Монголын Сайтын Холбоо иргэдийн эко боловсролыг дэмжинэ

1

3

Өчигдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 18-нд "Цэнгэг Усны Нөөц Байгаль Хамгаалах Төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар, Монголын Сайтын Холбоо ТББ-ууд экологийн боловсролыг олон нийтэд түгээх, сэтгүүлчдийн чадавхи, экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулах ажиллагаанд Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Х. Мандахбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Усны Нөөц, Байгаль Хамгаалах төв /УТҮГ/-ын захирал Ө.Сумъяабаатар, Ерөнхий менежер Ц. Өлзийсайхан нараас гадна сэтгүүлчид оролцов.

Уг  санамж бичигт Монголын Сайтын холбооны ерөнхийлөгч Х. Мандахбаяр, Усны Нөөц, Байгаль Хамгаалах төв /УТҮГ/-ын захирал Ө.Сумъяабаатар нар гарын үсэг зурж, талууд цаашид Монгол орны цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах талаар иргэд, олон нийтэд шинжлэх ухааны  үндэслэлтэй үнэн зөв мэдээлэл олгох зорилтыг тавин хамтран ажиллахаар боллоо.

Мөн Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв, Монголын Сайтын Холбоо хамтарч сэтгүүлчдийн чадавхи, экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "эко сэтгүүлч сайн дурын” клуб, "эко богино долгионы суваг”-ийг байгуулан ажиллахаар тохиолцсон юм.

Монголын Сайтын Холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гишүүн сайтуудаараа дамжуулж экологийн боловсролыг олон нийтэд түгээх, байгаль орчин ногоон хөгжлийг иргэдэд сурталчлан таниулахад анхаарч ажиллах зорилтыг тавилаа.

Тус холбооны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн экологийн боловсролд анхаарч ирсэн бөгөөд өнгөрсөн жил Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, 0,5га газарт гэр бүлийн төгөл байгуулахаар ажиллаж байгаа билээ. Цаашид ч нийгмийн хөгжлийг дэмжигч төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, компаниудтай хамтран ажиллана гэдгээ Санамж бичиг байгуулах үеэрээ мэдэгдэв.

Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төвийн хувьд Монгол улсын цэнгэг усны нөөц, байгаль орчныг хамгаалах талаар УИХ, Засгийн  Газраас гаргах төрийн бодлогыг дэмжиж ажилладаг, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын яамны дэргэдэх байгууллага бөгөөд 2012 онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгууллагдаж байжээ.

3

1

5

4

Эх сурвалж: Bolod.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex