Дэлхийн хамгийн том ажил олгогч 3,2 сая ажилчинтай

0
Манай гарагийн хамгийн том ажил олгогч 10 байгууллагыг танилцуулж байна.

Манай Монголын хүн амаас ч олон буюу 3,2 сая хүн ажилладаг байгууллага байдаг гээд төсөөл дөө. Тэгээд бас хамгийн их ашиг орлоготой ажилладаг гээд байгаа.

Гэтэл 3-хан сая хүн амтай Монголоор дүүрэн ажилгүйчүүд. Тодруулбал 3'027'688, 2015 оны 6-р сарын 30-ны байдлаар. Гурван сая хүнийг нь биш харин 713 мянга гаруй айл өрх бүрээс ердөө 1 хүнийг л өндөр цалинтай боломжийн ажлаар хангахад бид сайхан хөгжинө дөө гэж мунхагланам. Ер нь газраа ухаж байхаар хэдэн сайн топ менежер гадаадаас хөлсөлж авчирвал яасын? Тавантолгой, Оюутолгой гээд хэдэн "толгой"-гоо үр хойчдоо үлдээе, төрийн өмчийг идэж шамшигдуулахгүй өндөр ёс суртахуунтай болсон хойноо ирээдүй үе маань үр өгөөжтэй ашиглана биз.

Сонирхуулахад, энэ 10 ажил олгогч нийт 18 сая гаруй ажилчинтай. Энэхүү жагсаалтыг Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum) гаргажээ.

 

1,2 сая ажилчинтай "Foxconn" буюу "Hon Hai Precision Industry Co". Тайваний энэ компани электроник, компьютерын эд анги үйлдвэрлэдэг.
 
 

1,3 сая албан хаагчтай Энэтхэгийн Зэвсэгт хүчин. Дэлхийн 4 дэх том цэргийн арми жилд 46 тэрбум долларын төсөвтэй (2014 он).

 
 
 

1,4 сая ажилчинтай Энэтхэгийн төмөр зам. Төрийн өмчит энэ байгууллага өдөрт 23 сая зорчигчийг (7000 гаруй станц) тээвэрлэдэг. Төмөр замын урт 115 мянган километр. 
 
 

1,5 сая ажилчинтай "State Grid Corporation of China" корпораци. Энэ бол Хятадын цахилгаан сүлжээний байгууллага.
 
 
 

1,6 сая ажилчинтай энэ байгууллага бол Хятадын үндэсний нефть, байгалийн хийн корпорации. 
 
 
 

1,7 сая ажилчинтай байгууллага. Энэ бол Их Британий эрүүлийг хамгаалах алба. 
 
 
 

1,9 ажилчинтай "Макдональдс". Энд дэлхий даяар ажилладаг ажилчдын тоог нэгтгэн харуулжээ. 

 
 

2,1 сая ажилчинтай "Walmart". Америкийн сүлжээ дэлгүүр. 
 
 
 

2,3 сая цэрэгтэй Хятадын арми. АНУ, Оросын дараа дэлхийн 3-т орох энэ армийн жилийн төсөв нь 126 тэрбум доллар. 

 
 

3.2 сая ажилчинтай АНУ-ын Батлан хамгаалах яам. Энэ яам улсынхаа Засгийн газар, бүх агентлагт хяналтаа тогтоож чаджээ. Жилийн төсөв нь 2014 онд 610 тэрбум доллар байсан, жил бүр нэмэгдсээр байгаа.
 
www.mnews.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.