Хоршоо

0

 

Нэг биш түүнээс дээш тоотой юмыг олны зэргэмжид тооцох нь монгол хэлний ёс болой… Хоршоо бол нэг биш олон юм. Бас олондоо хоёр түүнээс дээш юм. Өндөр хоршооны үүдээр галгиулж явсан дээдсийн аман зугаа, өргөн хотлоороо хөдөлмөрөө нэгтгэхийн үүдэл хоршооллын хөдөлгөөнөөс эхлээд хоршихын тухай олон зүйл мэдээж бий. Нэг талаас нь бодоод байхад хоршоо гэдэг чухамдаа тооны утгатай ч, нөгөө талаас нь ажиглаад үзвэл эвлэрлийн агуулгатай ухагдахуун. Хоршоо гэж…Чухамдаа үгийн гарал мөшгөвөл "Хо” язгууртай аж. "Хо” язгуур бол хоёр гэдэг тооны нэрийн язгуур л даа. Энэ цөм утгаас нь аваад үзсэн ч хорших нь хоёроос цааш юмыг л хэлээд байна. Хоршоо гэдэг үг бас хөрөнгө мөнгө эд агуурсын далд санаа байна. Хоршооны хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгө, хүч хөдөлмөрөө хоршсон хөрөнгө гээд гараад ирнэ.
 
Сэтгэл хорших гэж нэг зүйл байх шиг санагдах юм. Хоршоогүй юм хорвоод ховор байна. Хүмүүний тулах хүч нь сэтгэл. Сэтгэл ерөөс нүдэнд үл харагдаж, гарт үл баригдмуй. Гэхдээ л сэтгэл бол хүний хамгийн чухал эрхтэн. Энэ чухал эрхтэн хүртэл хоршихын нигууртай. Сэтгэл хоршино гэдэг нь хайр гэдэг зуучлагчтай. Нэг л хоршвол хорвоог хамт туулахын чин зорилгод нийцнэ…Үүнийг гэр бүл хэмээнэ. Гэр бүл бол хоршооны анхны хэлбэр. Тэгээд ч монголчууд "Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэсэн үгийг олон зууны турш оюуныхаа гал дээр ширээсэн буй за. Гэр бүл болно гэдэг үнэндээ сэтгэл хоршихын нэр.
 
Эрхтэн хорших гэж нэг зүйл байх нь. Нэг биш хоёр юм л хорвоог туулдаг. Хоёр хөлөөрөө явж, хоёр гараараа барьж, хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонсож…гээд хос юмыг энэ биенээсээ хайгаад байвал гараад байх бололтой. Хоёр нүдтэй хэрнээ хорвоог нэг л болгож хардаг ижилсэн нягтрахын үүдэлтэй, хоёр чихтэй хэрнээ ертөнцийн анирыг нэг л авиагаар сонсдог байх юм. Хоёр гараа баруун солгой гэдэг ч хүндлэн золгохын цагтаа хоёр алгаа дэлгэж дээдэлдэг ард түмэн бол бид ээ…
 
Хоршоо гэдэг бас найрсан ижилсэхийн нэр. Хоршин дуулахын сайхныг "үзүүлээд өгдөг” ахмадууд одоо мартагдахын манантай хөтлөөр цаашилж буй ч хоёулаа хуваагаад дуулдаг залуучуудын үе мандан бадраад байна. Дуу хорших гэдэг найрсан эвсэхийн хамгийн яруу хэлбэр. Хааяадаа гандан хийдээр хурал хурж ахуйд орвол бас эрдүү баргил хоолойтны эгшиг аргадан хоршиж байгааг сонсох болно. Унзад хоолойтой лам нар гэдэг бас чиг ихээхэн авьяас чадалтайд тооцогддог байсан.
 
 
Хос ёсны сургаалд илүү итгэдэг монгол хүний эд эдлэл бас хоршихын нэг хэлбэр ээ…Монголчуудын бас нэг эд өлөг бол малын тоног хэрэгсэл, өөрсдийнх нь өмсөж зүүхээс эхлээд эдэлж хэрэглэх зүйлс. Хошмогтой дээлнээс эхлээд хоймсон чөдөр, хошлон дээс дан суран хазаараас давхар суран хазаар, амгай зуузай, гөлөм, дэвс хүртэл олон эд зүйл дээр энэхүү хоршоо хэмээх хоршихын агуулга оршсоор л байх юм. Үг хоршихоос эхлээд сэтгэл хоршихын далд аялгуунд оршиж, эрхтэн хоршихын ил агуулгад нийцэж, эд эдлэлийн хос зэргэмжид хүрсэн энэхүү ХОРШОО гэдэг үгийг олон талаас нь бодож болгоовоос утгын өргөсөл нь олон гол нийлж, мөрөн болдгийн агаар нэгэн буй. Энэ олон салаа утгын нийлэх уулзварт ЭВЛЭРЭЛ гэдэг эрхэм үгийг их мөрөн мэт дэлгэе. 
 
2013.08.14
 
Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex