Хагас кокс түүхий эдийг шахмал түлш болгон хэрэглэвэл Улаанбаатарын утаа 70 хувиар буурч, угаартах эрсдэлтийг багасна гэв

0

Хагас кокс түүхий эдийг шахмал түлш болгон хэрэглэвэл Улаанбаатарын утаа 70 хувиар буурч, угаартах эрсдэлтийг багасна гэв

 

Өндөр хөгжилтэй орнуудыг өвлийн цагт зорьсон нийслэлийн оршин суугчид онгоцны буудалд буугаад хамгийн түрүүнд мэдэрч, ичдэг зүйл тус улсын хөгжил бус "хувцаснаас нь үнэртэх утаа” байдгийн жишээг монголчууд бид олонтоо сонсож, биеэр мэдэрч яваа ард түмэн. Улаанбаатар хотын утааны асуудал сүүлийн 10 гаруй жил эрчимтэй яригдаж, өвлийн улирал сайд нарын толгойны өвчин, иргэдийн эрүүл мэнд амь насны хөнөөлт дайсан болоод буй.

-УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН УЛМААС ЖИЛД 15-20 ХҮН НАС БАРЖ, 2500 ГАРУЙ ХҮН ГАЛЛАГААНЫ УЛМААС ЭМНЭЛЭГТ ХАНДДАГ-

Тухайлбал, Цар тахлын үед Корона вирусийн халдварын улмаас нас барагсдаас угаартаж нас барсан иргэдийн тоо зарим өдөр хол давж байсан харамсалтай тоон баримт бий.  Тодруулбал, 2021 онд хийсэн тоон судалгаагаар сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаартаж нас барсан.

Жил бүр 2500 гаруй хүн галлагааны улмаас эмнэлэгт ханддаг. Угаарын хийн хордлогын улмаас жилд 15-20 хүн нас бардаг гэх тоог албаныхан мэдээлж байв.

Түүнчлэн Монгол Улс 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхийн агаарын бохирдолтой улсуудын эхний 20-д жагсаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын  хэмжээ аюултай түвшнээс 15 дахин ихэссэн талаар бид өмнө нь мэдээлж байв. Мөн өнгөрсөн онд Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн үснээс хүнцэл, хар тугалга, никель, титан гэсэн бодисууд илэрсэн талаар бид өмнө нь сурвалжилсан.

-ХҮНИЙ АМЬ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХЭМЖИЖ БУЙ ЦАГ ХУГАЦААГ УТААГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ МАРГААНААР УДААШРУУЛЖ БОЛОХГҮЙ-

Тэгвэл дээрх баримт, дурдсан үгсээрээ бид Улаанбаатар хотын утааг шийдвэрлэхэд бидэнд үйлдвэр барихыг хүлээж суух хугацаа, орон сууц сүндэрлэхийг харж суух цаг байхгүй гэдгийг хэлэх гээд байгаа юм. Иймд энэ өвөл түүний дараа өвлийг утаагүй давах баттай шийдэл, боломжит хувилбар нийслэлчүүдэд хэрэгтэй.

Харин энэ асуудлыг судалж боловсруулж ажил хэрэг болгодог албаныхан энэ онд Хятадаас "хагас кокс” авч хэрэглэх төслийн талаар танилцуулж, олны шүүмжлэлд өртөв.

Тодруулбал, НИТХ-ийн хурлаар нийслэлээс 500 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, түүгээр хөрөнгө оруулах төслүүдээ танилцуулсан. Үүнээс "177,5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч, 45 хоногийн хугацаанд туршилт хийнэ” гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярьсан юм. Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Ерөнхий сайд Эрчим хүчний сайдад даалгасан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 мянган айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулжээ. Ингэхдээ эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 21 мянган тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт орохоор тооцоолсон байна.

Улмаар уг асуудлыг ажлын хэсэг хэлэлцэж, нийслэлийн бондыг Дархан-Уул аймагт зарцуулах нь буруу хэмээн үзэж одоогоор зөвхөн Нисэх, Яармаг, Налайх чиглэлд арванхоёрдугаар сарын 15-наас эхэлж 45 хоног "хагас кокс” түлш туршиж үр дүнг харуулахаар тооцоолон ажиллаж буй аж.

Ингэснээр Дархан-Уул аймгийн 6094 өрх хасагдаж, Хан-Уул, Налайх дүүргийн 20 мянга 790 орчим айл өрхийн 45 хоногийн "хагас кокс” түлшний хэрэглээ 19 мянга 500 тонн болох юм. Автозамын тээвэрлэлтийн хувьд 1 тонн хагас коксыг 1 сая 222 мянга, харин 1 тонн асаагчийг 150 мянган төгрөгөөр худалдаалахаар тооцоолжээ.

-БИДНИЙ ДАРААГИЙН СОНГОЛТ "ХАГАС КОКС” ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО "ХАГАС КОКС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР”-

Иймд бид хэл ам дагуулаад буй "хагас кокс” түлш болон үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, бодит мэдээллийг сурвалжлахаар өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д ажиллаа. Уг ажлын хүрээнд БНХАУ-ын Сентай Нью шахмал түлшний үйлдвэр, Шэнмү энержи девелопмент компани, Ван зонг вей еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын компанийн үйл ажиллагаатай танилцав. 

Тухайлбал,

Сентай Нью шахмал түлшний үйлдвэр нь,  Хагас коксыг шахмал түлш болгодог үйлдвэр. Үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байгаа. Үйлдвэрт 118 хүн ажилладаг. Жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин нэг сард зах зээл болон айл өрхийн хэрэглээнд тааруулж 50 мянган тонн түлш үйлдвэрлэдэг. Хэрэглэгчдийн захиалгын дагуу ес, аравдугаар сараас эхэлнэ шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Шахмал түлшээ ихэвчлэн хагас коксоор хийдэг. Орц найрлагын хувьд түүхий шороо, барьцалдуулагч, хагас кокс зэргийг нийлүүлж физикийн урвал үүсгээд утаагүй нүүрс бий болгодог. Энэ түлш нь тус орон нутгийн айлуудыг зууханд таардаг бөгөөд угаартах тохиолдол нэг ч бүртгэгдэж байгаагүй аж. Харин үнийн хувьд нэг тонн нь 2200 юанийн үнэтэй. Уг шахмал түлшний асаагчийг нүүрс болон аргалаар хийжээ.

Мөн хагас коксыг боловсруулах явцад гардаг давирхайгаар шатахуун, дизель, нарто, бетоны үндсэн түүхий эдийг гаргана авдаг байна.

Шэнмү энержи девелопмент компани нь, Хагас кокс, эрчим хүч үйлдвэрлэдэг компани. Үйлдвэрийн хүчин чадал жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэдэг. Тус компани түүхий нүүрсийг 700 градусын халуунд жигнэж хагас кокс гаргадаг. Түүхий нүүрсийг жигнэх явцад халаалтаас гарсан хий хоолойгоор дамжиж цахилгаан станц руу ордог. Мөн энэ үйл явцад гардаг давирхай нь химийн үйлдвэрт очиж, эцсийн бүтээгдэхүүн болдог аж.

-ХЯТАДЫН НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД "ХАГАС КОКС”-ОО БНАСАУ, САУДЫН АРАБ, АВСТРАЛИ, БНСУ РУУ ЭКСПОРТОЛДОГ-

Ван зонг вей еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын компани нь, 1999 онд байгуулагдсан. Улмаар 2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдгөө 220 ажилчинтай. Жилд 900 мянган тонн түүхий нүүрс угааж 600 мянган тонн нүүрс үйлдвэрлэдэг. 1.2 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр. Энэ үйлдвэрийн онцлог нь нүүрс боловсруулах бүх үйл ажиллагаа нь бүрэн автомат. 150 мянган хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай. Хагас кокс боловсруулахдаа 650-700 градуст халааж гарган авдаг. Түүхий нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн болгох бүх үйл ажиллагааг явуулдаг.

Ингэхдээ мөн давирхай, хий зэргийг гаргаж цахилгаан, шатахуун, дизель гаргана авдаг. Мөн хагас коксоор утаагүй ахуйн хэрэглээний болон ресторан, шорлог зэргийг бэлтгэх олон төрлийн шахмал түлш хийдэг байна. Шорлог шарах төмөр хэрэглэгдэхүүн, шахмал түлш түлэх зуух зэргийг үйлдвэрлэдэг аж. Тус үйлдвэрт агаарын чанар хянадаг автомат төхөөрөмж байрладаг бөгөөд тухайн бүсийн агаарын чанар стандарт хэмжээнээс буурах үед улсаас автоматаар үйл ажиллагааг нь зогсоож, бүх цахилгаан хангамжийг тасалдаг байна. 

Ван зонг вей еэ шахмал түлшний борлуулалтын компани нь боловсруулсан "хагас кокс” нүүрсний түүхийн эдээ БНХАУ, БНАСАУ, Саудын араб, Австрали, БНСУ руу экспортолдог. Түүнчлэн өдөө хийн хэрэглээнд бүрэн шилжээгүй хөгжингүй улсууд болон хотууд "хагас кокс” –ийг хэрэглээнд нэвтрүүлж утааны асуудлаа шийджээ. Хамгийн ойрын жишээг дурдвал, агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлэгч хотын жагсаалтад ороод байсан БНХАУ-ын Бээжин хот "хагас кокс”-оор үйлдвэрлэсэн шахмал түлш хэрэглэж, утаанаас ангижирчээ.

-ХАГАС КОКС ТҮҮХИЙ ЭДИЙГ "ШАХМАЛ ТҮЛШ" БОЛГОН ХЭРЭГЛЭВЭЛ УЛААНБААТАРЫН УТААНЫ ҮНЭРТЭХ БАЙДАЛ 50 ХУВИАР, ХАРАГДАХ БАЙДАЛ 70 ХУВИАР БУУРНА-

Тус үйлдвэрүүд манай улсад баригдах бүрэн боломжтой. Гэхдээ цаг хугацаа хөрөнгө оруулалтын асуудал яригдах тус бидэнд одоогоор ашиглаж болох хамгийн дөхөм шийдэл нь хэрэгтэй байгаа. Тэр нь хагас кокс. Өөрөөр хэлбэл "Тавантолгой түлш”  хагас кокс түүхий эдийг "шахмал түлш" болгон хэрэглэвэл Улаанбаатарын утааны үнэртэх байдал 50 хувь харагдах байдал 70 хувь буурна. Мөн хагас кокс үйлдвэрлэх үед нүүрснээс ялгардаг давирхайгаар нүүрсэд агуулагдах хүхэр 12 хүртэлх хувиар буурч бусад таван төрлийн сөрөг нөлөөт бодис гадагшилдаг байна. Харин илчлэгийн хувьд одоо бидний хэрэглэж буй шахмал түлштэй ижил бөгөөд нэг асахдаа зургаан цаг асна.  

Ташрамд дурдахад,Одоо бидний хэрэглэж буй шахмал түлшийг "Тавантолгой түлш” анх нэтрүүлэхдээ нийслэлийн утааг 30 хувиар буурах зорилго тавьсан. Улмаар урдах машиныхаа дугаарыг ч харах боломжгүй байсан Улаанбаатарын утаа багасаж, тус зорилтод хүрээд байгаа. Харин цаашид утаа үүнээс илүү буурах боломжгүй. Иймд бидний дараагийн сонголт "хагас кокс” ирээдүйн зорилго "хагас кокс боловсруулах үйлдвэр” байх бөгөөд энэ нь иргэдийг эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах сонголт гэдгийг албаныхан онцолж байна. 

 
Эх сурвалж: isee.mn

 


 

 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex