Төр нь мартсан “Бичигт”-ийнхэн

0
Төр нь мартсан “Бичигт”-ийнхэнУИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Бичигт боомтод ажиллахдаа төрийн бод­­лого шийдвэр хөрсөн дээрээ яаж хэ­рэгждэгийг харж "ичсэн” бо­лов уу. УИХ-аас гаргасан хууль ямар байдлаар хэрэгжиж бай­­гааг өөрийн нүдээр харж эрх ба­­ригчдад нэгийг хэлнэ биз ээ. Эрх баригчид тэр дундаа Хи­лийн боомтын хуулийг баталсан эр­­хэм гишүүд Бичигт рүү нэг зүг­лээсэй, төрийн бодлогоо очиж хараасай.

Хилийн боом­тын тухай хууль хэрэгжиж эхэлс­нээр хилийн боомтыг хөг­жүүлэх эрх зүйн үндэс бий бо­лохоос гадна хилийн боомтыг зөв­хөн дамжин өнгөрөх, шалган нэвт­рүүлэх бүс бус, эдийн за­саг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх ажлыг Боом­тын хөгжлийн ерөнхий тө­лөв­лөгөөний дагуу нэгдсэн бод­лого, төлөвлөгөөтэйгээр зохион бай­­гуулах боломж бүрдлээ хэ­мээн уг хууль батлагдсаны да­раа чамгүй сурталчилгаа явуул­сан.

Гэсэн ч бодит байдал дээр хууль хэрэгжихдээ үнэхээр эм­гэнэлтэй байдалд оруулжээ. Би­чигт олон улсын боомт орон нут­гийн захиргааны мэдэлд байх­даа бага зэрэг хөгжих гэж оролд­сон гэдэг. Орон сууцны хэдэн ба­рилга барьж тэндээ ажилчдаа амьд­руулаад болдог байж.

Ха­рамсалтай нь ЗГХЭГ-ын харьяа болсноор орон нутгийн захир­гаа өөрийн хөрөнгө мөнгөөр бай­гуулсан барилга байшингаа сал­гаж аваад "Бичигт-Их өргөө” ОНӨААТҮГ болж, харин Бичигт олон улсын боомт нэгхэн бай­шинтай тусад гарсан байгаа юм. Эдгээр хоёр байгууллагын нөхцөл байдал хоёулаа хэцүү. Хам­гийн аймшигтай нь тэд Хя­тад улсаас ус цахилгаанаа ав­даг. Нэг кв цахилгаан эрчим хү­чийг нэг юань буюу 302 төг­рөг 80 мөнгө.

Түүний дээр гаа­лийн таван хувь, НӨАТ-ын 10 хувь нэмэгдэхээр 347 төгрөг, 84 мөн­гөөр цахилгаанаа тооцож ав­­даг ажээ. Цаашлаад Бичигт олон улсын боомтод амьдарч бай­гаа иргэдэд ус нүдний гэм. Мөн л хятадаас бал­ло­ноор усаа зөөнө. 60 айлын жи­шиг хороолол гэх зүйлийг барьсан ч гэрэлгүй лаа барьж амьдардаг, иргэд газраа өмчлөх эрхийг нь орон нутгаас нээж өгөөгүй учраас орох оронгүй шахам зутруухан амьдарч бай­гаа юм. УИХ-ын гишүүн үйл ажил­лагаатай нь танилцахаар очи­ход тус байгууллага дээр дар­га гэх сэтэр зүүсэн нэг ч хүн бай­сангүй.

Уг нь шинэ хуулиар хоёр орлогч, нэг даргатай бол­сон аж. Хилийн боомтын за­хир­­гааны дарга Л.Гүндалай өөрийн халаасны хүнээ даргаар то­милж суулгасан ч өнөөх нь хот хүрээгээр л тэнэж явдаг су­­рагтай. Хөвсгөл аймагт нэг су­­мын Засаг даргын орлогч хийж байсан залууг даргаар суул­гасан, хоёр орлогчийнх нь нэг нь аль намар хотод сурна гээд яв­чихаж. Харин нөгөө орлогч нь хаана юу хийж явдгийг мэдэх хүн байхгүй.

Цаашлаад хамгийн эмгэнэлтэй нь тэнд ажиллаж амьдарч байгаа ажилчдын ца­лин хангамжийн асуудал. Хи­лийн боомтын тухай хуулиар тө­сөв санхүүг Л.Гүндалай дан­гаар хариуцдаг болсон бөгөөд са­рын цалингаа авахын тулд заа­вал Л.Гүндалайгаар гарын үсэг зуруулах гэж 860 км-ын ал­саас нийслэлийг зорьдог гэ­хэд дэгсдүүлсэн болохгүй. Өөрс­дийн гэсэн дансгүй, боом­тын захиргаа ямар ч төсөв хө­рөнгөний эрх мэдэлгүй.

Тэнд ажиллаж амьдарч байгаа ир­гэдийн хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдахын тулд 70 км-т байх Эрдэнэцагаан суманд ирдэг бөгөөд мөн л гэр хороогоо хоёр таслах хэрэг гарна. Тэнд эмч байтугай эмийн сан ч байхгүй. Төрөх боллоо гэ­хэд зөвхөн бурхан л туслана гэж найдаж хүлээнэ. Хилийн боомтын ганц нэг машин олдвол сум руугаа эмнэлгийн тусламж авахаар явдаг аж. Мэргэжлийн хяналтын ажилчид нь хилийн нэмэгдэл гэж авахгүй гээд тэнд аль болж бүтэхгүй бүхэн үүр­лэжээ. Төр олон улсын боомт гэх нэртэй энэ цөллөгийн га­зарт 200 орчим иргэнээ цө­лөөд мартаж орхижээ.

Гэтэл Хя­тадын талыг харахад үнэндээ нүүр улаймаар. Хэдхэн км-ын цаахан эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд бүх зүйл байгаа. Автозам, төмөр замаа Монгол Улсын хил хүртэл барьчихсан. Монгол Улсын хилээр даваад л улаан шороо босч эхэлнэ. Харамсалтай нь Монголчуудын хилээр гарах эрх нь ажлын тав хоногоор хязгаарлагдана. Тэр хоногт арайхийн хилээр гарч амьжиргаагаа залгуулах хэдэн баллон ус зэргийг олж ирэх жишээний.

Төрийн хайр ивээлд орно гэсэн биш орон нут­гийн өмч байхаасаа улам дорд­чихсон энэ газрын та­лаар анхаарал хандуулах хүн ба­­раг л байхгүй. Аймгаас нь сон­гогдсон М.Зоригт гишүүнд удаа дараа энэ мэт асуудлаа хэл­дэг ч анхаарна, ярина хэлнэ гэ­сэн сайхан амлалт өгөөд өнөөд­­рийг хүртэл шийдэж өгөө­­гүй аж. Эрдэнэцагаан су­мын эргэн тойронд байх хэ­дэн нүүрсний уурхайгаас болж ашиг сонирхлын зөрчил нь хөдөлж, улс төр хийхээс бус­даар бол тойргийн гишүүн нь ч тэднийг мартчихжээ.

Гэ­рэл цахилгааны асуудлыг нь Эрдэнэцагааны талаас ший­дэж өгөх сураг дуулдаад удаж байгаа юм билээ. Орон нут­гийн өмчид очсон "Бичигт-Их өргөө” байгууллага ч Олон ул­сын боомтоосоо ялгарах зүйл байхгүй. Ус цахилгаан нь хятадаас, улс байтугай айм­гаасаа нэг ч төгрөг авч ча­дах­гүй. Аялал жуулчлалыг хөг­жүү­лээд, жуулчдыг татаад тэн­­дээсээ мөнгө босгож ажилч­даа цалинжуул хэмээн аймаг нь үүрэг өгчээ.

Жуулчдыг та­тах гэж хэрэндээ хичээдэг ч Шилийн богд, Алтан овоо оро­хын хооронд эрүүл мэндийн дэв­тэр, вакцинд хамрагдсан шин­жилгээний бичиг зэрэг түм бу­ман бичиг баримт нэхдэг уч­раас жуулчид зүглэхээ больжээ. Хя­тадаас хараар ажиллахаар орж ирдэг, эсвэл суралцахаар ирдэг хүмүүсээс нэхдэг бичиг баримт нэхдэг учраас эхний удаад 40 хүн ирээд дахин ирэхээ больчихсон байгаа юм.

Жуул­чилж яваа хятадуудыг зодож нүд­дэг асуудлаас үүдэн бараг л аялал жуулчлал хөгжүүлэх боломжгүй гэж хэлж болно. Нөхцөл байдал бодит байдал дээр ийм л байна. Гэтэл аймаг орон нутаг, УИХ-ын гишүүд наанаа түм буман сайхан зүйл ярьж байгаа. Бичигтийг хот бол­гох, аялал жуулчлалын онц­гой бүс болгож Сүхбаатар айм­гийг тэр мөнгөөрөө тэжээх та­лаар ярьж байгаа нь олон. Ха­рамсалтай нь тэнд хүн байтугай мал тогтоход ч хэцүү байна, улс­төрчид өө. Цаасан дээрх сайхан амлалт амьдрал дээр хэ­зээ биелэлээ олж, төрийн бод­лого тэнд хүрэх вэ.
Монголын мэдээ
Б.Тогтох

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex