Угаартаж нас баржээ
Гал түймэртэж угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Махын 2-ын 20 дугаар гудамжны .. тоотод утаа гарч байна гэсэн дуудлага энэ сарын 11-ний өдрийн 15:54 цагт онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг унтраасан байна. Аврагчдыг очиход гал түймэрт иргэн Н /57 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байжээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.