132 хуудас материалыг НУУЦ болгосон талаарх ТАЙЛБАРУУД ЗӨРӨВ

0

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-ын хоёр дахь хэсэг  өнөөдөр /2023.02.06/ эхэлсэн. 

Гурав хоногийн хугацаанд зохион байгуулагдах энэ удаагийн сонсголын хүрээнд өнөөдөр Хөгжлийн банкны  хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн болон МУХБ-ны охин компани "Ди Би Эм Лизинг” ХХК-аас олгосон зээлүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. 

Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын тайлангуудыг хэлэлцэх үеэр Б.Энхбаяр гишүүн өөрийг нь ХЗДХ-ийн дэд сайд байх үед тус банканд хийгдсэн шалгалтын тайлан дүгнэлт ОУВС-тай хэлэлцээ хийж байсан цаг үетэй давхацсан учраас нууцын зэрэглэлд орж байсан гэх асуудлыг дахин санууллаа.

Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд 2016 оны хяналт шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн дүгнэлт гарсан байхад, холбогдох  арга хэмжээнүүдийг аваагүй, гол асуудал нь тухайн үеийн Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар АНУ явахдаа Хөгжлийн банкны мэдээллийг нууцалсан талаар хөндөж, тайлбар хариулт шаардлаа.

Харин сайд асан Б.Чойжилсүрэн хариултдаа, ОУВС Хөгжлийн банкны нөхцөл байдал хүндэрснийг ойлгож байсан, хөрөнгө оруулагчдын дунд нөхцөл байдлаас хэт давуулсан сөрөг мэдээлэл цацагдах вий гэдгээс бид болгоомжилж байсан" гэх хариулт өглөө. Түүний хэлж буйгаар бол  ОУВС Хөгжлийн банкны "но"-г мэдэж байж. 

Сануулахад, ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд НУУЦ болгосон гэх  Хөгжлийн банкны 132 хуудас материал 2022 оны 3 дугаар сарын 22-нд ИЛ болсон билээ. 

Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн  хуралдаанаараа Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцээд, 2016 оны хяналт, шалгалттай холбоотой  материалыг нууцаас гаргахаар шийдвэрлэсэн юм. Улмаар  Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын талаарх 132 хуудас материал албан ёсоор нууцаас гарсан.

Тодотгоход, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2016 онд  Монгол Улс эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах үүднээс  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага үүссэн учраас санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа нууцлах ёстой гэж үзэн, Хөгжлийн банканд шалгалт хийсэн  Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцад оруулж байсан гэж мэдэгдсэн билээ.

Хөгжлийн банкны анхаарал татсан зээлүүдийн мэдээлэл 2022  оны нэгдүгээр сард  ил болсонтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр нарын зүгээс уг асуудлыг нууцаас гаргах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлж байсан юм.

Дашрамд сануулахад, 2017 оноос хойш  Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайлангууд ч мөн нууцад байдаг талаар эдийн засагч Ч.Отгочулуу манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан юм. 

 

https://news.zindaa.mn/4i1m

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex