"Шангри-ла" шатсан уу-шатаасан уу?

0

"Шангри-ла" шатсан уу-шатаасан уу?Интернетед утаа нь уугиж, Ийглээр гал нь дүрэлзсэн 500 сая долларын өртөгтэй түймэр

Хамгийн сүүлийн үеийн Монголын дэлхийд цацагдсан сенсаац гэвэл сургуулийн хүүхдээс авахуулаад сүмийн пастор хүртэл шагшин ярьж байгаа Шангрилагийн түймэр юм. Гэвч Шангрила гэж байна уу? Шал хоосон нэр, шал хоосон юм яриад байна уу гэдэг сэжигтэй асуудал гарч байна.

Анх Баасан авгай, Гүндалай нар ясаа цайтал үзнэ хэмээх ядарсан хятад ажилчны гал тогоог өшиглөн, эх орныхоо төлөө тэмцэж байна хэмээн Шангрилатай дайн зарлаж байсан.

Энэ нь Сүхбаатарын талбайн хажууд төв цэцэрлэг булаан авч байгуулсан, Центр-таун нэртэй өндөр шилэн хөх байшин юм. Шангрила эндээс эхлэн хууран мэхэлж, худлаа ярьж эхэлсэн.

Хулхи Шангрила босож, тэмцэгчид нам гүм болжээ. Монголын ард түмэн хувь заяатайгаа эвлэрэн дотроо гайхдаг болов. Шангри-лагийн дараагийн заль мэх нь Хүүхдийн төв парк болсон.




2014 оны 9 сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Шангрилагийн долдугаарт гарсан түймрийн эхний цагаан утаа уугих үед галын машинууд дохио хангинуулан уужуу тайвуухан ирэх үед хүмүүс пижигнэлдэн цугласан.

-Та нар яаж мэдэв гэхэд шатаж эхэлж байгааг нь интернэтээс үзлээ хэмээн хэлцгээсэн юм.

Үнэхээр интернэтээр 500 сая долларын үнэтэй байшин шатаж байна гэж бүхий л Монгол орон болон дэлхий даяар цацлаа. Ингэж Шангрила-гийн түймэр интернэтэд гарч, Ийгль ТВ эхнээс нь дуустал сайхан шатаж буйг мэдээлэв.

Түймэр унтраах машинуудтай цуг онцгой байдлын дарга Т.Дуламдорж давхин ирж түймэр унтраагаагүй шахам байхдаа цахилгааны утаснаас болж гарсан гэж мэдэгдсэн нь гайхал төрүүлэв.

2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн бүх сонинууд нэгэн төрлийн ерөнхий мэдээ нийтлэв. Учир нь МСS компанитай хаалтын гэрээтэй учир нөгөө интернэтэд гарсан 500 сая долларын үнэтэй, хэдхэн хоногийн дараа нээлтээ хийх гэж байсан байшин шатав гэж мэдээлэв.

Тэр ч байтугай "Өглөөний сонин" -галын дөл өөдөө, Шангрила-ийнхан битгий шантраарай, та нартаа бид хайртай шүү гэх аясын мэдээг нийтэлсний гадна нам-засгийн "Үнэн” сонин таван хоногийн дараа галын шалтгаан олдоно гэж мэдэгдэв.

Харин хүмүүсийн дунд шатсан уу, шатаасан уу гэсэн яриа гарсны дотор Хүүхдийн паркыг дээрэмдсэн хүн чанаргүй асуудлыг хөндөж, уур хилэнгээ илэрхийлж байлаа. Ямар ч ухаанаар бодсон Монгол улсын нялх үрсийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнг дээрэмдсэн явдал хүн чанаргүй хүнлэг биш явдал гэдэг нь ойлгомжтой.

Шашин шүтлэг, мухар сүсгийн яриа ч олонтаа гарч байв. Нүгэл нүдээрээ гарч байна. Баячуудын хулгайлсан мөнгө шатаж байна, Чойжин ламын сүмийн өмнөх байшингууд сайнаа үзэхгүй гэхээс гадна анхны ерөнхийлөгч П.Очирбатын нэр алдрыг олонтаа дурьдаж байв.

Учир нь П.Очирбат ард түмний хөрөнгөөр улсаас барьж өгсөн барилгыг зараад зогсохгүй интернэтээр би хувийнхаа юмыг яах нь хэнд ч хамаагүй гэсэн мэдэгдэл хийсэн нь олны дургуйцлийг төрүүлжээ. Яаж бодсон ч Очирбат өлсч, өлбөрч үхэх гэж байсан ч газар, байшингаа зарсан нь туйлын буруу гэдэг нь ойлгомжтой.

1990 оны ардчилал өөрчлөлтийн дараа гарч ирсэн aнхны ерөнхийлөгчийн өргөө, номын сан, гэр музей гэхэд хичнээн сай-хан байхсан. Тэр тусмаа өөрийнх нь нэр алдарт бүр сайхан байхсан. Хоёр сая доллараар зарсан гэсэн, хоёр сая доллар нь салхинд хийсээд л юу ч биш болно. Харин нэр алдрыг нь хадгалах түүх дурсгалт байшин нь П.Очирбатын төдийгүй Монголын нэр алдрын дурсгал болох байсан.

Нөгөө талаас ямар ч тэнэг хүн байлаа ч Хүүхдийн парк нүдэнд нь харагдаж, цэцэрлэгт хүрээлэн, орчны гоёмсог байгаль дунд амар амгалан амьдарч, насыг барвал сайхан биш үү. Буурь суурьтай анхны ерөнхийлегчийн хувьд, настай хүнийхээ хувьд та нар арай хэтэрч байна шүү гээд гадаад дотоодын хуйвалдагчийг загнаад зогсоож болох байсан биш үү.

Түймрийн мэдээ тун бага тайлбартайгаар өнгөрч байна. Тэнд яг барууны сэтгүүл зүй шиг бөөгнөрсөн хуйларсан олон сэтгүүлчид, сурвалжлагчид цугласан байсан. Гэвч асуудлыг хөндөхийг хүсэхгүй байна. Яагаад Т.Дуламдорж дарга цахилгааны утаснаас болов гэж хэлэв. Яагаад 500 сая долларын байшин шатаж байна гэж дэлхий нийтэд цацах болов. Интернэтэд түймэр ямар хурдан гарч эхлэв.

Нөгөө нэг мэдээ нь МСS-ийн эсрэг тэмцэгч, Женко-ийн Баттулга түймрийг гаргасан байж магадгүй гэж яагаад хар пиарыг интернэтээр явуулав. Хамгийн анхаарал татах мэдээ нь 500 сая долларын өртөг бүхий байшин шатаж байна гэсэн нэг төрлийн хэвлэлийн мэдээ бөгөөд зарим нэг ТВ-ийн твиттерээр мэдээлснээр уг барилгыг Монголын МИГ даатгалд даатгуулж, хэрэв асуудал гарлаа гэхэд МИГ даатгал төлж чадахгүй учраас гадаадын баян компанид 500 сая доллараар даатгуулсан гэсэн мэдээ юм.

Энэ бол дэлхийн баячуудын хувьд түгээмэл хийдэг мөнгө угаалт-тархи угаалт юм. Ах дүү хоёр Рокфеллерийн хоёр өндрийг 99 жилээр өндөр үнэтэй түрээсэлж, маш өндөр үнэтэйгээр даатгуулсан байсан нь илэрсэн.

Далайд осолдож байгаа хөлөг онгоцуудыг мөн даатгуулж, устгаж, мөнгө угаадаг явдал юм. Нөгөө талаас энэ байшин яаж ч бодсон 500 сая доллар болохгүй. Гэтэл 500 сая доллар гэж яриад байгааг уншигч авгай ухаарна уу?

Энд Хүүхдийн парк тойрсон газар хуваасан маш том хуйвалдаан явж байгаа юм. ТТГ-ын ажилтан Л.Гэндэнбаатар гэдэг хүн "Мафийн толгойлогчдын ... эмгэнэлт хувь заяа” гэсэн өгүүллийг нэгэн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонордуулж байсныг санаж байна. Учир нь энэ газар зөвхөн П.Очирбат төдийгүй бусад бүх ерөнхийлөгч нар, манай дээд удирдлагуудтай холбоотой.

Хоёр нам бие биенийхээ авилгачдын жагсаалтыг гаргаад байна. Энэ нь цаашид их удаан үргэлжлэх бололтой. Үүнийг шийдэх арга нэгдүгээр хүнд байна. Хувь заяатай ард түмэнд сайн хөтөч олддог гэдэг. Бидэнд ийм хөтөч олдох болов уу? гэж байсан.

Тэгвэл П.Очирбатын өмнө талд зууны луйварчин Ш.Отгонбилэг газар авлаа гэж шуугиж байсан. Гэтэл Увс аймгийн Малчин суманд болсон ослын дараа энэхүү газраас болж далд эздийн хооронд явагдсан тэмцэл шүүхийн урт маргаан болсон. Бараг хагас тэмбум мөнгө гаргасан боловч нөгөө нэг учир битүүлэг тал нь ялжээ.

"Голомт” банкныхны газар болсон, голомтынхон газраа өгвөл би газраа буцааж өгөхөд бэлэн байна гэж МонУраны Наранхүү мэдэгдээд байгаа нь нэг зүйлийг хэлээд байна. Мөн өнгөрсөн хоёр жилд Голомтынхон хоорондоо тэмцэлдэж бас нэг тал нь ялаад их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг буулгах болсон.

Энэ газартай холбоотойгоор Хадгаламж банк болон Эрдэнэттэй холбоотой хэрэг дэгдсэн. Эрдэнэтийг барьцаалж 350 сая долларын зээлийг Хадгаламж банкны Батхүү аваад устгасан гээд байгаа нь энд явж байгаа юм.

Ц.Элбэгдорж: аливаа мөнгө устдаггүй, байраа солиод байшин барилга юм уу, хадгаламж болдог гэдэг. Яагаад гэвэл Өмнөд Африкийн Стандарт банк, Хонконгийн Хэрри групп энд оролцсон байгаа.

Гэтэл энэ нь Англи төвтэй дэлхийн нөгөө л том баячуудынх. Энэ эзэд Оюу толгойн болон Хөшөөт, Эрдэнэт, Цагаан суварга, манай бусад бүх баялаг, улс төр, төр, эрх мэдэл, банкны цаана зогсож байгаа энэ ээдрээг яагаад энэ олон хэвлэл мэдээллийнхэн олж харахыг хүсэхгүй байна вэ?

Энэ түймэртэй холбогдуулан онцгой байдлын албыг өргөжүүлж, нисдэг тэргээс авахуулаад л бараг хотын түймрийг унтраахад хэрэгтэй мөнгө хөрөнгийн асуудлыг давхар ярьж эхлэв. Дахиад л мөнгө угаалт...

Эх сурвалж: "Хөх толбо" сонин

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex