Оросоос 11 удаа түймэр орж иржээ Шинэ мэдээ 2015/09/01 0 Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн орчим ОХУ-аас Завхан аймагт ойн түймэр орж иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын болон хилийн 0277 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 100 гаруй хүн 15 автомашинтайгаар өчигдөр шөнө 01.10 цагт хил давж, түймрийг унтраагаад 02.00 цагт буцаж ирсэн байна. Түймрийг ой мод руу оруулахгүй, тал газар унтраах боломжтой байсан учраас ОХУ-ын талтай хэлэлцэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр 11 албан хаагч хил нэвтэрч, 63 м өргөнтэй түймрийг унтраасан аж. Он гарснаас хойш өдий хүртэл манай улсын хилийг давж ОХУ-аас 11, БНХАУ-аас хоёр удаа түймэр орж ирсэн бол манай улсаас зургаан түймэр хоёр хөршийн хил нэвтэрчээ. Түүнчлэн 16 аймгийн 108 суманд 288 удаа ой, хээрийн түймэр гарсны 181 нь Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатарт гарсан байна.- See more at: http://www.wikimon.mn/content/63527.shtml#sthash.xLWFUMUk.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.