Дэндүү дураар авирлагсад

0

Асуудал бүрийг шийдээд шийдээд явчихмаар юм шиг "Шийдлийн" гэх сайхан алдартай Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн хувь заяа зургаан сар болоод сэвтэв. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Сэхэж үлддэг юм гэхэд дорвитой юм хийнэ гэж горьдолтгүй боллоо. Хөөсөн, хөөгдсөн хэрүүлээ нэг тийш болгож эвлэрэх дүр эсгэтлээ хэчнээн ч хугацаа алдах юм. Ийм байдалтайгаа үндэсний баяр наадмыг угтах нь бараг ойлгомжтой.

Өчигдрийн байдлаар хөөсөн туусан, хөөгдсөн туугдсан хэрүүлтэйгээ Ерөнхийлөгчийн өмнө Ерөнхий сайд нь хоёр намын даргатайгаа очсон ч асуудал шийдэгдээгүй.

Юутай ч МАН-аас салах бичигтээ АН үнэхээр болохгүй болоод салж байна гэх олигтой шалтгаан дурьдаагүй байна. "Засгийн газарт орж ирээд зургаан сар болохдоо  албан тушаалын томилгоо их хийлээ, зарим газар төрийн байгууллагын цэвэрлэгчийг хүртэл халж солилоо" гэхчлэн өөрсдөө нэгэн цагт хийгээгүй юм шиг үндэслэл хавчуулжээ. 2012 онд АН  санаачилгаараа "Шинэчлэлийн" Засгийн газар байгуулаад өөрийнхөө намын хэчнээн хүнийг гудамжнаас төрийн албанд шургууллаа даа.

Бүлэг, клубийнхээ нарийн бичиг, цай зөөгчийг  хүртэл төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагын Тусгай тасагт авчирчхаад бичиг цаас хувилуулсан шиг гарын үзүүрт зарчихаад сул цалин өгөөд байж буй жишээ баримт олон бий. За, ээлжит задрал явагдаж, АН нь МАН-ыгаа хөөчихлөө гэхэд энэ намын томилгоогоор төрд ирсэн хүмүүсийн оронд шинэ хамтрагчийнх нь, эсвэл АН-ын гишүүд ирнэ. Ийм юм  болох нь гарцаагүй. Хоёр хар хэрээ л биенийхээ үйлдлийг давтчихаад, нэгнийхээ харыг гайхаад байна гэсэн үг.

"Шийдлийн" Засгийн газраас МАН-ыг гаргана, МАН-ыхан өөрсдөө ч гарна гэдгээ уг нь эрт шийдсэн гэх. Гэнэтийн юм шигээр нийгэмд сенсаац шуугиан болгон цацсанаас л бус. Хамтарсан өдрөөсөө л хоёр намын удирдлагууд зөрчилдөөд эхэлсэн сэм шивнэлдээн шаргал ордон хавиар хэсэгтээ л тэнүүчилсэн. Албан тушаалтайгаа наадамлачихаад намраас тарж бутрая гэсэн санал дээр нэгдсэн гэх хэрнээ яагаад ч юм тэр тохироондоо хүрсэнгүй.

Энэ толхилцоон хоёр намд хоёуланд нь ашигтай юм шиг. Сонгуулийн өмнө ажил хийлгэдэггүй саад тээг болдог, төрийн албан хаагчдыг намын харьяаллаар халж сольдог муу нэрийг МАН-д үүрүүлэх нь АН-д ашигтай. Төр засгийг өөрийн гэр орон шигээ санаж самарч байгаагаар АН-ыг харагдуулах нь МАН-д ашигтай. Ард түмэнд бол энэ жүжиг нь ямар ч ашиггүй.

Нам толгойлсон эрхмүүдийн хэлээд байгаагаар АН, МАН-ын байгуулсан хамтын ажиллагааны нэг гэрээ байх шиг. Түүнийгээ дүгнэснээр нэг нь хөөж, нөгөөх нь хөөгдөхдөө тулсан гэх юм. Гэвч тэр гэрээнд нь юу гээд заачихсан, ямар ажил хийнэ гэсэн, дүгнэхэд юу нь биелсэн, юу нь биелээгүй зэрэг бодитой мэдээлэл байхгүй. Аягүй л бол тэр гэрээ нь олон нийтэд дэлгэж болохооргүй "нууц"-уудтай ичмээр юм байгаа даа.

Хаашаа ч юм, Ерөнхий сайд нь эзгүй байхад тэр хүний урдуур ороод АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргачихдаг. Тэр шийдвэрийг нь Ерөнхий сайд хэзээ хойно "мэдэж", "МАН улстөрийн шийдвэрээ гаргасан бол намынхаа шийдвэрийг дагана" гээд сууж байдаг. МАН-ынхан ч "Нэгэнт хамтрагч маань улстөрийн шийдвэрээ гаргасан тул бид албан тушаалтай зууралдах шаардлага байхгүй" гэж байх ч шиг.

Ард түмэн төрийг хэнээр бариулахаа мэддэг болсон гэх өнгөрсөн 24 жилийн хугацаанд төр засгийн түүхийг бичиж ирсэн АН, МАН-ынхан Засаг төрийг тарааж, эмхлэхдээ зөвхөн нам намынхаа,  хувь хувийнхаа ашиг сонирхлыг  дээдэлж дэндүү дураараа авирлаж байгаа. Өнөөдөр өрнөж буй үйл явц хүмүүсийн тархинд шинээр сууж байгаа хамгийн сүүлийн жишээ нь. Үүнээс өмнөхийг ой санамжиндаа хадгалсан хүн цөөн болов уу. Хадгалах ч аргагүй, холион бантан хойно аргагүй биз. Үүнд нь хяналт, хязгаар байхгүй. Хараад тэсээд, тэвчээд суухаас өөр замгүй. Босоод ирснийг нь буудаж хөнөөгөөд, шоронд хориод зүрхийг нь авчихсан болохоор юу хийхийг нь харахаас өөр сонголт ард түмэнд үгүй.

Зургийг: Б.Бямба-Очир

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex