Залилан хийсэн хятадууд батлан даалтад гарчээ
Хятадын иргэн Л, Ф, Ю, М нар манай улсын иргэдтэй хамтарч аж ахуйн нэгжийн ПОС терминал төхөөрөмжийг ашиглан 536 сая төгрөгийн хандалт хийсэн байдаг.
Цагдаагийн ажилтнууд Монголын арилжааны банкуудтай хамтарч тэр үйлдлийг нь таслан зогсоон, 536 сая төгрөгийг хуурамч карт ашиглан залилж байсныг нь мэдэж, уг хөрөнгийг царцаасан ч тэд 166 сая төгрөгийг өөрсдийн дансандаа шилжүүлсэн байдаг. Ингээд мөрдөн байцаах ажиллагааны явцад дээрх мөнгөнөөс 60 сая төгрөгийг бэлнээр авсныг тогтоосон юм.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл байхгүй байна.