Хятадын тэрслүү үзэлтэн Ай Вэйвэй дөрвөн жилийн дараа паспортоо авлаа
Хятадын Засгийн газрын эсрэг ярилцлага өгөх, нүцгэн зураг авахуулах тэргүүтэй эсэргүү үйлдлээрээ олонд танигдсан зураач, тэрслүү үзэлтэн Ай Вэйвэйд дөрвөн жилийн дараа орон нутгийн удирдлагууд паспортыг нь буцаан өгчээ.
Өчигдөр эдүгээ 57 настай Ай Вэйвэй зураг болон баримтыг инстаграммдаа байршуулж, "Паспортыг буцаан олголоо” гэх тайлбарыг зүүсэн байжээ. Түүний паспортыг 2011 онд 81 хоногийн хугацаатайгаар баривчлагдах үед хураан авсан аж. Паспортоо эргүүлэн авснаар тэрбээр хуулийн дагуу гадаад улс орнуудад аялах эрхтэй болох гэнэ.
Тэрслүү үзэлтний хэлснээр паспортоо эргүүлэн авснаас хойшхи анхны аялалаа Германд хийх гэнэ. Тэнд түүний хүү өнгөрсөн жилүүдэд амьдарч байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.