Дараагийн бор оймсны эзэн нь "ярьдаг" Ц.Элбэгдорж уу

0


 Тэр 1990 оноос өнөөдрийг хүртэл ярьсаар л байна. Цагаан морин жилийн жагсаалын үед ярьж, уриалж байсан Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхийлөгчийн албан тушаалыг зургаа дахь жилдээ хашчихжээ. Улс төрд ороод 27 жил болж буй энэ эрхэм энэ урт хугацааг зөвхөн ярьсаар өнгөрүүлж. Уран гоё үгээр сайхан зүйлийн тухай бишгүй л ярьдаг. Харин түүний ярьсан хэлснээс хэд нь үр дүнгээ өгч, биелэлээ олов оо гээд бодохоор л харамсах сэтгэл төрдөг юм. Одоо нэгэнт ард түмэн Ц.Элбэгдорж гэдэг хүн 20 гаруй жил хэрхэн үр дүнгүй уран сайхан ярьдгийг мэддэг болжээ. Ийм учраас л хүмүүс түүнээс залхаж байна. Түүний хий хоосон сайхан яриагаар талх, мах авч болохгүй гэдгийг ойлгодог болцгоосон. Ц.Элбэгдоржийн үнэн дүрх төрхийг таньж эхэлсэн. Нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "27 жил улс төрд байлаа. 27 жил байтугай 20 минут сонирхолгүй юм ярихад ч хүн уйддаг, одоо болсон” гэж хэлж байсан. Гэхдээ уучлаарай, эсрэгээр нь Монголын ард түмэн таны ярихыг 27 жил сонссон, одоо хангалттай гэж хэлэхийг хүсэж байгаа байх.

Ц.Элбэгдоржийн улс төр дэх оролцоо хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар дуусгавар болно. Бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа тэрбээр хаачих вэ гэдгээ хэдийнэ бодоод эхэлчихсэн. Түүнийхээ төлөө ч хөдлөөд эхэлж. Гэхдээ тэр намтайгаа зөрчилдөн байж хөдөлж буй нь зөв үү, аль эсвэл... Хэрэв буруу хөдөлбөл дараагийн "бор оймс”-ны эзэн "ярьдаг Ерөнхийлөгч” байж мэднэ. Улс төр ийм л байдаг. Намтайгаа зөрчилдөж, голын нөгөө эрэг дээр гарвал түүнийг Н.Энхбаяр шиг хувь заяа хүлээж байгаа нь лавтай биз. Ц.Элбэгдоржийн хувьд намынхаа удирдлагуудтай зөрчилдөөд эхэлчихсэн, зөрчилдсөөр ч байгаа. Жишээ дурьдая л даа. Тавантолгойн төсөл байна. "М-Си-Эс”-ийнхний талд орж, тэдний төлөө дуугарч буй Ц.Элбэгдорж улс орны эрх ашгийг бодохоос илүүтэй өөрийгөө бодож, Тавантолгойн төслийг яаралтай явуулах ёстой гэж л дуугарсан. Наанаа Тавантолгойн төслийг урагшлуулж, улс орныг бодоод байгаа юм шиг л ярьдаг ч Ц.Элбэгдорж үнэн хэрэг дээрээ "М-Си-Эс”-ийн Ж.Од, Ж.Оджаргал нарын бизнест санаа тавьж байна гэж хардахаас өөр арга алга.

Дараагийн жишээ. Засгийн газрыг огцруулахгүй, Ч.Сайханбилэг МАН-тайгаа хамтарсан чигээрээ явах ёстой гэж "ярьдаг Ерөнхийлөгч” мөн л хэлсэн. Том дарга нарыг өрөөндөө дуудаж авчирч байгаад л ярьсныг санаж байгаа байх. Энэ нь Засгийн газрыг тогтвортой байлгах гээд байгаадаа биш юм. Харин эрх мэдэлтэй байгаа дээрээ өөрт хамааралтай эрх ашигт нь нийцэх том төслүүдийг хөдөлгөж, ашиг хонжоо харж буй л явдал болов уу. Ингэж нэг талын эрх ашгийн төлөө үйлчилж, намаа түлхэж буй нь эргээд өөрийг нь "залгина”. Ийм явдал Н.Энхбаярт тохиолдож, хуучнаар МАХН-ынхан ч Н.Энхбаярыгаа "залгисан”. Хэдийгээр Ц.Элбэгдорж "Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа би хаана ч очоод, юу ч хийсэн чадна. Надад тийм нүүр байна. Одоо надад өрсөлдөгч байхгүй. Дайсан ч байхгүй. Би одоо хэн нэгэнд таалагдах гэж, эсвэл популизм хийх шаардлагагүй” гэж хэлсэн. Гэвч үнэндээ тэр айж байгаа. Эрх мэдэлгүй болчихвол яах вэ гэж... Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч шиг болохгүй гэсэндээ л тэр ярих давтамжаа, гадаадын улс орны  айлчлалтай хослуулан завгүй яваа юм. Ерөнхийлөгч байхаа боливол хэн ч биш болох Ц.Элбэгдоржид дотооддоо байх нүүр байхгүй болсон учир НҮБ гэх мэт олон улсын байгууллага руу орох нүх сүв хайж яваа бололтой. Түүний гадаад айлчлал, зохион байгуулах уулзалт зэргээс нь ийм зүйл ажиглагдах болов. Магадгүй дараагийн "бор оймс”-ны эзэн болчих вий гэсэн түүний айдас ийн хөтөлж байгаа биз. 

М.Төртулгаvv

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex