ХАНБОГД 100 ЖИЛ Шог 2024/12/17 0 Ханбогд сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Ханбогд сумыг түүхт ойгоор нь төрийн дээд "АЛТАН ГАДАС" одонгоор шагнав. Баяр наадмын нээлтэд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж нар оролцлоо. Сум орон нутагтаа амжилттай ажиллаж байгаа зарим хүмүүсийг төрийн болон салбарын шагналуудаар шагнагдсаныг гардуулж, мөн УИХ-д Говийн бүсээс сонгогдсон АН-ын таван гишүүний хандивлаж буй 10.000.000 төгрөг, аймгаас олгож буй 100.000.000 төгрөгийн батламжийг тус тус хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. 0
Сэтгэгдэл байхгүй байна.