0-ээс өсөөгүй сонгогчийн боловсрол ба 0 хувийн хүүтэй ОРОН СУУЦ

1

"Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм. Сонгогчид чинь зүгээр л цагаан ш дээ, тийм биз дээ” гэдэг үгийг та мартаагүй байх.  Мартсан бол сануульъя. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гурван нэр дэвшигч мэтгэлцсэн дээ. Тэр мэтгэлцээнд МАН-ынхан бэлтгэж байгаа бичлэг цацагдсан. Тухайн үед нэг ухаантай хүн дээрх үгийг хэлж, Монголд сонгогчийн боловсрол ямар байгааг мэдрүүлсэн. Хүмүүс энэ үгэнд эгдүүцэж, дургүйцсэн.  Гэвч үнэн үг байсан нь өнөөдөр ч нотлогдож байна.

2020 оны сонгууль хаяанд ирлээ. Намууд ил, далдаар амлалт өгч, улс төрийн тоглолт хийгээд эхэлчихлээ. Бэлэн мөнгө саяар нь өгнө, орон сууцаар хангана, хүүгүй ипотекийн зээл, "Итгэлийн зээл” гэх мэт эдийн засгийн эсрэг сүх далайсан хорон амлалтыг тэд бидэнд, сонгогчдод зориулж өгч байгаа. Яагаад гэвэл, монголчуудын цөөнгүй нь ийм амлалтад хууртаж, хэн мөнгө тараах нь уу гэдгийг хүлээж суудаг учраас тэд тоглоод сурчихсан.

МАХН-ынхан бүр орон сууцны хүүгүй зээл өгнө гэж амалж байна. Бүр бүртгэл хүртэл явуулсан. Гэтэл 10 мянган хүн очиж бүртгүүлсэн байна билээ. Цахим ертөнцөөр хүмүүс очиж бүртгүүлж байгаа зургийг нь нийтэлсэн. Ихэнх нь залуучууд харагдсан.  МАХН-ынхан дахиад ч бүртгэл явуулах юм гэсэн. Дахиад л 10, 20 мянгаараа очиж, дараалж зогсоод, хувийн мэдээллээ өгнө биз.  Хүүгүй орон сууцны зээл өгөх боломжгүй. Хорвоод үнэгүй зүйл гэж байдаггүйг мэдэхгүй сонгогчид хэдэн арван мянгаараа байсаар.  МАН "Итгэлийн зээл” өгнө гээд хууль гаргахаар тийшээ хошуурч, санаачилсан гишүүнийг нь улсаа хорлолоо гэж буруутгахын оронд дэмжиж, хүч нэмэгсэд Монголоор дүүрэн байна.

2020 он ч гараагүй байхад түрүүчээсээ хүүгүй зээл өгнө гэж амалж байгаа намууд удахгүй юу гэж ярихыг ёстой л бурхан мэдэх байх.  Одоогоор бид хүүгүй зээлээр орон сууц авчихаад,  "Итгэлийн зээл”-ийнхээ мөнгөөр тохижуулж, цалин 1.5 сая төгрөгийн цалингаа аваад хэвтэж байх шинжтэй амлалтуудын шуурганд өртөөд байна.  Бушуухан "Итгэлийн зээл”-ийн хууль батлагдаасай, 20 саяыг авчих юмсан. МАХН-ыг сонговол байртай болох боломж байна, хүүгүй зээл өгөх бүрэн боломжтой гэж сэтгэгдлээ илэрхийлэх эдийн засгийн А ч үгүй хүмүүс олон байна.   2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчдийн багийн ахлагч, Элчин сайд Одри Гловер "Монголд сонгогчдод мэдлэг олгох системтэй зохицуулалт алга” хэмээн дүгнэсэн нь цагаан дээр хараар байж л байна. Энэ дүгнэлт үнэн.

Ямар ч нам ялж, хэн нь ч эрх барьсан сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, поп амлалт яаж улсыг сүйрүүлдэг. Бэлэн мөнгө тарааж байгаа нь улс орны хөгжилд ямар хор нөлөөтэйг ярьдаггүй. Саяхныг болтол иргэн бүрт сард 21 мянган төгрөг тарааж, оюутнуудад 70 мянган өгч, шинэ гэр бүл болж байгаа залуус 500 мянгыг цацаж байсан түүхтэй.  Энэ нь намуудад, эрх мэдэлт хүрэгсдэд ашигтай байсаар. Хамгийн сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ынхан нэр дэвшигчдээ "Хүн бүрийн зээлийг тэглэх боломжийг судалж үз” гэсэн утгатай бичиг өгч байх вэ дээ.  Банкны зээлийн хүү ямар өндөр байгаа, хүн бүр зээлтэйг улс даяараа л мэдэж байгаа. Гэхдээ хүний авсан зээлийг улс дарна гэдэг яаж ч бодсон бүтэхгүй зүйл. Тэд зүгээр л иргэдийн хамгийн эмзэг сэдвийг барьж авсан. Нэр дэвшигчээ ч хорлох шахсан. Азаар манайд сонгогчийн боловсрол тэг юм даа.

Одоо МАХН бас л хүмүүсийн хамгийн эмзэг сэдвийг сонгож авч, үнэгүй байр өгнө гэж амлах нь холгүй байна. Хүмүүсийн 99 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй байгаа. Эрэлт маш их байна. Үүнийг л ашиглаж, сонгогчдын сэтгэлээр сегадаж эхэллээ.  Зах зээлд  40, 50 мянган орон сууж байна, түүнийг нь төр худалдаж аваад, иргэддээ хүүгүй зээлээр оруулна, судалгаатай ч гэж байх шиг. Тийм мөнгө төрд байхгүй, байсан ч шууд орон сууцнуудыг бөөн бөөнөөр худалдаж авах боломжгүй. Зах зээлийн асар их муу дагаварууд гарна. Орчлонд үнэгүй юм гэж байхгүйг хүн бүр ойлгох хэрэгтэй.  Ойлгуулах үүрэгтэй байгууллага болох СЕХ нь ч ажлаа хиймээр байна.

Хуульд "Сонгогчдод боловсрол олгох нь СЕХ-ны бүрэн эрх” гээд заачихсан, бусад оронд ч сонгуулийн төв байгууллага нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх үүрэг хүлээж, энэ ажлаа тасралтгүй явуулдаг.  Манайд болохоор СЕХ сонгуулиар л амь орж, "шударга сонгууль явуулах” гэдэг ганц зорилго л тавьдаг. Тэр зорилгодоо хүрдэг ч юм уу, үгүй ч юм уу. Зүй нь СЕХ-ны дарга одоо гарч ирээд, "МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтнүүд улс орон, эдийн засагт хортой поп амлалт битгий өгөөд бай. Орон сууцны зээлийг хүүгүй өгөх боломжгүй” гэж мэдэгдэж, балайрлыг нь зогсоох ёстой. "Итгэлийн зээл”-ийн хуулийн төсөл нэг гишүүн өргөн барихад түүнийг сонгогчдыг төөрөгдүүлсэн гээд "цавчиж” байх хэрэгтэй байхгүй юу. Гэвч тэд таг дуугүй суусаар.

Харин Н.Энхбаярын эргэн тойронд байгаа хүмүүсийн нэг нь "Дарга аа, сонгогчид чинь цагаан цаас. Сарандаваад итгэж байгаа хүмүүст юу ч амласан яадаг юм. Шууд байр өгнө гээ, 10 мянгаараа дугаарлаад ирээд, бүртгүүлнэ” гэж хэлээд сууж байгаа.  Сонгогчийн боловсрол тэг зааж байсан, одоо ч өсөөгүй байна. Ядаж л 0.5 болгочих юмсан.  Тийм болоогүй цагт бид сонгосон гишүүдээ хоч өгч, дөрвөн жил инээлдэхээс өөр шидгүй суусаар л байх болно. 

http://www.zaluu.com/read/3e98h3d3c


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

dunkuu humuus shuu unegui yumand nuga

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex