Монголын хөлбөмбөгийн шигшээ түүхэн амжилт үзүүлэв

0
Монголын хөлбөмбөгийн шигшээ түүхэн амжилт үзүүлэв

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн шөнө Бруней Даруссаламын талбайд хариу тоглолт хийж, 2:1-ээр ялагдсан ч цааш өрсөлдөх эрхээ авч чадлаа. Учир нь хоёр багийн эхний тоглолт зурагдугаар сарын 9-ий өдөр Улаанбаатарт болоход 2:0-оор "Талын хөх чононууд” ялалт байгуулсан юм. Хариу тоглолт өчигдөр /2019.06.11/ Боромей аралд байрлах Султаны нэрэмжит талбайд болж, талбайн эзэд 2:1-ээр ялалт байгуулсан ч манай баг айлын хаалганд нэг гоол хийсэн үзүүлэлтээрээ дараагийн шатанд тоглох эрхийг авлаа.

Тоглолтын эхний хагасыг 2:0-оор Бруней баг тэргүүлж байсан ч манай багт 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх гарсан юм. Уг цохилтыг 48 дахь минутад өмнөх тоглолтын гоолын эзэн, Үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж тооны харьцааг 2:1 болгож чадсан. Үлдсэн хугацаанд "Талын хөх чононууд” хамгаалалтандаа нягт нямбай тоглолтыг үзүүлж, үр дүнгээ хадгалж чадсанаар нийлбэр дүнгээр 3:2-оор тэргүүлэн ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

"Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтууд Азийн бүсэд эхэлж, Монголын баг Брунейн Даруссаламын шигшээ багийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялалт байгуулж, цааш өрсөлдөх эрхтэй болж, нэгэн амжилт шинээр бичигдлээ. Эдгээр тоглолтууд Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэнд хамгийн том амжилтын нэг болж үлдэж, шигшээ баг анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглох эрхтэй болж байна.

"Талын хөх чононууд” 2001 оноос хойш ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө нэг ч удаа эхний давааг давж чадаагүй. Тухайн жилд Бангладештэй тоглож, 2:2-оор тэнцэн анхны оноогоо авч байсан манай хөлбөмбөгчид 10 жилийн дараа нэгэн түүхэн хожлыг байгуулж байлаа. 2011 онд Мьянмартай хийсэн эхний тоглолтод 1:0-оор хожин хөлбөмбөгийн хамгийн том баяр болох ДАШТ-ий урьдчилсан шатанд анхны хожлоо байгуулж байсан түүхтэй. Хэдийгээр хариу тоглолтод Мьянмарт 2:0-оор дийлдэж цааш өрсөлдөх боломжгүй болж байсан ч "Талын хөх чононууд” өчигдөр түүхийн шинэ хуудсыг бичиж, Монголын ард түмэндээ том ялалт бас багийн төрлөөр монголчууд өрсөлдөх боломжтой болсныг харуулж чадлаа.

Уг тэмцээнд хоёр жил бэлтгэж чадсан Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Монголын баг өнөө шөнө эх орондоо ирнэ.

Эх сурвалж: News.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex