Визгүй зорчих Оросоос Монголд ирэх занал

0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлаад буцахдаа хоёр улсын иргэд харилцан 30 хоногийн хугацаатай визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өнгөрсөн баасан гаригт 500 гаруй хүн Монголоос Орос руу зорчжээ. Зөрөөд 300 гаруй орос манайх руу ирсэн тухай Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан хэлж байна. Манайх хөршдөө, хөрш Орос манайд улам ойртлоо. Бизнес, аялал жуулчлалаас авахуулаад салбар бүрт шинийг эхлүүлэх, одоо байгаагаа улам өргөжүүлэх боломж монголчуудын өмнө нээлттэй байна.

 

            Уг нь Оросын хил 1995 оныг хүртэл монголчуудад өнөөдрийнх шиг нээлттэй, визгүй байсан. Манайхан тэндээс орос мебель авчрах гэж, савхи, тарваган малгай, хятад бараа оросуудад "шахах” гэж вагон дүүрэн явдаг байсан. Ганзагын наймаачид, Орост сурсан оюутнууд энэ үеийг сайн мэднэ. Харамсалтай нь, тэр жилүүдэд эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Москвад очсон монголчууд нэгнийгээ дээрэмдэж, залилж, аминд нь хүрч, дээрэм тонуул хийж, танхайрсан. Оросуудаас архи уухыг сурсан ч,  яаж уухыг нь сураагүй юм уу даа. Ингээд П.Жасрайн Засгийн үед монголчууд өөрсдөө визтэй зорчих хүсэлтээ ОХУ-ын талд тавьж, зөвшөөрүүлсэн юм. Удсан ч үгүй 1998 оноос буцаад Орос руу явахад визгүй болгож өгөхийг "ах нар”-аас хүссэн. Удаан жилийн хүсэл, улс төр, эдийн засгийн тохироон дээр ийнхүү 16 жилийн дараа харилцан визгүй зорчихоор боллоо. Эдийн засгийн асар их өгөөжтэй энэхүү шийдвэр зарим эрсдэлийг дагуулж болохыг үгүйсгэхгүй.

 

            Цөөн хүн амтай улсын зовлон их. Түүх соёлоо мартах, колони болох, эрлийзжих, тахалд бөөнөөрөө автах вий гэсэн айдас бидний хэнд нь ч байдаг. ОХУ одоогийн батлагдсан судалгаагаар, зургаан сая хар тамхи хэрэглэгчтэй. Тэнд 2010 оноос хойш 90 мянган хүн мансуурч нас бараад байгаа. Оросын цагдаа нар томоохон рок хөгжмийн наадам дээр хүч нэмэгдүүлэн ирдэг. Тэндээс мансуурч, тун нь хэтэрч унасан залуучуудаа бөөн бөөнөөр нь эмнэлгийн машин руу зөөж байгаа бичлэгийг интернэтээр үзэж болно. Афганы намуу цэцгийн тариалан, Казахстаны олсны ургамлын ихэнхийг ОХУ-д нийлүүлдэг нь ил цагаан болсон. Энэ нөхцөл байдал Монголынхоос тэс өөр. Тодруулаад хэлбэл, Монголын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт бие даасан Хар тамхитай тэмцэх тасаг байгуулаад ердөө таван жил болж байна. Орос мансуурсан хүмүүсээ яаж аварч үлдэх талаараа бодож байхад манайх дөнгөж хар тамхичдаа яаж барьж, байцаах талаараа төлөвлөж байгаа улс. Нэг ёсондоо, харьцангуй тайван. Гэтэл мансуурагчийн тоогоороо дэлхийд дээгүүрт ордог визгүй Хятад дээр, визгүй болсон ОХУ бидэнд хилээ нээлээ. Энэ нөхцөлд манай тагнуул, хилийн цэрэг, гаалийнхан илүү сонор сэрэмжтэй ажиллахаас аргагүйд хүрч байна. Энэ бэлтгэлээ ч хангаж эхэлжээ.

 

            ОХУ-ын Ерөнхийлөгчийн шууд удирдлагад Хар тамхи, мансууруулах бодисын эргэлттэй тэмцэх холбооны алба нь байдаг. Энэ алба нь цагдаа, тагнуул, Хууль зүйн сайддаа хамааралгүй. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, харьцангуй удаан жилийн турш бэхэжсэн, бусад улсын хүчний байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлдэг тусгай сургалтын баазтай алба юм байна. Энэ албатай манай цагдаа, тагнуулынхан 2004 оноос эхэлж хамтарч ажилладаг, мэдээллээ солилцдог болсон байна. Визгүй болох бэлтгэл ажлын хүрээнд 2006 оноос эхлээд, 2010, 2014 онд Монголын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиг үүрэг бүхий албадын удирдлагуудыг урьж, хамтарсан зөвлөлгөөн хийж байжээ. Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд, манай талаас Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Амарзаяагаар ахлуулсан цагдаа, тагнуул, хилийн цэргийн ажилтнууд ОХУ-ыг зорьж хамтарсан протоколд гарын үсэг зуржээ. Энэхүү уулзалтад ОХУ-тай хил залгадаг аймаг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар очсон байна. Ингээд гурван зүйл дээр тохиролцсон сурагтай.

 

            Нэгд, визгүй зорчдог болсонтой холбогдуулан ОХУ-ын тал манайд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн болон хар тамхины бүлэглэлд нэр нь явдаг хүмүүсээ зорчуулахгүй. Хоёрт, хил орчмын хар тамхи, мансууруулах бодисын тархацаа судалж, үүнтэй холбоотой хэрэг, сэжигтний мэдээллийг шуурхай солилцож, хамтран ажиллах эрх зүйн орчноо илүү тодорхой болгоё гэжээ. Гуравт, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага судалъя гэжээ. Манайхаас жил бүр хүмүүсээ явуулж, мэргэшүүлэхээр болсон байна. Бид энэ талаар ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, В.Бямбасүхээс тодруулахад, "ОХУ-ын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх холбооны албаны сургалтын албанаас гурван багш ирсэн. Сургалтад цагдаа, хилийн цэрэг, иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 88 алба хаагчийг хамруулж байгаа. ОХУ-ын алба бол өөрсдийн сургалтын баазтай, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, нэлээд бэхэжсэн алба. Энд 10 хоногийн сургалт явуулах юм. ОХУ олон сая хар тамхи хэрэглэгчтэй. Үүнтэй тэмцэж ирсэн тэдэнд туршлага байгаа. Анх визгүй зорчих бэлтгэл ажлын хүрээнд хүн хүч, техник хэрэгслээ бэлдэх, агентлаг, аймаг, орон нутгийн албадын дарга нартаа үүрэг даалгавар өгсөн байгаа. Бидэнд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх хэмжээний арга ажиллагаа, техник, хүн хүчний нөөц хангалттай бий” гэв.

 

            Тоо баримтаас үзэхэд, 2004 оноос хойш манай долоон иргэн ОХУ-д хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Тэндээ 2004 онд нэг эмэгтэй 14 жил, 2009 онд нэг залуу зургаан жилийн ял шийтгүүлсэн тохиолдол бий. 10 жилийн хугацаанд Монголын дөрвөн иргэн хорих ял шийтгүүлсэн юм байна. Харин Монголд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан оросууд байхаас биш ял шийтгэсэн нь сүүлийн 10 жилд үгүй.

 

            НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодисын тайланд Монголыг "тээвэрлэгчийн статустай орон” гэж бичсэн байдаг. Нэг ёсондоо хар тамхины транзит улсаар Монголыг нэрлэчихжээ. "Манай улсад хар тамхи, мансууруулах бодис ерөнхийдөө Зүүн Өмнөд Азийн улсуудаас түлхүү орж ирдэг. Тэдгээр нь тусгай лабораторид химийн урвалд оруулж нийлэгжүүлсэн синтетик бодисууд байдаг. Одоогоор иймэрхүү зүйл хийдэг лаборатори манай улсад байна гэсэн мэдээлэл бидэнд аль нэг шугамаар ирээгүй. Бидэнд ирээгүй учраас байхгүй ч гэж болно. Харин гэрийн нөхцөлд өвс боловсруулдаг жижиг хэмжээний багаж зарим иргэнд байсныг хурааж устгасан тохиолдол бий. Синтетик бодисууд залуусын халаасанд явж байгаа нь хил, гаалийн хяналт сул байгаатай холбоотой. Одоо ОХУ руу гарц нээгдчихлээ. Амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн иргэд Непаль, Бангладеш, Малайз, БНХАУ-аас ОХУ руу мансууруулах бодис зөөх эрсдэлтэй. Хар тамхи бол бүртгэгддэг гэмт хэрэг биш. Хулгай, танхай, хүний амины хэрэг хохирогчтой байдаг учраас хүмүүс цагдаад ханддаг. Хар тамхины хэрэг дандаа нууц далд аргаар үйлдэгддэг. Гомдол гаргадаг хүн гэж байхгүй. Эцэг эхчүүд нь миний хүүхэд ингээд байна гэж хэлдгээс биш бусдаар бол нууц далд аргаар илрүүлдэг” гэж эх сурвалж хэлэв.

 

Ж.Бямбагарав: Хар тамхины рентгэнтэй болох шаардлагатай

 

Бид Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Ж.Бямбагараваас цөөн зүйл тодрууллаа.

 

-ОХУ-тай аль боомтуудаар холбогдож байгаа вэ?

 

-Баян-Өлгийн Цагааннуур, Увсын Боржоо, Тэс, Хөвсгөлийн Ханх, Завханы Арцсуурь, Сэлэнгийн Алтанбулаг, Дорнодын Эрээнцав, Ульханы боомтоор холбогдож байгаа. Эдгээр нь байнгын ажиллагаатай боомтууд.

 

-БНХАУ руу хар тамхи байтугай олон вагон хушны самар хилээрээ алдаж байсан. Одоо ОХУ-тай визгүй болж зорчигчдын хөл хөдөлгөөн бас нэмэгдэх боллоо. Хар тамхи хилээр орж ирэх вий гэсэн болгоомжлолын хариуд юу хэлэх вэ?

 

-Энэ шийдвэр хүчин төгөлдөр болохын өмнө ОХУ-тай хиллэдэг боомтуудын удирдлагуудтай видео хурал хийж, гарч болзошгүй нөхцөл байдлыг танилцуулсан. Гаалийн байгууллагын үйлчилгээ чирэгдэлгүй, хурдан шуурхай байх ёстой ч эрсдэл гарч болзошгүй байдалд бэлэн байхыг анхааруулсан. Хар тамхи, буу зэвсэг, эм зэрэг хууль бус бараанд эрсдэл тооцож бэлэн байх үүргийг өгөөд байна.

 

-ОХУ-тай хамтран ажиллах талаар?

 

-ОХУ-ын гаалийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлийн нэг протокол, нэг хэлэлцээрийг батлахаар яригдаж байна. Энд байгаа нэг ололттой зүйл нь, нэг талын гаалийн байгууллагын хяналт шалгалтыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрдөг. Мөн хоёр улсын гаалийн байгууллагууд цахимаар холбогдож мэдээлэл солилцохыг заасан.

 

-Хилээр орж ирсэн хүн бүрийг нэгжээд байх боломжгүй. Оростой хиллэдэг боомтууд дээр рентгэн тоног төхөөрөмж хангалттай байгаа юу. ОХУ зарим боомт дээрээ 10 сая ам.долларын үнэтэй хар тамхины рентгэн байрлуулсан юм байна. Тэгтэл хар тамхитай эргэлт хил дээр эхний сард 30 хувиар буурсан гэнэ?

 

-Хүний ачаа тээш шалгадаг л рентгэн бий. Хар тамхины, галт зэвсгийн зэрэг бусад улсад байдаг шиг төрөлжсөн рентгэнүүд байхгүй. Галт тэрэгний рентгэн боомт дээр тавина гэж ярьж байгаад хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй байгаа. Бид эрсдэлээ бодож ийм рентгэнүүдтэй болох шаардлагатай.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex