Бурхан болох насанд нь...

0

 

***
- 500 мянгыг өгч байж хүүгээ хажуугийнхаа цэцэрлэгт орууллаа.
- Төлбөр нь үү?
- Үгүй ээ, шагнал нь. Орон тоо нь хэтэрчихээд.
- Өндөр байна шүү. Уг нь улсын цэцэрлэг төлбөргүй биз дээ?
- Төлбөргүй л дээ, гэхдээ одоо яая гэхэв. Хүү маань ядахдаа нийгэмшиг дээ. Мөнгө нь яахав.
- Тэгээд яасхийж нийгэмшиж байна?
- Ямар ч байсан самардаад авсан хүүхдэд хариуг нь сайн барьдаг болсон...
- Яаж..?
- Адилхан самардаж...

***
- Зарим орой хүүгээ цэцэрлэгээс нь авахаар очиход ТВ –ээр "Том Жерри хоёр” үзээд сууж байдаг. Ядахдаа суудал нь хазгай, таг хажуулдчихсан ТВ үзэж байх юм. Хүзүү нь хөшчихмөөр...
- Цэцэрлэгт ТВ үзүүлдэг юм уу?
- Үзүүлэх ёсгүй л дээ. Гэхдээ олон хүүхэдтэй, зарим анги 50 гаруй хүүхэдтэй юм хойно, тэр олон хүүхдийг цөөхөн багш нар ТВ үзүүлж л аргацаадаг байх даа. Эцэг эхчүүдээс нь хүүхэлдэйн киноны DVD –г авчруулж үзүүлдэг юм билээ.
- "Том, Жерри хоёр”-ыг үзүүлж суухаар үлгэр уншиж өгдөг болоосой.
- Харин тийм ээ, би DVD-ийн оронд хоёр үлгэрийн ном өгсөн чинь багш нь их дурамжхан авч байна билээ.

***

- Танай хүүхэд арай дэндүү байна шүү. Айлд орчихоод бурхан шүтээнийг нь авч тоглоно гээд орилон дайрч, өгөхгүй гэхээр ширээ сандлыг нь өшигчөөд сүйд болгоод хаячих юм аа. Хүүдээ юу болдог, юу болдоггүйг хэлж, ойлгуулж байх хэрэгтэй шүү дээ.
- За тэгэж л байг, том болоод ухаан суухаараа аяндаа зүгээр болчихно оо..
- Чи хүүхдээ арай дэндүү дураар нь байлгаж байна!
- Зүгээрээ, хүүхдийг 5 нас хүртэл нь бурхан шиг байлгах ёстой гээ биз дээ. Тэгээд л би дураар нь байлгадаг юм.
- Чи ч хүүхдээ бурхан шиг биш, буг шиг байлгаж байгаа юм биш үү.

***
Монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг гурван нас хүртэл нь "Бурхан мэт өргөмжил”, 3-5 насанд "Буянтан мэт асар”, 6-12 насанд "Албат мэт зүтгүүл”, 13 наснаас цааш "Анд мэт дотнос” гэсэн богинохон атлаа гүн утгат нэгэн сургааль бий... Их санааг хэдхэн үгэнд багтаадаг нь нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог. Энэ хэдхэн үгэнд нүүдэлчдийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал, гүн ухаан бүхэлдээ багтаж байгаа юм.
Аливааг барьж, шинжиж, баталж, нотлох дуртай орчин цагийн барууны судлаачид хүний хүн болж төлөвших явц болон оюуны чадамж 10 хүртлэх насанд, гэхдээ түүний 90 хувь нь 3 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог болохыг нотолжээ. Өөрөөр хэлбэл монголчуудын сурган хүмүүжүүлэх ухааны үзэл баримтлал ямар үнэн болохыг баталгаажуулсан байна. Давтая, зөвхөн гурав хүртлэх насанд хүний оюун санаа, зан суртхуун, төлөвшлийн 90 хувь нь бүрэлддэг.... Монголчууд энэ насыг бурхан мэт хүнийг бүтээх үе учир "Бурхан нас” гэж нэрлэсэн.


Бидний өвөг дээдэс Шинжлэх ухааны энэ үнэнийг бүүр эртнээс гайхалтай нарийн мэдэж байжээ. Яаж мэдсэн нь тийм ч чухал биш, мэдэж байсан нь чухал.
Гурван настан энэ газар дэлхийн амьдралын хир буртаг сууж, тоос тортог дараагүй, хар буруу санаагүй бурхан мэт ариун гэгээхнээрээ байдаг тул бурханд дэвшүүлэн дээдэлж, хайр, энхрийлэл, хүндлэлийн сайхан орчин дор ирээдүйг нь, бие хүнийг нь бүтээдэг байна. Сайхан сэтгэлтэй, зөв зан суртхуунтай, эелдэг, зөв харьцаатай, уур омог багатай, ихэрхүү бардам зангүй, юуг сайн, юуг муу гэдгийг ялгаж салгаж сайтар мэддэг, хүндлэл дээдлэл төгс тийм бурхан мэт хүнийг бүтээх хамгийн чухал эгзэгтэй нас бол "Бурхан нас” гэгдэх 3 хүртлэх нас... Энэ насанд нь хүүхдийн сэвлэгт хайч мэс ч хүргэлгүй даахийг онгоноор нь байлгаж, энэ насаа өнгөрсөн хойно үргээдэг нь учиртай аж. Хүн бүтээгдэх үйл явцын 90 хувь нь ийм сайхан бурхны орчинд өнгөрч, төлөвшинө.


Түүний дараах хоёр жил буюу "Буянтан мэт асрах” нас бол хүүхдийн бие бялдрын эмгэг согогийг засах, эрүүл чийрэг болгох үе. Бурхан шиг тахин шүтэхгүй ч буянтан мэт асран тэтгэж, бие эрхтнийг нь чийрэгжүүлэх нь. Гэхдээ Бурхан мэт тахин шүтнэ гэдэг нь эрх дураар нь байлгана гэсэн үг бас биш юм шүү....
Үүнээс цааших "Албат мэт зүтгүүлэх” 6-12 насанд ажил хийлгэж, хал үзүүлж, гар хөлийнх нь булчин шөрмөсийг бэхжүүлж, хөдөлгөөний эв дүйтэй болгож, бэрхшээлийг даван туулах хатуужил суулгадаг байна. Өөрөөр хэлбэл нэгэнт 90 хувь бурхан болсон түүнд хүмүүний энэ тоост орчлонд аж төрөхөд зайлшгүй сурах учиртай ажлын дадал хэвшлүүд, өөрийгөө хамгаалах, амь амьдралаа авч явах чадварын эх суурийг олгодог ажээ. Хувь хүн бүтээгдэх үйл явц 0-12 насанд, түүний 90 хувь нь "Бурхан” насанд, үлдсэн 10 хувь нь "Буянтан” болон "Албат” насанд, орчинд төлөвшин гүйцэх аж.


Ийнхүү Бурхны болоод Буянтны орчинд хүнээ бүтээгээд авчих ухаан бидний өвөг дээдэст хангалттай байжээ. Өвгөд маань бас "Хүнээр хүн хийхээс илүү ухаан үгүй” гэлцдэгсэн. Үүнээс илүү их ухаан гэж нээрээ хаана буй билээ.
Мөн монголчууд хүний насыг эхийн хэвэлд ураг бүрэлдсэнээс эхэлж тоолдог уламжлалтай. Үүнийг "Хий нас” гэдэг. Энэ ч мөн их ухаан юм. Учир нь мөн л барууны судлаачид эхийн хэвэлд буй хүүхдийн "хүмүүжил, сургалт” 99 хувийн үр нөлөөтэй болохыг олон тооны туршилт, судалгаагаар баталжээ. Аль хэдийнэ хүн болох эхлэл эхийн хэвэлд тавигдаад эхэлчихсэн гэсэн үг юм.
Их сэтгэгч Ж.Ж.Руссо монголчуудын сурган хүмүүжүүлэх энэ гүн ухаанд их ойртож очсон хүн байлаа. XVIII зуунд тэрбээр "Хүн угаасаа бурханлаг мөн чанартай. Гагцхүү түүнийг муу муухай орчин л эвдэж, бузарлаад байна. Тиймээс хүүхдийг бурхан шиг гэгээн, хайр дүүрэн орчинд өсгөх хэрэгтэй” гэж үзэж, номлож байв. Харин монголчууд түүнээс төө өмнө хүнийг бүтээх арга ухаанаа нарийн систем, гярхай судалгаатайгаар томъёолчихсон байлаа.
Ухаан төгс дээдсийн маань энэ ухааныг батлах бас нэгэн судалгаа, ажиглалтыг сонирхуульяа.


Олон орны эрдэмтэд судлаачдийн хийсэн ажиглалт: Бага насандаа чоно, ирвэс, сармагчин мэтийн хээрийн зэрлэг амьтдад "үрчлэгдэн” агуйд нь амьдарч байгаад эргэж хүмүүст олдсон 27 Маугли хүүхдүүдэд нэг нийтлэг зүйл байжээ. Тэд бүгдээрээ хүмүүсийн дунд нийгэмших анхан шатны босгыг давж чадсангүй, сар гарахаар чоно шиг ульдаг, хувьцас өмсөж чаддаггүй, гал үзэж чаддаггүй, махыг түүхийгээр нь зулгааж иддэг, орон дээр унтдаггүй, аяганаас хоол идэж чаддаггүй, газарт асгаж байж долоож иддэг гэх мэтчилэн өнөөх агуйд адгууснуудтай хамт 2-11 насандаа олж авсан дадал хэвшлээ огтхон ч гээсэнгүй. Тэдний ихэнх нь 2-оос 5 хүртлээ араатнуудын дунд амьдарчээ. Тэд нэг нь бүтэн өгүүлбэр хэлж сурсангүй. Тэдгээр хүн-адгууснуудаас ердөө ганцхан нь л халбага барьж хоол идэж сурсан нь хамгийн агуу амжилт байж. Ганцхан Камала гэх Энэтхэгт олдсон охин л хүмүүсийн дунд 10 гаруй жил амьдарсан, бусад нь бүгдээр хэдэн сараас хэдхэн жил л амьдарчээ.
Өөрөөр хэлбэл 0-10 хүртлэх насандаа, ялангуяа 5 хүртлэх насандаа араатнуудтай байсан хүүхэд тэр чигтээ араатан л болж дуусдаг, эргээд хүн болохоосоо нэгэнт өнгөрдөг ажээ. Хичнээн сайхан бурхан шиг орчинд, харилцаанд эргүүлж авчраад ямар ч нэмэргүй, огтхон ч найдлагагүй...
Эндээс хүүхдийн сургуулийн өмнөх болон сургуулийн бага насны боловсрол ямар чухал ач холбогдол, үүрэгтэй, юугаар ч орлуулашгүй, бас нөхөшгүй нөлөө, үр дагавартай болохыг эрүүл ухаантай хэн ч харж ойлгож болно.


Гэвч нэн харамсалтай нь монголчууд бид манжийн колонийн 230 жил, социалист үзэл суртлын 70 жилд энэ уламжлалт мэдлэгээсээ ихээхэн холдон мартагнаж явснаа, ялангуяа барууны "Хүн бол адгийн хувиа бодсон бэртэгчин мөн чанартай” гэсэн суурь хандлагатай хатуу либерал үзлийн цунамид өртсөн сүүлийн 20 гаруй жилд бүр тавьж тууж орхилоо. Энэ он жилүүдэд Монголын төр улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын яг ийм бурхан болох насыг нь золиослон гаргуунд нь хаяв. Эмгэнэл, гашуудал гэхэд ч багадна.
Өөрөөр хэлбэл бид хүндлэл, хүлээц төгс, оюунлаг гэгээлэг бурхан-хүн бүтээх биш, булааж авах тэмүүлэлтэй, өрсөлдөөнд зэрлэгдүү, бүдүүлэг, амин хувиа хичээсэн бэртэгчин зомби-хүн бүтээж байна.

НЭГ: Төр засгийн бодлогын доголдол, дутагдлаас үүдсэн бэрхшээлүүд


- Төрөөс сурган хүмүүжүүлэх уламжлалт арга ухаандаа тулгуурласан боловсролын суурь онол арга зүйг одоо болтол гаргаж чадаагүй байна.
- Төр хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын асуудлыг ямагт 3, 4 дүгээр зэрэгт тавьж ирэв.
- Төрийн бодлого дутагдсанаас улсын хэмжээнд ясли цэцэрлэгийн хүрэлцээ муугаас улсын хэмжээнд 56 000 хүүхэд буюу 10 хүүхэд тутмын 3 нь сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдаж чаддаггүй,
- Ясли цэцэрлэгийн хүрэлцээ муугаас нэг ангид даац хэтэрч, улмаар ясли цэцэрлэгийн сургалт стандартыг хэрэгжүүлэх боломжгүй болсон, зөвхөн өдөр өнжүүлэх төдий үүрэг гүйцэтгэж, хүүхдийн төлөвшил хүмүүжил анхаарлын гадна гарсан,
- Ясли, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас ясли цэцэрлэгт хүүхдээ оруулах эрэлт хэрэгцээ нэмэгдэж, энэ нэмэгдэхийн хэрээр төлбөрийн чадвараар уралдах, ялгарах байдал бий болсон,
- Эмзэг бүлгийн хүүхдүүд улсын ч, хувийн ч ясли, цэцэрлэгт хамрагдах боломжгүй болсон. Тэд амьдралын маш хүнд хэцүү хатуу нөхцөлд өсөж байна. Нийгмээ, орчин тойрноо үзэн ядаж, дайсагнасан сэтгэлгээний хандлага илэрхий ажиглагдаж мэдрэгдэх болсон,
- Ясли, цэцэрлэгийн багш нарыг дунд сургуулийн багш нараас доод түвшинд үзэж ирсэн, сургалт хийгээд цалин хангамж нь доогуур,
- Цэцэрлэгийн өмнөх насны хүүхдийн ч, ясли, цэцэрлэгийн багш нарын ч сургалтын агуулга, стандарт хоцрогдсон, явцуу байсаар байна, өөрөөр хэлбэл "бурхан хүн бүтээх” өвөг ухааны үнэр алга байна,
- Ясли цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг нөхөхөөр хувийн цэцэрлэг, яслийг олноор нь хөхүүлэн дэмжиж буй ч тэдгээрт хүүхдийг хүн болгох зорилго хомс, бизнес нь түлхүү талдаа байдал илэрхий ажиглагдаж байна. Зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй цэцэрлэгийн 130 гаруй нь төрийн бус өмчийн цэцэрлэг байна. Эдийн засаг хүнд хэцүү цаг дор хувийн хэвшилд төр ачааллаа хугаслах нь зөв арга зам ч, түүндээ тавьдаг шаардлага, стандарт илт дутмаг байна.

ХОЁР: Үндэстний сэтгэлгээний доголдол

- Олон эцэг эхчүүд "Бурхан мэт өргөмжлөх” гэдэг уламжлалт ухааныг огт мэддэггүйгээс хүүхдээ энэ насанд нь хатуу чанга дэгтэй байлгах, зодох, айлгах, хажууд нь бүдүүлэг авирлах, чанга яхир дуугаар харьцах гэх мэтээр хүмүүжүүлдгээс хүүхдийн дотоод ертөнц эвдэрч, өөртөө итгэлгүй, зальхай, хуурамч, эв таарвал хэнийг ч хуурч мэхлэхээс буцахгүй хүн болон өөрчлөгдөж байна. Эсвэл зүгээр л зөнгөөр нь хаячихдаг.
- Зарим эцэг эхчүүд "Бурхан мэт өргөмжлөх” гэдгийг хаа нэгтэйгээс сонссон ч үүнээ огт буруугаар буюу хэт эрх дураар нь байлгаж, хүссэн бүгдийг нь биелүүлэх явдал гэж ойлгосноос үүдэн бусдыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх тухай анхан шатны мэдрэмжгүй болгон өсгөж байна. Юу болдог, болдоггүйг хэлж, ярьж, үлгэрлэж, сургах тухай ямар ч оролдлого, ойлголт, хандлага байдаггүй. Угаасаа ч тийм гэрийн суурь хүмүүжил ч, сургуулийн хүмүүжил ч, үндэстэн нийтийн ойлголт ч байхгүй болчихсон. Үр дүнд нь хүүхдүүд нь санал нийлээгүйгээ шууд дарж авах гэж улайран үзэн яддаг, түрэмгий араншинтай, бусдыгаа ойлгох, хүндэтгэх анхан шатны зан суртхууны харилцаанд сураагүй, өөрийгөө ертөнцийн төв гэж үздэг бурангуй сэтгэлгээтэй болон өсөж байна. Өнөөдөр харанхуй, ахуйн болон харилцааны соёлын дутмагшилд гүнзгий нэрвэгдсэн нийгмийн нөхцөлд байдалд энэ мэт сурган хүмүүжүүлэх мунхагдуу аргын доголдол ихээхэн нөлөөлсөн.

***
Уламжлалт суурь үзэл баримтлал, гүн ухаанаа гүнзгий шингээсэн, ямар ч засаг нь гарсан ягштал баримталдаг сурган хүмүүжлийн төрийн бодлогын баримт бичиг одоо болтол тодорхойгүй байна.
Монгол хүн, монгол зан заншлийн онцлогт тохирсон үндэсний баялаг, өвөрмөц, нарийн үзэл баримтлал, гүн ухаан байсаар атал барууны сурган хүмүүжлийн олон арга туршлагыг монгол ахуй, хүнд зохистой эсэхийг хянан үзэлгүйгээр олон жилээр хуулбарлан дагаж, үнэн хэмээн нот итгэн төөрөлдөж, үндэстнийхээ ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа, улмаар улс үндэстнийхээ оюун сэтгэлгээний цоорхойг улам томруулж ирлээ.
Ийнхүү төрийн бодлого дутуудсанаас олон гажуудал ар араасаа ундарч, гарах гарцгүй мэт битүү гогцоо тойрог үүсгэжээ.
Үндэстэн нийтээрээ сурган хүмүүжүүлэх баялаг уламжлалт арга ухаанаа таг мартсан, буруу зөрүү ойлгосон, мэддэг ч ач холбогдлыг нь гүнээ ухааран ойлгоогүй байдал хавтгай байна.


Самардвал адилхан самардалцаад, нулимсны өмнөөс бас нулималцаад явахыг нийгэмших гэж ойлгох хэмжээнд хүртлээ бид зэрлэг байдалдаа дасчихсан байна.
Гудамжинд нус, цэрээ хаяхыг байтугай орцонд бие засахыг ч энгийн явдал гэж үздэг, оочер дараалал дайрахыг, булхай луйвар хийхийг, бүдүүлэг, эз түрэмгийг чадаж байгаа хойно арга байхгүй гэж өөгшүүлдэг, худлаа ярьж, улсаа дампууртал завшихийг бахархан дуурайдаг оюуны соёлын наад захын хэм хэмжээг мэдэхгүй нийгэм бий болж байна. Яагаад гэвэл ийм гаж зүйлтэй нийтээрээ огтхон ч тэмцдэггүй, төр нь ч ийм мэт оюун сэтгэлгээ, ёс зүйн асуудалтай огтхон ч зууралддаггүй, их сайхан дипломат төртэй болсон.
Ийм ой гутам байдлыг бид хаа сайгүй, замын хөдөлгөөн дунд, нийтийн үйлчилгээнд, айл гэрт, ялангуяа улс төрийн өндөрлөгт бүр ихээр харж, үзэж байна. Төрийн өндөрлөгүүд, лидерүүд маань улайх ч үгүй худал залцгааж, нэг нэгнээ ховч эхнэрүүд аятай муулцгаана, муу муухайд үндэстнээ үлгэрлэнэ. Тэгээд адагт нь Монгол хүн бол тэнэг, бүдүүлэг, соёлгүй, совест байдаггүй гэж нийтээрээ шогширцгооно. Гадагшаа очихоороо монгол хүн монголоосоо цэрвэн зугтаацгаах нь олонтаа...
Монгол хүний хөгжлийн үндэс нь МОНГОЛ ХҮН. Гэтэл Монгол хүнээ бүтээх ёстой тэр эмзэг, чухал "Бурхан” насыг нь төр засаг ч, түмэн олон ч үл тоож, зарим үед бүр гишгэлэн дарангуйлж байна. Ямар үр тарина, тийм л жимс хураадаг гэдэг. Бурхан болох насанд нь буг шиг болгож өсгөчихөөд, өнөөдөр нийгмийн дэг журам байхгүй болсныг, ёсзүй алдагдсаныг, хэт хувиа хичээсэн бэртэгчид, нийтээр хүндэтгэн дагадаг журам ёсыг үл тоодог бүдүүлэг анархистууд үй олноороо бий болсныг гайхан шогшрох нь мунхагийн мунхаг явдал юм.


Эцэст нь хэлэхэд бид үр хүүхдүүддээ, ирээдүй хойчдоо "БУРХАН НАС”-ыг нь буцааж олгох хэрэгтэй болжээ. Төр засаг нь ч анхаарч, ухаантан сэхээтнүүд нь ч бодлого ухаанаа гаргаж, уламжлалт арга ухаанаа ард түмэндээ түгээн сурталчилж, ухааруулж, эцэг эхчүүд ч дор бүрнээ нэгийг бодон хичээх цаг болжээ. Эс тэрвэл өнөөх Тамын тогоон дотроо чангаацалдсаар дуусах нь байна шүү...


Б.Номинчимэд

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex