“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” АНГИЙН ГУРАВын шахааны бизнесийн талбар уу?
Монголдоо томоохон үйлдвэр гэгдэх Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэж басхүү хүмүүсийг тендерээр тэтгэдэг газруудын нэг. Тиймдээ ч тендерт оролцох гэсэн албан байгууллагууд оочерлодог гэхэд болно.
Өнгөрсөн сард Дарханы төмөрлөгийн үйлдвэр өвлийн хувцасны тендер зохион байгуулжээ. Уг тендерт "ОНЫ ӨВӨЛЖӨӨ” ХХК ялалт байгуулан өвлийн хувцасаар хангахаар болсон аж.
Гэтэл "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, "Оны өвөлжөө” ХХК хоёрын хийсэн гэрээний дундуур Р.Баярмаа гэгч гарч ирэн гэрээг нь өөрийн талд болгохоор хөөцөлдөж танил талаараа түрүү барьж гэрээг хүчингүй болгоно хэмээжээ.
Эх сурвалжийн хэлснээр ""Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Хангамжийн албаны дарга Б.Энхсайхан, менежер н.Галаа гэгч хоёртой нэг анги тиймээс тэр амархан. Эсвэл гутал нийлүүлэх эрхээ надад өг хэмээн сүрдүүлсэн байна.” Ийнхүү хоёр талын гэрээг ч үл харгалзан хоёр найз ангийн охины талд зогссноор гэрээний дагуу "Оны өвөлжөө” ХХК-ийн оруулж ирсэн 1003 ширхэг гутал, өвлийн хувцас гацаанд оржээ.
Уг Р.Баярмаа гэгч нь "Нарантуул” захаас хямдхан, чанаргүй гутал бөөндөн нийлүүлэхээр зэхээд байгаа тухай ч бас мэдээлсэн юм.
Гэтэл Р.Баярмаа нь хүнд газар зарна гэж 3 сая төгрөг аваад залилсан гэнэ. Энэ тухай олон нийтийн хэрэгслээр нэгэн иргэн мэдээлсэн байна.
|
Энэ мэтээр албаны ажлыг танилын ажил болгож гацаадаг, тендер будлиантуулдаг нөхөд аль ч газрын ажлыг өөдлүүлэх биш уруудуулдаг. Гүйх нохойнд, гүйхгүй нохой саад гэгчээр эдгээр нөхдийг хэдий болтол толгойг нь илж суух вэ? М.Отгонбаяр захирал аа.
|
ORD.MN
Сэтгэгдэл байхгүй байна.