Сайд нарыг огцруулах материалын бүрдүүлэлт дутуу гэж буцаажээ Шинэ мэдээ 2015/08/01 0 МАН-аас томилогдсон зургаан сайдыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх тухай төслийг өнөөдөр өргөн барина гэх мэдээлэл байсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 13.30-д УИХ-ын даргад уг тогтоолын төслийг өргөн барихаар өрөө рүү нь орсон ч 16.00 цаг хүртэл хойшиллоо гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл засгийн газрын гишүүнийг огцруулах тухай төслийг өнөөдөр 13.30 цагт өргөн барьсан юм байна. Гэвч УИХ-ын Тамгын газраас Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай төсөл хууль тогтоомжийн шаардлага хангаагүй, материалын бүрдүүлэлт дутуу байна хэмээн буцаасан талаар УИХ-ын тамгын газрын албаны эх сурвалж мэдээллээ. 0
Сэтгэгдэл байхгүй байна.