As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

К.Айдос: Улаанбаатар-Увс чиглэлийн автобусны жолооч зорчигчоо хээр буулгаж үлдээсэн гэдэг нь худлаа

0

Улаанбаатар-Увс чиглэлийн хот хоорондын автобусны жолооч зорчигчоо цасан шуурганаар, хээр буулгаж үлдээсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.

 

Энэ талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдостой холбогдож тодруулахад "Энэ асуудлыг шалгаж, тодруулсан. Тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэсэн жолооч болон замд буусан хоёр зорчигчтой холбогдож тайлбар авлаа.

Увс аймгийн Хяргас сум орох гэж байсан хоёр зорчигч Хар тэрмэс гэж газраас наана 45-т км хээр газар бууна гэсэн боловч жолооч н.Ууганхүү эзгүй хээр газар үлдээхгүй гээд цаашаа явж Хар тэрмэсийн амралтын газар буулгасан байна. Жолооч аймаг, сумын онцгой комисст үүнийгээ мэдэгдсэн.

Зорчигчдыг тухайн амралтын газар голомттой газраас ирсэн гэж үзээд оруулалгүй гадаа зогсоосон тухай зорчигчид хэлсэн.

Харин жолоочийн хувьд тодорхой дүрэм журмыг зөрчсөн асуудал бас харагдаж байна. Тухайн зорчигчдыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу албаны хүмүүс тосч авч, дэглэм сахиулж гэрт нь хүргэх байсан. Гэвч албаны хүмүүст хүлээлгэж өгөөгүй.

Зургийг зорчигчдын байгаа айлын хүн аваад нийгмийн сүлжээнд оруулахдаа бодит бус тайлбартай нийтэлсэн" хэмээв.

Олон нийтийн сүлжээнд тархсан мэдээлэл:


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.