НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 12 ДУГААР СУРГУУЛЬД “СУРАГЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ.
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 12 ДУГААР СУРГУУЛЬД "СУРАГЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ” НЭЭГДЛЭЭ.
"Монгол Экологи Төв” ТББ, Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус хамтран "Монгол орны тогтвортой хөгжлийг дэмжихэд залуусыг татан оролцуулах, ур чадварыг хөгжүүлэх”хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгааллын чиглэлээр "Сурагчийн хөгжлийг дэмжих танхим”тохижуулж 2020 оны 09 сарын 08-ныөдөр нээлтээ хийлээ.Сурагчийн хөгжлийг дэмжих танхим байгуулагдсанаар:
Ø Байгаль орчныг хамгаалах, байгаль орчны манлайлагчдыг бэлтгэх
Ø Өсвөр үеийнхний хичэлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг дэмжих
Ø Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх
Ø Сурагчдын байгаль орчин, эх орноо хайрлах сэтгэлгээг хөгжүүлэх
Т Тэдний хөдөлмөрч чадварыг сайжруулах давуу талтай.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга Пиэрэ Ив Пукас, Монгол улс дахь Францын элчин сайдын яамны эрчим хүчний атташе Анук Деана, "Монгол экологи төв” ТББ–ын гүйцэтгэх захирал Ё.Бадрал, ерөнхий менежер Г.Чимгээ, хөтөлбөрийн зохицуулагч Ц.Орхон, график дизайнер Т.Амар, СХД–ийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.Энхжаргал, ахмад багш Ж.Батхүү, Ю.Галсан болон багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. Сургуулийн захирал М.Туулсайхан, "Монгол экологи төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Бадрал нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.