Үнэхээр гайхалтай
Таны харж буй зүйл бол байдаг л нэг чимэглэл биш ээ. Хэн бүхэн ийм зүйлийг өөрөө хийхгүй байх шүү. Таны интернэтээс байнга үзэж харж байдаг гэр чимэглэх аргуудыг шууд гэртээ хэрэгжүүлэхэд амаргүй байдаг. Харин одоо танилцуулах аргыг хэнбугай ч ашиглаж болох юм. Энэ хос хэдэн зуун ширхэг модны их бие болон хуучны бүтээлч аргыг ашиглан гэрийнхээ шалыг сэтгэл татам сайхан болгож чадсан байна. Тэдний хэрхэн хийснийг шат дараатайгаар үзүүлье. Аризонагийн хос "Модон материалаар барих” аргыг ашиглан олсон моднуудаараа шаллагаа хийжээ Тус аргыг ашиглан муухай болсон бетонон шалаа нөхөн шинэ болгожээ. Бага зэрэг шүүрдэж цэвэрлэсний дараагаар модоо байрлуулаад л гүйцэх нь тэр. Мужийнхаа ойгоос хууль ёсоор модоо бэлдсэн. "Том холтост арцны мод” болон "Матран холтост арцны мод” нь өөрийн жамаараа унасан байсан ажээ. Жижиг хөрөөгөөр модоо 2,5 см зузаантай хөрөөдөж, сөрсөн хэсгүүдийг нь зүлгүүрээр цэвэрлээд шалтай нааж тогтооно. Бүгдийг нь нямбайлан нааж байрлуулсны дараа моднуудыг хөдөлгөөнгүй болгохын тулд эдгээр дискийг зайнд нь хийж нягтаршуулна Тун удалгүй шал ийм гайхалтай болох юм. Дараа нь полиуретаныг нимгэн дэвсэж өгнө. Энэ нь зуурмагийг наалдахаас сэргийлж байгаа хэрэг. Полиуретанаа хэд хэдэн үе дэвссэнээр таны шал бэлэн болох болно. Үнэхээр гайхалтай байгаа биз?
Сэтгэгдэл байхгүй байна.