Оны онцлох үйл явдлуудыг харуулсан гэрэл зургууд

0

 

Оны онцлох үйл явдлуудыг харуулсан гэрэл зургууд

 

Энэ онд болсон онцлох үйл явдлуудыг харуулсан гэрэл зургуудыг "dailymaverick" цахим хуудаст нийтэлжээ.

Германы алдарт загварзохион бүтээгч, "Chanel” загварын ордны захиралКарл Лагерфельд 2019 оны 2 дугаар сарын 19-нд85 насандаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Карл Лагерфельд нь Гамбург хотод банкны ажилтан Оттор Лагерфельдын баян чинээлэг гэр бүлд төржээ. Лагерфельд 1974 онд "Karl Lagerfeld Impression” хэмээх өөрийн загварын чиг хандлагыг бий болгож байсан бөгөөд 1983 онд "Chanel” загварын ордны ерөнхий загвар зохион бүтээгч болсон байна.

2015 оны 4 дүгээр 22-нд Италийн Флоренц хотноо тэрбээр"Conde’ Nast”-н бага хуралд оролцох гэж байгаа нь.

 

 



 

Оскарын шагнал хүртсэн дуучин Лэди Гага

Америкийн кино академиас зохион байгуулсан 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр "Од төрсөн нь” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин, дуучин Лэди Гага "Shallow” дуугаараа "Шилдэг эх дуу” төрөлд шагнал хүртсэний дараа. Тэрбээр Оскарын шагналд өмнө нь 3 удаа нэр дэвшиж байсан хэдий ч тус шагналыг анх удаа хүртсэн нь энэ юм.


 



 

Эрдэмтэд хар нүхний гэрэл зургийг анх удаа авсан нь

Энэ оны 4 дүгээр сард эрдэмтэд дэлхийн дуран авайнуудын сүлжээг ашиглан хар нүхийг анх удаа харж, гэрэл зургийг нь авсан юм. Тэд "M87” галактикийн төв хэсэгт асар том хэмжээтэй хар нүх хийгээд түүний сүүдрийг гэрэл зурагт амжилттай буулгасан билээ. "Messier 87” буюу"M87” хэмээх галактик нь "Virgo” галактикийн кластерийн ойролцоо байрладаг бөгөөд дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд оршдог байна. Уг хар нүхний масс нь нарнаас 6.5 тэрбум дахин хүнд ажээ.


 


 


 

Парисын Эх дагинын сүмд гал гарч байгаа нь

Энэ оны 4 дүгээр сард болсон онцлох үйл явдлуудын нэг бол Парисын Эх дагинын сүмд гал гарсан явдал юм. Галын шалтгаан тодорхойгүй хэдий ч албаны хүмүүсийн мэдээлснээр, сүмийн дээд давхарт хийж байсан засварын ажлаас үүдсэн байж болзошгүй байсан аж. Парис хотноо байрладаг 850 жилийн настай готик хэв маягийн байгууламжийн орой болон дээврийн хэсэг сүйдсэн хэдий ч гол барилга, хоёр цамхагийг галаас хамгаалж чадсан байна.

 



 

"Wikileaks”-ийг үндэслэгч Ж.Ассанжийг баривчилсан нь

Өнгөрсөн 4 дүгээр сарын 11-нд "Wikileaks” цахим хуудсыг үндэслэгчЖулиан Ассанжийг Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамнаас баривчилсан юм.Ж.Ассанж нь тус Элчин сайдын яаманд 2012 оноос хойш орогнож байсан билээ. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хэлснээр, Ж.Ассанж олон улсын конвенцуудыг удаа дараа зөрчсөнтэй холбогдуулан түүний орогнолыг цуцалсан ажээ. "Wikileaks” цахим хуудас нь АНУ-ын Пентагон, Төрийн Департамент болон төрийн бусад байгууллагын хэдэн зуун мянган нууц материалыг олон нийтэд дэлгэсэн юм.

 



 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гар барьж буй нь

Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал, бүс нутгийн хамтын ажиллагаа, мөн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-д анх удаа айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Владивосток хотноо анхны дээд хэмжээний уулзалтыг хийсэн юм.


 



 

Тайвань ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн Азийн анхны улс болжээ

2019 оны 5 дугаар сарын 14-нд Тайбэй хотын захиргаа болон тус хот дахь Тайванийн гэрлэлтийн эрх тэгш байдлын эвслээс зохион байгуулсан ижил хүйстний гэрлэлтийг дэмжсэн арга хэмжээний үеэр үнсэлцэж буй залуу хосууд. Ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглох нь үндсэн хуульд нийцэхгүй гэж Тайванийн Үндсэн хуулийн шүүх 2017 ондүзэн, хоёр жилийн дотор ижил хүйстэнтэйгээ гэрлэх явдлыг хууль ёсны болгохыг хүссэн юм.Энэхүү хуульд зааснаар 18 болон түүнээс дээш насны иргэн ижил хүйстэнтэйгээ гэрлэх боломжтой аж. Түүнчлэн эд хөрөнгөө хамгаалах, өвлөх болон бусад асуудлыг уг хуульд тусгаснаас гадна биологийн хүүхэд үрчлэх эрхийг хүртэл олгосон байна.

 



 

Тереза Мэй огцрох тухайгаа мэдэгджээ

Их Британийн эрх баригч Консерватив намын дарга Тереза Мэй албан тушаалаасаа огцрох тухайгаа өнгөрсөн 6 дугаар сарын 7-нд мэдэгдсэн юм. Т.Мэй огцорч буйгаа мэдэгдэх үеэрээ хэлэхдээ, Европын Холбоотой хэлэлцсэн гэрээгээ парламентын гишүүдээр батлуулахын тулд өөрийн чадах бүх зүйлээ хийсэн гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй 5 дугаар сарын 24-нд Даунинг-стрит гудамжинд мэдэгдэл хийж байгаа нь.


 


 

Хунтайж Харри, гүнгийн авхай Меган нар хүүтэй болжээ

Их Британийн Лондон хот дахь Букингемийн ордны гадаа Их Британийн хунтайж, Суссексийн гүн Харри болон гүнгийн ахайтан Меган нарын хүү мэндэлсэн тухай албан ёсны мэдэгдлийг байршуулж байгаа нь. Суссексийн гүн болон гүнгийн ахайтан нар хүүдээ Арчи Харрисон Маунтбэттен-Виндзор хэмээх нэрийг хайрласан юм.


 



 

Хонконг дахь Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан

Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэгчдийн өрнүүлсэн жагсаал олон сарын турш үргэлжилсэн бөгөөд жагсагчдын тавьсан таван шаардлагын нэгийг биелүүлж, сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх өгөх тухай хуулийн төслийг бүрэн эргүүлэн татахаа зөвшөөрч байгаагаа Хонконгийн засаг захиргааны тэргүүн 9 дүгээр сарын 4-нд мэдэгдсэн хэдий ч сөрөг хүчнийг дэмжигчид жагсаал цуглаанаа үргэлжлүүлсэн юм.

Засгийн газрыг эсэргүүцсэн хэдэн мянган жагсагч 8 дугаар сарын 18-нд Хонконгийн Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс гарч, гудамжинд жагсаж байгаа нь.


 



 

Их Британийн шинэ Ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлд ярилцлага өгсний дараа

Их Британийн эрх баригч Консерватив намын даргаар Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон сонгогдсон билээ. Ингэснээр тэрбээр Тереза Мэйн халааг авж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашихаар болсон юм.


 


 

Гренландын мөс хурдацтайгаар хайлж байна

Энэ онд Гренландын мөсөн давхарга урьд бүртгэгдэж байгаагүй их хэмжээгээр хайлсан талаар Дани, Гренландын Геологийн судалгааны төв мэдээлсэн юм. 2019 он гарсаар далайн түвшнийг нэг гаруй миллиметрээр нэмэгдүүлэх хэмжээний мөс хайлсан байна.Гренландынбүхмөсхайлж дууссан тохиолдолддэлхийн далайн түвшин 7 метрээр нэмэгдэнэ.Ийм үйл явдал ойрын хэдэн зуу, хэдэн мянган жилд тохиолдох магадлал бага хэдий ч өчүүхэн хэмжээний өөрчлөлт нам дор газар амьдарч буй олон сая хүний амь насыг эрсдэлд оруулж болзошгүй юм.


 



 

"Time” сэтгүүл Грета Тунбергийг "Оны хүн”-ээр тодруулсан юм

Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг Испанийн нийслэл Мадрид хотноо 12 дугаар сарын 10-нд болсон "COP25” уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр болсон арга хэмжээнд эрдэмтэдтэй цуг оролцож байгаа нь. Грета Тунберг 2018 онд сургуульд явахын оронд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг чангатгахыг шаардан Шведийн парламентын байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлснийхээ дараа дэлхий нийтэд танигджээ. Түүний санаачилга нь "FridaysForFuture” хэмээх олон улсын хөдөлгөөн болж хувирсан байна. Тэрбээр 2019 оны Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшсэн юм.


 


 

АНУ-ын Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх албан ёсны үйл ажиллагааг эхлүүлсэн нь

АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялж, улиран сонгогдохын тулдД.ТрампУкраины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд шахалт үзүүлэх оролдлого хийсэн гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлснээ 9 дүгээр сарын 24-нд мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлсэн гэдэг нь Д.Трамп албан тушаалаасаа бууна гэсэн үг биш юм.


 



Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлсний дараа АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар алга ташиж байгаа нь



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex