Улсын комисс хүлээж аваагүй байрууд Туул голд бохироо цутгаж байна

0

-Цахилгаан, дулааны шугамд хэрхэн холбогдсоныг нь АТГ, ШӨХТГ, МХЕГ шалгаагүй байна-

Богдын үеэс зарлигаар дархалж, өнөө бидний дархан цаазат, тусгай хамгаалалттай бүс хэмээн нэрлэдэг Богд уул, Зайсангийн ам, Туул голын урд эргийг байшин хороолол болгосон "Мантууш” хэмээх компанийн мөрөөр сурвалжилснаас хойш 10 жил өнгөрчээ. 2012 оны аравдугаар сарын 17-ны өдөр "...Хаан уул ч аяа алд, хүнээр бол бөөрнөөсөө төнхүүлсэн Богд уул өнөөдөр амьсгаа ч авах тэнхэлгүй ёолж, цус нь нуур болтлоо тунаж, мод бутыг нь хугачих бүрт уйлж чарлаж, Хатан Туул хатаж ширгэж байна” хэмээн халаглаж, "Мантуушийн маапаан” хамтын бүтээлийн эхний хэсгийг нийтлүүлж байв. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10 жилийн өмнө бичиж, сэрэмжлүүлж байсан асуудлынхаа мөрөөр дахин сурвалжлахаар  очлоо.

Хамгийн анх тухайн бүсэд очиж сурвалжилга хийхэд "Мантууш” хэмээх компани орон сууц барих зөвшөөрөлгүй газар хороолол бариулчихсан. Улсын комисс хүлээж аваагүй тэдгээр барилгуудыг хууль бусаар цахилгаан, дулааны сүлжээнд холбочихвол Улаанбаатар мөсөн хонгил болох эрсдэл үүсээд байсан юм. "Мантууш”-ийнхан тэгсхийгээд  нийгмийн хариуцлага, татвар хоёроос зугтаж компаниа татан буулгаж, нэрээ өөрчлөн зүсээ хувиргаад  арилсан. Өдгөө захирал нь УИХ-д сууж байгаа Д.Өнөрболор билээ. Харин  Зайсангийн ам, Богд уул, Туул голын эрэг дагуу нүх сүв үлдээлгүй барилгаар чигжиж,  даацыг нь хэтрүүлээд зогсохгүй бусдыг араасаа дагуулсных нь балаг өнөөдөр  ч үргэлжилсээр. Юу гэвэл, өнгө, мөнгө, эрх мэдлээр наймаалцагч этгээдүүд хот төлөвлөлтөд ороогүй газар дур зоргоороо барилга барьдаг. Улсын комисс хүлээж аваагүй байхад  ямар нэгэн аргаар дулаан, цахилгаан, цэвэр бохирын шугам сүлжээнд холбуулчихдаг. Дураараа дургиж, Туул гол руу бохироо цутгаж суугаагийн горыг  иргэд, оршин суугчид амсч суудаг жишээ цөөнгүй байна. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд Туул гол дээгүүр шувууд бөөн бөөнөөрөө чарлан нисч, хэсэг иргэд  голын эрэг дагуу бужигнаж, өмхий үнэр ойр хавийг утаж, орчныг бохирдуулж байгааг нэгэн эх сурвалж мэдээлсэн юм.

Тус газар нь Хан-Уул дүүргийн хуучнаар 11 дүгээр хороо, шинэчилснээр  22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ХААИС-ийн оюутны байрны хойно "Соёмбо” хотхоны хашаан дахь  "Амгалан” өрхийн эмнэлгийн орчим аж. Биднийг очиход таван давхар бүхий хаус маягаар баригдсан хоёр орон сууц байв. Хаяг, дугаарлалт байхгүй ч ашиглалтад ороод удсан бололтой. Хашаанд нь дүүрэн автомашин тавьснаас үзэхэд айлууд дүүрэн байдаг нь илт. Гэтэл бохирын ус нь хальж урссаар зэргэлдээх Туулын-1 гудамжны 11, 13 тоот хашаа руу нэвтэрч, цааш Туул гол руу орж, орчин тойрон нь амьсгалах аргагүй өмхий үнэртэнэ. Тэр хавьд өөр гарц байхгүй тул хүүхдүүд хичээлээс ирж, очихдоо түүн дээр гишгэн цааш явцгааж, автомашинууд дугуйгаараа шалбааг үсэргэн дайраад өнгөрч буй үзэгдэнэ. Ер нь бол хальсан бохир иргэдийн хашаа сууцнаас хальж, хотоор тарж халдварт өвчин үүсгэх  эрсдэл тэнд нүүрлэжээ. Оршин суугчдаас тодруулга авах гэтэл тус орон сууцны иргэд гэр рүүгээ орчихоод цонхоороо хараад байхаас  гарч ирсэнүй.

 

 

Оршин суугчид: Энэ байр 7-8 жил Туул гол руу бохироо нийлүүлсэн

 

Дээрх нөхцөл байдал хэдийнээс үүссэнийг Туул-1 гудамжны оршин суугч Б-ээс асуухад "Орон сууцны хоёр барилга одоогоос 8-9 жилийн өмнө баригдсан. Оршин суугчдаа 6-7 жилийн өмнөөс авч эхэлсэн. Жил болгон бохир хальж, манай гудамжны айлуудын хашаан дундуур урсч Туул гол руу ордог. Ганц энэ удаа ч биш бохир байнга хальж, тэр бүү хэл зарим үед олгойдож урсаад ойр хавийн иргэдийг сандаргадаг. Өвөл бол Туул гол руу урссан бохир улаан, ногоон, шар өнгөөр мөстдөөд хөлдчихдөг.

Энэ байр ашиглалтад орсны дараа олны танил цөөнгүй эрхмүүд орцгоож байсан. Хошин урлагийн нэртэй жүжигчид ч амьдарч байсан. Сүүлдээ харагдахаа байсныг бодоход байраа зарсан уу, байр худалдаж авах гэрээгээ цуцлаад явсан уу, мэдэхгүй. Бохирын үнийг хариуцсан байгууллага, хяналт, шалгалт явуулдаг газар гэж алга. Иргэд эрүүл мэнд, амьдрах тав тух, аюулгүй байдал, амьсгалах агаар гээд олон талаар хохирч байна. Хорооны удирдлагуудын чихэнд хонх уясаар ирсэн ч барахгүй байна. Хэлэхээр асуудлыг шийднэ, хөөцөлдөж байна л гэдэг. Дорвитой шийдвэр гардаггүй. Мэргэжлийн хяналт, цагдаа,  нийслэлийн шуурхай алба, ус сувгийн газар гээд яваад байдаг. Арга хэмжээ авсан удаа байхгүй. Нэг рүү нь хандахаар би мэдэхгүй тийшээ ярь гэдэг. Тэр газартай нь холбогдохоор "Бид хариуцахгүй ийшээ ярь” гэнэ. Ингээд дундаа хаячихдаг. Мэддэг газар байдаггүй. Бид яахаа мэдэхгүй байна. Тиймээс зарим нь хэвлэлийнхэнд мэдээлсэн байх” гэв.

 

 

Мэргэжлийн хяналт, Ус сувгийн газрынхан  "Мэдэхгүй” гэв

 

Ер нь бол Зайсанд баригдсан барилгууд бүгд газрын зөвшөөрөлгүй. Хот төлөвлөлт хийгээгүй газар компаниуд барилга барьсны гол буруутан нь Байгаль орчны үе үеийн сайд нар. Тодруулах юм бол, ихэнх зөвшөөрлийг 2003-2008 оны үед өгсөн байдаг юм билээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрынхны гэж байсан, тэдний мэдэл хүрдэггүйг өөрсдөө хэлдэг байсан. Дээрээсээ маш их дарамт шахалт ихтэй явж ирснээ ч нуудаггүй байсан. Тэгвэл өчигдөр долоо хоногийн ажлын эхний өдөр МХЕГ, НМХГ болон Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын Байгаль орчин, Эрүүл ахуй, халдвар хамгааллын асуудал хариуцсан байцаагч нартай холбогдсон ч мэдэх хүн нэг ч байсангүй. Ус сувгийн удирдах газраас лавлахад "Манайд энэ асуудал бүртгэгдээгүй. Иргэдээс ирүүлсэн  гомдол, санал алга байна” гэв.

Ашиглалтад орсон орон сууц атал яагаад холбогдох байгууллагууд мэдэхгүй байгаагийн учрыг олохоор СӨХ, Орон сууцны конторыг хайтал хариуцсан байгууллага гэж алга. Учир нь тус байрыг Улсын комисс хүлээж аваагүй аж. Гэтэл айлууд орчихсон, дулаан, цахилгааны шугам сүлжээнд холбогдчихсон байдаг. Хэн ямар сэжмээр, хэрхэн холбуулсан бэ гэдэг асуулт тавигдаж байна. Үүнд АТГ, ШӨХТГ, МХЕГ, Барилга хот байгуулалтын яам, Хот төлөвлөлтийн газар хариулах байх. Эцэст нь хариуцагчийн тухайд барилгын хоёр ч компани байдаг, ер нь бол "Атмор” компанийн харъяаных, айл өрхүүдээс төлбөр авдаг ч тэр нь хувь хүний данс руу ордог гэсэн мэдээлэл олдов.

 

 

Засаг дарга Б.Мөнхболд: ХААИС-аас зөвшөөрөл авч цахилгаан, дулаанд холбосон байна лээ

 

ХУД-ийн XXII хорооны Засаг дарга Б.Мөнхболдоос дээрх асуудлыг мэдэж байгаа, эсэхийг тодруулахад "Иргэдээс гомдол ирдэг. Шийдэх гэхээр барилгын компаниуд, иргэд хоорондын үл ойлголцол, зөрчил их байдаг. Улсын комисс хүлээж аваагүй нь үнэн. Тиймээс хариуцсан СӨХ, Орон сууцны контор байхгүй. Холбогдох талуудыг байлцуулж асуудал ярих гэхээр ирдэггүй. Иргэд, оршин суугчид бол ирээд гомдол, саналаа яриад байдаг” гэв. Хаанаас шугамд холбогдсоныг асуухад "ХААИС-аас зөвшөөрөл авч цахилгаан, дулааны шугамд холбогдсон юм билээ. Бохир хальсан үед "Баатардулаан хан” ОСНААК-аас мотор, насос гуйж соруулдаг. Энэ удаа мотор шатсан гэсэн хариу өгсөн” гэв.

ХААИС-ийн орчим хуучин уурын зуухаар халдаг байсныг мэдэх нь мэдэх байх. Иймд 2012 оны үед МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хавьд нийтдээ зургаан ккаль хүчин чадалтай ДЦП барьсан байдаг. Туул голын эргээр бие даасан компаниудын барьсан орон сууцнууд, тухайлбал "Ногоон төгөл”, Хан-Уул дүүргийн хороо, цагдаа нэртэй баригдсан "Модунь хотхон”, ХААИС-ийн оюутны байр, багш ажилчдын байр байдаг. Бурхантай болон танктай хөшөөний орчим мөн хоёр талдаа арав арван ккалийн хүчин чадалтай ДЦП баригдсан. Түүний нэгээс нь "Анамо”, "Модунь”, "Жигүүр Гранд” "Мантууш”- ийн орон сууцны хорооллууд тухайн үед дулаанаар хангагдаад байсан юм. Нөгөө талд нь байгаа, тухайлбал Танктай хөшөөний урдуур "Импекс капитал”, "Номин”-ийн орон сууцнууд байдаг.

Зөвшөөрөлгүй шугам татаж хэл ам болж байсан компаниуд ч тэр үед нэр дурдагдаж байсан. Ер нь бол Зайсан орчим дулааны шугам нэмж татаад байх юм бол хүчин чадал нь хүрэлцэхгүй. Ачааллаа дийлэхгүй. Шугам хүрэлцэхгүй, усны даралт буурах учраас өндөр газруудад байгаа байруудаа хангаж чадахгүй болно. Яагаад даралт буурч байгаа вэ гэвэл, ДЦП нь өөрөө 1335 гэсэн хамгийн бололцоотой цэг дээр байрлаж байгаа. Шугам дотор явж буй ус өөрөө өндөр даралттай байдаг учраас цаашаа хол явах юм бол температур нь хөрч, тараалт нь доголдож, улмаар өндөрлөг газруудад байгаа байруудаа хангаж чадахгүй болдог. Өөрөөр хэлбэл, даралт буурах юм бол ус нь уур болж хувираад тараалт нь доголдож хөлдөх аюултайг мэргэжилтнүүд байнга хэлж, сануулж байдаг ч мөнгө, эрх мэдэлд дулдуйдсан барилгын компаниуд огт ойшоохгүй байгааг холбогдох газрууд анхаарах биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex