”SINGAPORE SCHOOL OF MONGOLIA” СУРГУУЛИЙН ТОГООЧ, БЭЛТГЭГЧ ХОЁР НЬ ЦУСАН СУУЛГА ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН БАЙЖЭЭ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд хордлогын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83 хүнээс урьдчилан авсан шинжилгээгээр шигелла флекснер 1А үүсгэгч илэрсэн байна.
Харин дээж авсан найман нэрийн хоолноос долоон нэрийн хоол нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, нянгийн өндөр үзүүлэлттэй гарсан. Цайны газарт хоёр тогооч, бэлтгэгч, угаагч гээд дөрвөн хүн ажилладаг. Хяналт шалгалын үеэр ажилчид эрүүл мэндийн урьчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ХӨСҮТ-ийн урьдчилсан шинжилгээгээр тогооч, бэлтгэгч хоёроос цусан суулга өвчин үүсгэгч илэрсэн.
Өөрөөр хэлбэл цайны газрын бэлэн болсон бүтээгдэхүүн нянгаар бохирдож, хоолны хордлогын дэгдэлт үүссэн гэж үзэж байгаа. Одоо сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Харин цайны газар нь ажиллахгүй байгаа ажээ.
О.Гэрэл
Olloo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.