаад тахийн сүргийг дэмжих ёстой вэ гэхээр тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах, гадаадаас тээвэрлэн авчрах, хамгаалах үйл ажиллагаанд багагүй хэмжээний зардал байнга гардаг учраас нэмэлт санхүүжилт зайлшгүй шаардлагатай болдог.

Тийм болохоор бид үүнд нэмэр хандив болох зорилгоор тус санг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Монголд тахь сэргээн нутагшуулах ажлын гол санхүүжилтийг бид гадны орнуудын тусламж дэмжлэгээр өнөөдрийг хүртэл гүйцэтгэж ирсэн. Энэхүү чиг хандлагыг өөрчилж, монголчууд бид гадны дэмжигчдийн гарыг хараад байх биш өөрсдөө энэ ажилд түлхүү оролцох ёстой гэсэн бодлын үүднээс энэ ТББ-ыг байгуулсан. Энэ ажилд дотоодын байгууллагууд, компани болон иргэд, хувь хүмүүс сайн дураараа идэвхитэй оролцох бүрэн боломжтой.

"Тахийн нөхөд сан” санхүүгийн дэмжлэгээ хэд хэдэн хэлбэрээр авдаг. Эдгээрийн нэг нь "Тахийн нөхөд сан” ТББ-ийн гишүүн болох явдал юм. Энэхүү гишүүнчлэл нь дотроо залуучууд, хувь хүмүүс, байгууллага гэх мэт хэд хэдэн ангилалтай байх юм. Яагаад энд залуучуудыг онцолж дурьдаж байна гэхээр залуучуудын гишүүнчлэлийн гол зорилго нь татвар хураамж төлөх гэхээсээ илүү тэдэнд монгол орны ховор амьтныг хамгаалахад гар бие оролцох, сурталчлах, байгальд устаж алга болж байсан тахийн сүргийг сэргээн нутагшуулсан түүхийн талаар илүү их мэдээллийг бусаддаа түгээхэд тэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг.

Тэр ч үүднээсээ бид ирэх намраас энэ чиглэлээр илүү идэвхитэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Үүний дараагийн нэг хэлбэр нь шинэ төрсөн тахийн унагыг хүмүүст "үрчлүүлэх” явдал юм. Энэ нь тахийн унагыг хувь хүмүүст шууд өгөх асуудал огт биш бөгөөд сонирхсон хүмүүсээр тахийн унаганд нэр өгүүлж, тухайн унаганы талаар мэдээллийг унаганы эзэнд цаг тухай бүрд хүргүүлж байх юм.

Ингэж унага "үрчлэн” нэр өгөх төлбөрийн хэмжээ жилдээ 100 ам доллар байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тухайн иргэн нэг унаганд нэр өгснөөрөө унага болон түүний сүргийг хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмэр оруулж байгаа бодит дэмжлэг юм. Дараачийн нэг хэлбэр нь манай сангаас явуулдаг жижиг төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой бөгөөд үүнд тахид шаардлагатай өвс тэжээл мөн сүргүүдийг эргэж тойроход шаардагдах шатахуун түлшний зардалд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа байдаг.

-Одоогоор Монголд байгаа тахийн тоо толгой хэд орчим болсон байгаа вэ? Танай ТББ энэ талаар судалгаа хийж үзсэн үү?

-Одоогоор Монгол оронд сэргээн нутагшуулж байгаа гурван газарт нийтдээ 600 гаруй толгой тахьтай болоод байгаагийн 230 гаруй нь Зүүнгарын говьд амжилттай дасан нутагшиж байгаа.

-Ер нь тахийн тоо толгой хорогдох явдал гардаг уу?

Мэдээж байлгүй яахав. Тахь байгальд биеэ даан тогтвортой сүрэг үүсгэн амьдрах чадвартай болтлоо нэлээдгүй хугацаа шаардлагатай байдаг. Энэ нь хүний оролцоогүй өөрөө амьдрах чадварыг бүрэн эзэмшсэн байгалийн амьтан болтлоо гэсэн үг юм.

Одоогоор манай орны эрс тэс уур амьсгал, ган зудын нөлөө мөн зэрлэг амьтдын  халдлагад өртөх зэрэг эрсдлүүд тахийн сүргийн өсөлтөд тодорхой нөлөөг үзүүлсээр байна. Гэхдээ мэдээж улсын тусгай хамгаалалттай газар нутагт, байгаль хамгаалагчдын хяналтанд байгаа болохоор тахийн сүрэг маань тодорхой хэмжээнд хамгаалалтад байгаа гэж ойлгож болно.

-"Тахийн нөхөд сан”-д тулгамдаж буй хүндрэл бэрхшээл юу байна. Энэ талаар ярихгүй юу?

-Хүндрэл бэрхшээлтэй зүйл мэдээж байлгүй яахав. Жишээ нь бид нар аль нэгэн байгууллагад очоод тахь хамгаалах сангийнхаа тухай ярихад тэдгээр хүмүүс яаж хүлээж авах нь тэд нарын асуудал. Мэдээж энэ ажилд шууд дэмжин оролцоод байх хүн тэр бүр байхгүй байж болно. Нэн ялангуяа ард иргэдийн маань нийгмийн асуудал ийм хүнд байхад тахь хамгаалах асуудлыг тэр бүр хүлээж авах нь эргэлзээтэй юм. Өнөөдөр манайд ядуурал, өнчин хүүхдийн асуудал зэрэг нийгэмд эн тэргүүнд шийдвэрлэх үй олон асуудлууд байгаа.

Тэр утгаараа төр засаг болон ард иргэд маань эхний ээлжинд тэр тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхийг хүсч таарна. Гэхдээ ямар ч тохиолдолд Монголын ард түмэн байгаль орчноо хамгаалах талаар хэзээ ч мартаж, орхигдуулж болохгүй гэдгийг маш сайн ойлгох ёстой гэж би боддог. Тэр ч үүднээсээ энэ асуудлыг жирийн ард иргэдэд ойлгуулхад хүнд байдаг гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн үед ард иргэд маань энэ тал дээр нэлээд ойлгож ухаарч байгааг хэлэх ёстой. Жишээ нь намайг Говийн их дархан цаазат газарт очиж ажиллаж байх хугацаанд тэндхийн малчид, жирийн иргэд маш их тусламж дэмжлэг үзүүлж нааштай хандаж байгаа нь ажиглагдсан.

-"Тахийн нөхөд сан” цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Бид цаашид гишүүдийнхээ тоог нэмэх тал дээр нэлээд анхаарч ажиллах бодолтой байгаа. Тэгээд сандаа аль болох олон хүнийг хамруулахыг хичээх болно. Бас олон хүнд өөрсдийн хийж буй ажлыг танилцуулахад анхаарна. Мэдээж мөн ирээдүйд аль болох олон залуус, хувь хүн, пүүс компаниудийг "Тахийн нөхөд сан”-д хамруулахыг хичээж ажиллана.

Тэгж чадвал манай улс заавал гадны улс орны тусламж дэмжлэгийг авах шаардлагагүй өөрөө өөрсдийгөө аваад явах бололцоотой болно гэж бодож байна. Монголчууд өөрсдөө л эх орныхоо унаган байгаль, ховор амьтдаа хайрлаж, хамгаалахгүй юм бол өөр хэн ч бидэнд энэ сайхан байгаль ан амьтныг маань хамгаалж өгөхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ ажилд хүн бүр сэтгэл зүрхнээсээ оролцоосой гэж хэлэх байна.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье. 

 

Ж.Батдорж

BOLOD.mn 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex