Өнөөгийн нөхцөлд асар их хор хөнөөл учруулж байгаа нэг зүйл бол улстөрчид худлаа ярих явдал юм
Брюсын Улстөрийн Блог
Улстөрийн үйл явдлыг утга учиртай тайлбарлах нь
Өнгөрсөн долоо хоног корона вирусын ид дэгдэлтийн үед олон засгийн газруудын бодлого шинжлэх ухаан болон анагаах ухааны сорилтонд орж, бидний энэ өвчинд хандах хандлагад өөрчлөлт авчрахад өндөр ач холбогдолтой байлаа. Үүнээс бид юу мэдсэнээ нэгтгэн харуулъя:
• Өвчин туссан хүмүүс ихэнх нь энэ өвчнөөр өвчилснөө мэддэггүй. Тэдэнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй, эсхүл өвлийн улиралд түгээмэл тохиолддог энгийн ханиаднаас ялгагдахааргүй шинж тэмдэг илэрнэ.
• Нийт халдвар авсан хүмүүсийн албан ёсны тоонд зөвхөн шинж тэмдэг илэрч, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж, шинжилгээ өгсний дараа эерэг дүн гарсан хүмүүс орж байгаа юм. Тиймээс үнэндээ вируст нэрвэгдсэн хүмүүсийн өчүүхэн хэсэг л харагдаж байгаа юм.
• Энэ өвчин нас харгалзаж ниргэдэг. Яг одоо Их Британид 60-аас дээш насныхнаас жил бүр 2 хувь нь нас барах магадлалтай байдаг. Энэхүү тахлын үед энэ нь 4 хувь болж нэмэгдэнэ гэсэн үг. 30-тай хүн үхэх магадлал 0 байдаг бөгөөд энэ хувь өөрчлөгдөхгүй.
• Бидний 60-80 хувь нь энэ вирусээр өвчлөнө (магадгүй бүгд). Зарим хүмүүс эрүүл мэндийн байгууллагууд дарагдаагүй байхад эртхэн туссан дээр гэж бодож байж болно. Харин зарим маань илүү сайн эм, эмчилгээ гарсны дараа туссан нь дээр гэж бодоцгоож байгаа байх.
• Одоо Ухань хотод өвчин хэдий хэмжээнд байгааг ажигла. 6 долоо хоногт Их Британи, 4 долоо хоногт Итали, 3 долоо хоногт Иран ижил хэмжээнд очих болно. Гэхдээ Ираны хүн ам хамаагүй залуу гэдгээрээ давуу талтай.
• Коронавирус нь ямарч шинж тэмдэггүй үргэлжлэх 27 хоног хүртэлх инкубацийн хугацаатай байдаг. Тэгээд хэрэв та өвчилбөл хэдэн долоо хоног үргэлжлэх болно. Ийм учраас дэлхий даяар халдвар авсан 95,000 хүнээс 53,000 өнөөдөр эдгэрч амжаад байгаа юм.
• Их Британид илэрсэн анхны тээгчээс ямарч шинж тэмдэг илрээгүй боловч дор хаяж 11 хүнд халдвар тараажээ. Энэ нь яг одоо дэлхий даяар өргөн хүрээнд болж байгаа үйл явц бөгөөд энэ өвчний тархалтыг таслан зогсоох боломжгүй нэг шалтгаан болж байна.
• Засгийн газруудын энэхүү тахал өвчний эсрэг авч буй хариу арга хэмжээ нь хоёр үе шаттай хийгдэж байна: эхнийх нь вирусын тархалтыг хязгаарлахад орших бол, нөгөөх нийгмээс тусгаарлахад оршино. Энэ шилжилт нь өвчний тархалтаас хамаарах бөгөөд өргөн хүрээг хамарч улмаар ажиглагдахаа больсон үед хийгдэж байна. Тухайлбал, Орост урьдчилан сэргийлэх байдлаар золбин нохойг (вирусыг тээн түгээх чадвартай) устгаж байгаа бол Италид нийгмийн тусгаарлалтын дэглэмийн үе шат руу шилжиж, сургуулиудыг хаах, олон түмэн цугларах спортын арга хэмжээг хориглож эхлээд байгаа юм.
• Сингапураас авсан сургамж бол (тэнд +30 хэм халуун байна) вирус нь дулаан/ чийгтэй/нарлаг орчинд дасан зохицдоггүй. Тиймээс ирж буй дэлхийн хойд хэсгийн хавар энэ тахлыг удаашруулах эсвэл зогсоох болно. Ингэснээр ханиад томуу шиг улирлын шинжтэй өвчин болж үлдэж болох юм.
• Өвчний хязгаарлалт амжилтгүй болвол засгийн газар иргэнээ урьдчилан сэргийлүүлэхээ зогсооно. Тэд нийгэм, эдийн засгийн нөлөөллийг багасгахыг хичээх болно. Тэд иргэдийнхээ 20-иос дээш хувийг нэг дор өвчлөхийг хүсэхгүй. Тиймээс тэд иргэдээ өвчин авахыг хойшлуулах гэж оролдож, цаг хожихыг хичээнэ. Энэ нь урин дулаан цаг ирэх, тархалтыг бууруулах, өвчнийг анагаах мэдлэг туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа юм.
• Өчигдөр Их Британид гадагшаа аялаагүй, бусад тээгчидтэй холбогдоогүй гурван шинэ тохиолдол гарчээ. Энэ нь нийгэмд вирус асар том хүрээнд түгээд амжаад байгаа гэсэн үг юм. Бидний дунд олон мянган, магадгүй олон арван мянган хүн аль хэдийн халдвар авсан байгаа гэсэн үг.
• Вирусууд маш хурдан үрждэг тул таны биед хэдэн үеэрээ дамждаг юм. Тэгэхээр тэд маш хурдацтайгаар өөрчлөгдөж, хувирдаг юм (Ханиаднаас авч үзвэл). Уханийн Коронавирус нь аль хэдийн хоёр тусдаа тархсан өвчин юм. COVID-19 S ба COVID-19 L. Гэвч Хятадын эрдэмтэд 149 өөр төрлийн хувилбарыг нээж илрүүлжээ. Та нэгнээс нь идгэрээд, дараа нь нөгөөг нь тусаж болно. Энэ нь бидний дасан зохицож сурах ёстой улирлын шинжтэй халдвар байх болно гэж үзэх нэг шалтгаан юм.
• Одоогоор үр дүн үзүүлж буй гурван эм байгаа бололтой. Chloroquine буюу хумхаа өвчний эсрэг өргөн тархалттай бэлдмэл. Ciclesonide буюу астмын эсрэг өргөн тархалттай бэлдмэл. Remdesivir буюу Гилеадаас гаргасан Эбола вирусын эсрэг бэлдмэл.
• Өрнөдөд бидний хэрэглэдэг эмийн бэлдмэлийн ихэнхийг Хятад, Энэтхэгт үйлдвэрлэдэг болохыг тэмдэглэх нь зүйтэй. Тэд найрлагыг бүхлээр нь гаргадаггүй юм аа гэхэд гол найрлагыг ихэнхдээ гаргаж өгдөг. Хятадын үйлдвэрлэл сар гаруй хугацаанд хаагдлаа харин Энэтхэг саяхан экспортын хязгаарлалтаа зарлав.
• Супермаркетууд өөрсдийн тавьдаг бараа бүтээгдэхүүний тоог эрс багасгах гэж байна. Ингэснээр үйлдвэрлэл болон дэд бүтцийг хүний үндсэн хэрэгцээнд төвлөрүүлэх боломжтой болох юм. Хэрэв одоогийн нөхцөл байдлыг даван гарвал тэд биднийг хангах боломжтой. Бидэнд ганц тулгамдаж буй асуудал бол супермаркет руу хорио цээртэй байхад явах юм. Гэрийн хүргэлт эрэлтийг даван гарч чадахгүй л болов уу. Тиймээс хоол хүнс болон бусад шаардлагатай зүйлсээ 2 долоо хоногийн хугацаанд хэргэлхээр нөөцлөх нь чухал. Та энэ тал дээр биеэ даах ёстой, бэлтгэлгүй бол чамайг аврах хэн ч олдохгүй.
Өнөөгийн нөхцөл байдалд асар их хор хөнөөл учруулж байгаа нэг зүйл бол манай улстөрчид худлаа ярих явдал юм. Лондон хотын захирагч Садык Хан Good Morning Britian ТВ-ийн сувгаар "”Метро, автобус болон бусад нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах мөн тоглолтонд явахад ямар ч эрсдэл байхгүй” гэж хэлжээ.
Энэ нь яах аргагүй худлаа мэдээлэл бөгөөд төрийн өндөр албан тушаалд зохимжгүй мэдэгдэл байв. Хэрэв халдвартай хүн ханиалгаж, найтаах юм бол вирусаар дүүрсэн агаарын бөмбөглөг агаарт цацагдана. Олон нийтийн тээвэр гэх мэт хүн ам ихтэй орчинд энэ нь өвчнийг маш хурдан тараах болно.
Италид гол супер тараагч гэж үздэг хүн шинж тэмдэг илэрснийхээ дараа гурван удаа эмнэлэгт очжээ. Түүнийг очих бүрт шалгалгүйгээр гэр рүү нь явуулсан байв. Учир нь тэр Хятад яваагүй. Энэ таны өөрийн засгийн газарт итгэхгүй байх анхааруулга болох ёстой. Одоогоор Английн болон АНУ-ын засгийн газрууд (Садык Хан худал хэлснийг эс тооцвол) хангалттай сайн ажиллаж байна. Голчлон тэд төлөвлөгөөгөө үгүй хийж, одоогийн шинжлэх ухааны мэдлэгт зориулж шинэчлэв.
Эмнэлгүүд зөвхөн Коронавирусын халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч, ноцтой бус бусад өвчлөгсдийг гэрээр нь эмчлэх сонголтыг хийнэ гэж найдаж байна. Тэд гэрээрээ эмчлүүлэх хэрэгтэй болно. Энэ нь магадгүй хэдэн долоо хоног үргэлжилнэ. Эмнэлэгүүд майхан тасаг нэмж, хурал, концертын заалыг эмнэлэг болгож хувиргэх хэрэгтэй. Олон тооны цогцсыг оршуулах зорилгоор Хайд Паркт түр зуурын буяны цогцолбор барих хэрэг гарна. Учир нь хүн амын 1 хувь эндэгдэнэ гэж тооцвол маш олон хүнийг оршуулах хэрэг гарна гэсэн үг. Үүнээс болж үхэх хүмүүсийг бид бүгд мэднэ.
Гэвч нөхцөл байдлыг бодитоор харж дүгнэвэл хүний эндэгдэл болон нийгмийн хор уршгийг нь тооцвол өнөөгийн бидний таргалалтын учруулж буй хөнөөлийн дөнгөж хэдхэн хувьд нь хүрэх бөгөөд дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа дундаж наслалтыг бууруулах болно.
https://www.bruceonpolitics.com/…/relax-here-are-the-coron…/
Орчуулсан Хасбазар
Сэтгэгдэл байхгүй байна.