Улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, томуу, томуу төст өвчин, улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд тус төвийн эмч, эмнэлгийн ажилчид, удирдлагуудтай уулзаж, зарим үүрэг даалгаврыг өглөө. Тэрээр Шуурхай удирдлагын нэгжээс 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга, халдвартын эмч, халдвар судлагч, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан "Улаанбурхан өвчний оншилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, ТТТӨ-ий төлөв байдал сэдвээр хийж буй онлайн сургалтад оролцож, аймаг орон нутгийн эмч нарыг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов.
Сэтгэгдэл байхгүй байна.