Буянт голын бохирдол эрс нэмэгджээ
Мөн голын дэргэд амрахаар ирсэн хүмүүс уусан ундааныхаа сав, архины шил, цаас хогоо хаана сууж амарсан тэр газраа орхиод явж байна. Тэнд зориулалтын хогийн сав байрлуусан байтал хогоо ил задгай хаяж,хүүхэд багачууд усанд сэлж тоглож байхад, архи, пиво уусан хүмүүс ил задгай бие засаж байгааг ч нутгийн иргэд хэлж байна.
Энэ нь мэдээж аймгийн холбогдох албаныхан хараа хяналт бага тавьж байгаагаас болсон хэмээн шүүмжлэх иргэд цөөнгүй байна.